2017-09-11 01:19

Хотын дарга МҮОНРТ-ийн 50 жилийн ойн баярт мэндчилгээ дэвшүүллээ

   Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний болон Монголын Үндэсний  олон нийтийн радио телевиз үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиож байна. Түүхэн ойгоо тохиолдуулан хагас зуун жилийн түүхтэй Монголын Үндэсний  олон нийтийн радио телевизийн хамт олон үзэгч түмнийхээ санал бодлыг сонсох, хөтөлбөрийн бодлогоо танилцуулах зорилгоор Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа юм.

 

   Нээлттэй өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцон, телевизийн үе үеийн уран бүтээлчдэд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Одоогоос хагас зуун жилийн өмнө  Азийн цээжинд  орших талын Монгол Улсын айл бүрийн хойморт  шидэт хайрцаг заларч,  улс орныхоо хөгжил цэцэглэлт, иргэдийнхээ боловсрол мэдлэгт  үнэтэй хувь нэмэр оруулсан  уран бүтээлүүд  төрж, Дэлхийг Монголтой, Монголыг дэлхийтэй холбосон  үйл явдал болсон билээ. Энэ ч утгаараа  Монголын Үндэсний олон нийтийн телевизийн баяр бол  Монголын нийт ард түмний баяр юм.  Тиймээс миний бие  хотын даргын хувьд,  жирийн иргэнийхээ хувьд та бүхэндээ энэ сайхан өдрийн баярын мэндийг  дэвшүүлж  байна.

   Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийнхээ түүхт ойтой нас чацуу шахуу нэвтрүүлэгүүд  олон бий.  Тухайлбал  тус телевизийн хамгийн оргил цагт гардаг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр нь өнгөрсөн хагас зууны турш  үзэгчдээсээ хамгийн өндөр үнэлгээ авсаар ирсэн нь уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн гэж боддог.  Түүнчлэн “Соёл эрдэнэ” теле сэтгүүл,  “Ургацын далай” , “Төл таван эрдэнэ” нэвтрүүлэг,  спортын хөтөлбөрүүд,  танин мэдэхүйн болон хүүхэд залуучуудад зориулсан  уран бүтээлүүд нь  үзэгч бидний талархалыг хүлээсээр байна. 

   Та бүхний минь уран бүтээл үргэлж өөдөө байж, цэнхэр дэлгэц маань үргэлж гэрэлтэн асч байхын  өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ С.Ганзоригийн бие даасан тоглолт айсуйМУГЖ С.Ганзоригийн бие даасан тоглолт айсуй
  • “Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжмийн тоглолт болно“Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжмийн тоглолт болно Дэлхийн шилдэг киноны хөгжмийг Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга нэгэн тайзнаа эгшиглүүлэх гэж байна. Киног амьдруулдаг хамгийн чухал зүйлсийн нэг бол хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон дэлхийн болон Монголын олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонийн тайзнаа энэ сарын 17,18-нд тоглогдох гэж байна. Тус тоглолтонд Оскарт Монголоос нэр дэвшиж буй “Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжим бүрэн эхээрээ тоглогдож, тэнд ирсэн үзэгчид тус хөгжмийн анхны сонсогч болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mglphilharmonic.mn сайтаас болон 7011-8012, 8800-4849, 9919-6623 дугаараас тодруулна уу?
  • Канадын “Cris Derksen Trio” хамтлагийн тоглолт болноКанадын “Cris Derksen Trio” хамтлагийн тоглолт болно2017 онд Канад Улс тунхагласны 150 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсад суугаа Канадын Элчин сайдын яамнаас Канадын түүх соёлын өвөрмөц онцлог ба нийгэм, эдийн засаг, боловсролын салбарт хуримтлуулсан инноваци, тэргүүн туршлагыг бүтэн жилийн турш монголчуудтай хуваалцахын сацуу дэлхийд танигдсан урлагийн авьяастнуудаа Монголд таниулан сурталчлахыг зорьж байгаа юм.
  • Сурагчдын амралтад зориулсан тоглолтуудСурагчдын амралтад зориулсан тоглолтуудСурагчид энэ сарын 3-наас 9-ны хооронд амарч буй. Энэ хооронд Монгол Улсын Хүүхэлдэйн театр хүүхэд багачууддаа зориулж дараах тоглолтуудыг зохион байгуулж байна. Тодруулбал, энэ сарын 3-наас 9-ний хооронд өдөр бүр "Том хамарт одой" 14.00 цагаас тоглогдож байна. Мөн арваннэгдүгээр сарын 9-нд 11.00 цагаас "Алтан залаат азарган тахиа" жүжиг үзэгчдийн хүсэлтээр нэг удаа тоглогдохоор болжээ.
  • Сурагчдын амралтанд зориулж Сурагчдын амралтанд зориулж "Гайхамшигт цирк" тоглож байнаМонголын Үндэсний Циркийн сурагчдын амралтанд зориулсан тоглолт эхэлжээ. 11 сарын 4-ний өдрөөс сурагчдын амралтанд зориулан олон гайхалтай үзүүлбэрүүд багтсан “Гайхамшигт циркийн тоглолт” тоглоход бэлэн болоод байгаа юм байна. Энэхүү тоглолтонд Монголын жүжигчдийн олон улсад тоглогддог шилдэгийн шилдэг үзүүлбэрүүд багтсан бөгөөд цухас дурьдахад Монте Карло тэмцээний шагналт акробатын үзүүлбэр, дэлхийд цөөхөн тоглогдсон амь дүйсэн агаарын цагираг, аварга могойн үзүүлбэр болон олон жилийн дараа дахин тоглогдож буй хүнд жин, хүч тамирын гайхамшигт үзүүлбэр, хүүхэд багачуудын хайртай алиалагч, хачирхалтай илбийн үзүүлбэр гэх мэт нүд хужирлам олон сайхан үзүүлбэрүүд тоглогдох нь.