2017-07-31 05:30

"Хүрээ цам-Даншиг наадам"-ын тасалбарыг үнэ төлбөргүй тараана

   Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг гурав дахь жилдээ ирэх сарын 4-7-ны хооронд зохион байгуулахаар болсон. Олон нийтийг хамарсан, аялал жуулчдад зориулсан хөтөлбөрөө 5,6-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх юм.

   Албан ёсны нээлт наймдугаар сарын 5-ны 11:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох аж. Энэ талаар Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Их Шанзадва А.Ариунжаргал, Цамын зохион байгуулагч Н.Ишцог, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нар мэдээлэл хийлээ.

    Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн: Даншиг наадам зохион байгуулалтын хувьд Улсын их баяр наадамтай адил ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Даншиг наадмын үеэр аялал жуулчлалын үзэсгэлэн гарна. Мөн төв цэнгэлдэхийн гадна талбайд хоёр өдрийн турш Нийслэлийн есөн дүүргийн ардын авьяастнууд оролцсон “Монголын гайхамшигт урлаг” тоглолт зохион байгуулагдана.

   Даншиг наадамд улс, аймгийн цолтой 256 бөх барилдах юм. Өмнөх жилүүдээс ялгаатай нь энэ жил сур харваа болон морь уралдуулахгүй. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх болсноороо зардал маш багассан. Зохион байгуулалтын хувьд цэгцтэй байх үүднээс тасалбар гаргаж байгаа. Хүрэлцэн ирсэн иргэд, жуулчид, сүсэгтэн олонд орох хаалга бүр дээр тасалбарыг үнэ төлбөргүйгээр тараахаар төлөвлөсөн” хэмээн ярилаа.

   “Даншиг наадам-Хүрээ цам" гэдэг бол нэг өдөр ургаад гараад ирсэн зүйл биш. Эртний уламжлалтай, ёс заншилтай. Ёс заншил, номонд барилдсан, төгс төгөлдөр болсон ийм зүйлийн нэг хэсгийг та бүгдэд толилуулж байгаа юм. Эхний өдөр Очирваань бурхнаа тахина. Очирваань бурхан гэдэг нь Монгол орныг даасан их сахиус юм. Монголчуудынхаа сайн сайхныг даатган тахидаг. Хоёр дахь өдөр нь хүрээ цам тавина. Энэ зөвхөн багт наадам төдий зүйл биш. Бодит байдлыг гаднаас нь харж болох ч дотоод мөн чанарыг ойлгохын тулд сүсэгтэн олон түмэн хичээх ёстой. Муу бүгдийг дарж, сайн бүхнийг аривжуулах хамгийн хатуу заслын нэг юм. Дэлхийн өөр хаана ч байхгүй гайхамшигтай шашны томоохон соёл” хэмээн Гандантэгчинлэн хийдийн Их Шанзадва А.Ариунжаргал ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

"Даншиг наадам-Хүрээ цам 2017" наадмын хөтөлбөр

08 дугаар сарын 03-ний өдөр, Пүрэв гараг

15:00-17:00 Жахар хот мандал, Балин тахил, баг Адислагаа хурах /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

08 дугаар сарын 04-ний өдөр, Баасан гараг

09:00-18:00 Хүрээ жахар цамын хурал хурах, Дотоод цам харайна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

08 дугаар сарын 05-ны өдөр, Бямба гараг

09:00-18:00, 21.00-07.00 Хүрээ жахар цамын хурал хурах.Дотоод цам харайна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн /Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд/

11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднаталбайд

10:00-11:00 Сүсэгтэн олонд зориулсан ном айлдана. /Итгэл, Ганданлхавжаа, Ногоон дарь эх, Цагаан дарь эх/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11:00-11:10 “Даншиг наадам-Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11:10-11:25 Соёмбот туг залах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11.25-11:35 Мандал өргөнө Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11.35-11:45 Өндөр Гэгээний “Цагийг тохинуулагч залбирал” бүх нийтээр унших Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд

11:45-13:00 Очирваани шүтээний тахилга /Тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд

13:00-14:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

13:10-14:00 Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,тусгайлан зассан талбайд

14:00-15:00 Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэнд, тусгайлан зассан талбайд

13:00-15:00 Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн/тусгай хөтөлбөпөөо/

Төв цэнгэлдэх хүрээлэн, тусгайлан зассан талбайд

14:30-15:00 Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын "Colors of Mongolia” тоглолт/

15:00-16:30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

16:30-17:00 Урлагийг тоглолт /Нийслэлийн Улаанбаатар чуулгын "Colors of Mongolia”  тоглолт /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

Төв цэнгэлдэх хүрээлэнд

17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

08 дугаар сарын 06-ны өдөр, Ням гараг

09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнзэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

08:00-08:30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

08:30-09:00 Өндөр гэгээний маани татах/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

09:00-15:00 Хүрээ Цам харайх ёслол, Жахар цамын хурал/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

15:00-16:00 Хүчит бөхийн барилдаан тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

16:20-17:00 Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

17:20-18:00 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

18:00-18:20 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

18:20-18:40 Даншиг наадам-Хүрээ цамын Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд Даншүгийн цол үнэмлэх олгож, шагнал гардуулах, лам хуврагуудын тэмцээнд түрүүлж, удаалсан лам нарт шагнал гардуулна.Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

18:40-18:50 “Даншиг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

18:50-19:00 Запбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

08 дугаар сарын 07-ны өдөр, Даваа гараг

08:00:13:00 Хүрээ жахар цамын хурал хурах, Гомбо, Чойжоо сахиус тахиж, Данраг хурна

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болно“Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болноНийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг болоод жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 05-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
  • Playing Love Best тоглогдоноPlaying Love Best тоглогдоноХөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний "1900-гийн домог" (Legend of 1900) кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.
  • Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооCome Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооӨнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
  •  Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэХошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.
  •  Дуучин Наагий Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ