2017-08-28 02:50

Намар цагийн анхны концерт - "Mартагдашгүй намар"

Шүүдрийн дусал, нарны цацраг, шаргал навчсаар гоёсон алтан намар айсуй... Байгалийн сайхан үзэмж, сэтгэлийн чанад дахь нууцхан хүсэл, ирээдүйд биелэх сайхан зөнг дуу хууранд шингээж, дуулим хорвоог уяртал дуулдаг монгол түмэндээ "Мартагдашгүй намар" нийтийн дууны шилдгүүдийн нэгдсэн тоглолтыг зориулж байна.

Тоглолт 2017.09.01-ны өдөр 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа эгшиглэнэ.Тасалбарыг UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэхээс гадна Бөхийн өргөөний билетын кассаар худалдаална.

"Мартагдашгүй намар" нэгдсэн тоглолтод:

  1. Ардын жүжигчин А.Долгор,
  2. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ
  3. Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам
  4. МУГЖ Н.Чулуунхүү
  5. МУГЖ Г.Эрдэнэбат
  6. МУГЖ С.Батсүх,дуучин Б.Бат-Энэрэл
  7. МУГЖ С.Ганзориг
  8. МУГЖ Д.Энхзул
  9. МУГЖ Л.Болдбаатар
  10. МУСТА М.Бямбажав
  11. МУСТА Л.Банзрагч, Д.Бурмаа, А.Мөнхбат
  12. МУСТАД.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа
  13. МУСТАГ.Батсайхан
  14. МУСТАГ.Эрдэнэтунгалаг
  15. МУСТАД.Намсрайноров
  16. МУСТАЭ.Төрмандах
  17. МУСТАД.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа
  18. МУСТА А.Хосбаяр
  19. МУСТА П.Жимсээ
  20. МУСТА Б.Оюунбат, Р.Бадралмаа
  21. МУСТА Э.Чулуунчимэг
  22. МУСТА Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий
  23. МУСТАН.Мөнгөншагай
  24. МУСТА Я.Гэрэлчулуун Б.Болд, Э.Чинбаяр, дуучин Д.Найдандорж
  25. МУСТА Вандангийн Баттулга
  26. МУСТА Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нарын шилдэг уран бүтээлчид оролцоно.

 

Уригдан ирсэн улирлын өнгийг нандигнан үлдээж, буцах шувуудын ганганаанд уярч айлссан намар цагийн мартагдашгүй сайхан дурсамжийг танд үлдээе.

 

Дэлгэр Монгол орны алс хязгаарт суугаа, дуунд дуртай үзэгч танд зориулан "Мартагдашгүй намар" тоглолтыг Ddish Live 900 тусгай төлбөрт сувгаар шууд дамжуулан үзүүлнэ.DDishлавлахутас: 7777-1434, /1434Юнителийн дугаараас үнэгүй/

 

Лавлах утас: 7014-0434, 9922-5020, 8800-7600, 9415-6641, 9900-2671

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Маргааш Маргааш "MOVIE SWING" тоглолттойУлсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжмийн энэ оны эхний тоглолт болох шилдэг киноны дуу хөгжмөөс толилуулах “MOVIE SWING” тоглолт маргааш буюу 2018 оны 01-р сарын 19-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд тоглогдоно. Тоглолтод улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим удирдаач С.Саруул-Од /СТА/, дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр нар оролцоно. Тоглолтын хөтөлбөрт Hawai Five-0, James Bond 007, Rocky, Les Miserables, Star wars, Kill Bill, Pretty women, Халтар царайт, Бригада, “Ы” ажиллагаа зэрэг киноны дуу хөгжмүүд багтсан байна.
  • "LIVE CLUB"-ын “NOSTALGIA” үдэшт урьж байна "LIVE CLUB"-ын зүгээс бямба гаригийн үдэш бүр зохиогддог “NOSTALGIA” үдэш буюу “Acoustic cover night” энэ удаа домогт “The Beatles&Bee Gees” хамтлагийн хит дууг түүвэрлэн акустик хэлбэрээр тоглоход бэлэн боллоо.
  • Хөгжим бол киноны зүрх сэтгэл нь...Хөгжим бол киноны зүрх сэтгэл нь...Киног амилуулж, бодит болгодог хамгийн чухал зүйл бол яахын аргагүй хөгжим билээ. Хөгжимгүй кино гэвэл зүрх сэтгэлгүй хүнтэй адил гэх нэгэн бий. Тэгвэл кино сонирхогч та биднийг тухайн цаг үедээ байлдан дагуулж байсан уянгын, романтик, адал явдалт, инээдмийн гээд олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонид эгшиглэх гэнэ. 3 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Моvie Swing тоглолт 2018 оны 01-р сарын 19-нд 19:00 цагт тоглогдоно.
  • Р.Штраусын “Алсо Спрач Заратустра” симфони Монголд анх удаа Р.Штраусын “Алсо Спрач Заратустра” симфони Монголд анх удаа Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Германы нэрт хөгжмийн зохиолч Рихард Штраусын “Алсо Спрач Заратустра” симфонийг энэ сарын 26-нд үзэгч, сонсогчдодоо толилуулахаар бэлтгэж байна. Мөн тоглолтын хөтөлбөрт Францын Морис Равель зохиолчийн Болеро хэмээх алдарт испани бүжгийн нэрийдэл болсон зохиол нь тоглогдох болно.
  • Ая зохиогч Б.Пүрэвсүрэнгийн “Дуулахаараа жаргадаг түмэндээ” тоглолт болноАя зохиогч Б.Пүрэвсүрэнгийн “Дуулахаараа жаргадаг түмэндээ” тоглолт болноМУСТА, Ая Зохиогч Б.Пүрэвсүрэнгийн 6 дахь бие даасан тоглолт энэ сарын 18-нд Монгол бөхийн өргөөнд болно. Сэтгэлийн чимэг болсон аялгуут дуутай энэ цагийн өнгийг тодорхойлогч залуу уран бүтээлчид ая дуугаа өргөнө.