2017-09-11 01:16

Драмын театрынхан орон нутагт аялан тоглолтоо хийнэ

   Улсын драмын эрдмийн театрын хамт олон Архангай, Завхан, Хөвсгөл аймгуудад аялан тоглолтоо хийхээр аян замдаа гарцгаажээ. Мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох манай театрын хамт энэ жилийн хаврын аялан тоглолтоо Дорнод, Сэлэнгэ, Дархан-уул, Орхон аймгуудад амжилттай зохион байгуулсан  билээ. Тэгвэл энэ удаагийн аялан тоглолтын бүрэлдэхүүнд театрын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Ж.Оюундарь, СТА Б.Нармандах, С.Болд-Эрдэнэ, Г. Амгаланбаатар, Ц.Цэрэнболд, Э.Тодгэрэл, М.Тогтохжаргал зэрэг жүжигчид, арын албаны  40 орчим  хүний бүрэлдэхүүнтэй явах гэж байна.

Аялан тоглолтын хөтөлбөрт

  • Н.Ганхуяг “Бүүвэй” уянгын дармын жүжиг,
  • В.Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” орчин үеийн жүжиг,
  • К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжгүүдийг хөнгөлөлттэй үнээр орон нутгийн үзэгчиддээ үзүүлж оюуны бэлэг барихын зэрэгцээ уран бүтээлчид үзэгчдийн уулзалтыг  зохион байгуулах бөгөөд “Нээлтийн шоу”-ны арга хэмжээний үеэр орон нутгийн иргэд, хүүхэд залуучууд уран бүтээлчидтэй дурсгалын зураг даруулж, гарын үсэг авч цагийг хамт дуулж, бүжиглэн өнгөрүүлэх болно.

Энэ удаагийн Архангай-Завхан-Хөвсгөл аймгуудад болох “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолт тухайн орон нутагт зохион байгуулж байгаа хоёр дахь удаагийнх бөгөөд 2005 онд Завхан-Хөвсгөл, 2010 онд Архангай аймагт тус бүр амжилттай зохион байгуулж байсан билээ.

Тоглолт:

  • Архангай аймгийн Цэцэрлэг хотод 9-р сарын 9,10-нд,
  • Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 9-р сарын 12-нд,
  • Завхан аймгийн Улиастай хотод 9-р сарын 14,15,16-нд,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 9-р сарын 19,20,21-ний өдрүүдэд тус тус зохион явуулах гэж байна.
  • Дэлгэрэнгүй мэдээлэл: Архангай-99199794, Завхан-96117878, Хөвсгөл-99026929

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно“Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг энэ сарын 14-ний өдөр Орхон аймгийн соёлын ордонд тоглохоор болжээ. Жүжгийг хоёр удаа тоглох юм байна. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, Төрийн соёрхолт, Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын хамтран бүтээсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг бүтээх үйл явж жил гаруй үргэлжилжээ. Жүжгийн нээлт өнгөрөгч гуравдугаар сард Завхан аймгийн театрт болж байв.
  • “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болно“Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болноНийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг болоод жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 05-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
  • Playing Love Best тоглогдоноPlaying Love Best тоглогдоноХөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний "1900-гийн домог" (Legend of 1900) кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.
  • Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооCome Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооӨнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
  •  Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэХошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.