2017-09-14 03:28

“Улаанбаатар” олон улсын IX кино наадмын Монгол киноны уралдаанд урьж байна

   Нийслэлийн засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон Улсын IX кино наадмыг 2017 оны 10-р сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон Улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцоно.

   Наадмын нээлт 2017 оны 10-р сарын 10-нд 18:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд 2017 оны 10 сарын 10-15-ны хороонд болно. Энэ удаагийн наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан “Улаанбаатар” олон Улсын кино наадмын Монгол киноны уралдааныг зарлаж байна. Тус уралдаан нь “Уран сайханы кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналтай.                                                                                   

Үндсэн шаардлага:                                                      

Монгол кино уралдаанд 2016 оны 1-р сарын 1-нээс 2017 оны 09-р сарын 15-ны дотор бүтээгдсэн “Уран сайханы кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрлийн кино бүтээл байна. Нээлтийн киноны шалгаруулалт нь огт нээлтээ хийгээгүй, шинэ бүрэн хэмжээний Монголын уран сайхны кино оролцох боломжтой. Урьд өмнө нь нээлтээ хийгээгүй шалгарсан кино бүтээл нь Улаанбаатар олон yлсын кино наадмын албан ёсны нээлтийн бүтээл болох эрхийн эзэн болох ба 2017 оны 9 сарын 20-нд олон нийтэд зарлана.

Сонгон шалгаруулах шалгуур:

  • Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжил, урлаг, уран сайхан болон дуу дүрсний өндөр чанартай бүтээл байх,
  • Киноны баг нь уран сайхны кино бүтээх чиглэлээр гурваас доошгүй жил бүр бүтээлтэй ажилласан дадлага туршлагатай байх,
  • Англи субтитртай байвал давуу талтай, шалгарсан кинонууд субтитр хийх үүрэг хүлээх,

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын кино урлагийн зөвлөл болон тус салбарын төлөөлөл хийж “Улаанбаатар” олон улсын IX кино наадмын ажлын хэсэгт танилцуулна. Нээлтийн киноноос бусад шалгаруулалтын эцсийн дүнг 2017 оны 10-р сарын 10-нд зарлана.

Бүрдүүлэх материал болон өргөдлийн маягт     

  • Өргөдлийн маягт (Тусгай өргөдлийн маягт хавсаргасан болно, мөн
    Нийслэлийн Соёл, урлагийн газрын доорх хаягаар авах боломжтой)
  • Киноны товч түүх
  • Kино багийн танилцуулга
  • Уран бүтээлчийн намтар болон бүтээлийн жагсаалт
  • Кино компани, студийн танилцуулга
  • Киноны DVD хувь

Хугацаа

  • Өргөдлийг холбогдох материалын хамт 2017 оны 9-р сарын 18-ыг дуустал Нийслэлийн Соёл, урлагийн газарт ирүүлнэ үү.
  • Өргөдөлтэй холбоотой асуудлаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын
    11-321529 утсаар холбогдоно уу.
  • МКУЗ холбогдох утас 99011145, 99767176
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ С.Ганзоригийн бие даасан тоглолт айсуйМУГЖ С.Ганзоригийн бие даасан тоглолт айсуй
  • “Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжмийн тоглолт болно“Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжмийн тоглолт болно Дэлхийн шилдэг киноны хөгжмийг Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга нэгэн тайзнаа эгшиглүүлэх гэж байна. Киног амьдруулдаг хамгийн чухал зүйлсийн нэг бол хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон дэлхийн болон Монголын олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонийн тайзнаа энэ сарын 17,18-нд тоглогдох гэж байна. Тус тоглолтонд Оскарт Монголоос нэр дэвшиж буй “Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжим бүрэн эхээрээ тоглогдож, тэнд ирсэн үзэгчид тус хөгжмийн анхны сонсогч болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mglphilharmonic.mn сайтаас болон 7011-8012, 8800-4849, 9919-6623 дугаараас тодруулна уу?
  • Канадын “Cris Derksen Trio” хамтлагийн тоглолт болноКанадын “Cris Derksen Trio” хамтлагийн тоглолт болно2017 онд Канад Улс тунхагласны 150 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсад суугаа Канадын Элчин сайдын яамнаас Канадын түүх соёлын өвөрмөц онцлог ба нийгэм, эдийн засаг, боловсролын салбарт хуримтлуулсан инноваци, тэргүүн туршлагыг бүтэн жилийн турш монголчуудтай хуваалцахын сацуу дэлхийд танигдсан урлагийн авьяастнуудаа Монголд таниулан сурталчлахыг зорьж байгаа юм.
  • Сурагчдын амралтад зориулсан тоглолтуудСурагчдын амралтад зориулсан тоглолтуудСурагчид энэ сарын 3-наас 9-ны хооронд амарч буй. Энэ хооронд Монгол Улсын Хүүхэлдэйн театр хүүхэд багачууддаа зориулж дараах тоглолтуудыг зохион байгуулж байна. Тодруулбал, энэ сарын 3-наас 9-ний хооронд өдөр бүр "Том хамарт одой" 14.00 цагаас тоглогдож байна. Мөн арваннэгдүгээр сарын 9-нд 11.00 цагаас "Алтан залаат азарган тахиа" жүжиг үзэгчдийн хүсэлтээр нэг удаа тоглогдохоор болжээ.
  • Сурагчдын амралтанд зориулж Сурагчдын амралтанд зориулж "Гайхамшигт цирк" тоглож байнаМонголын Үндэсний Циркийн сурагчдын амралтанд зориулсан тоглолт эхэлжээ. 11 сарын 4-ний өдрөөс сурагчдын амралтанд зориулан олон гайхалтай үзүүлбэрүүд багтсан “Гайхамшигт циркийн тоглолт” тоглоход бэлэн болоод байгаа юм байна. Энэхүү тоглолтонд Монголын жүжигчдийн олон улсад тоглогддог шилдэгийн шилдэг үзүүлбэрүүд багтсан бөгөөд цухас дурьдахад Монте Карло тэмцээний шагналт акробатын үзүүлбэр, дэлхийд цөөхөн тоглогдсон амь дүйсэн агаарын цагираг, аварга могойн үзүүлбэр болон олон жилийн дараа дахин тоглогдож буй хүнд жин, хүч тамирын гайхамшигт үзүүлбэр, хүүхэд багачуудын хайртай алиалагч, хачирхалтай илбийн үзүүлбэр гэх мэт нүд хужирлам олон сайхан үзүүлбэрүүд тоглогдох нь.