2017-09-29 02:35

Б.Уудам хүү алдарт хөгжимчин Эдгар Муенала нар “Алсад суугаа ээж” дууг амилуулав

   Одоогоос таван жилийн өмнө Шанхай хотноо болсон “Авьяаслаг хятадууд-2011” шоунд Өвөрмонголын Хөлөнбуйраас оролцсон бяцхан хүү Б.Уудам “Алсад суугаа ээж” дууг дуулж, үзэгчид төдийгүй шүүгчдийг уйлуулсан билээ. Эцэг эхээ хар багадаа алдсан хүү тухайн үедээ дэлхийг нов ногоон өвсөөр бүрхдэг шидэт бэх зохион бүтээхийг мөрөөдөж явдгаа ярьсан юм. Хожим нь хүү мориор дэлхийг тойрох хүсэлтэй хэмээн хүсэл мөрөөдлөө уудалсан.

   Б.Уудам хүү өнгөрсөн намраас Канадад суралцаж эхэлсэн бөгөөд тэндээ хэдэн жил амьдрах төлөвтэй байгаа аж. Тэрбээр Канадын алдарт хөгжимчин Эдгар Муеналатай хамтран “Алсад суугаа ээж” дууг дахин амилуулжээ. Хөгжмийн зохиолч, удирдаач Эдгар Муенала 25 жил аялан тоглолт хийж яваа уран бүтээлч ажээ. Уудамтай хамтарсан талаараа “Уудам хүүгийн дууг сонсоод хамтрах хүсэл төрсөн. Та нар намайг сайн дэмжвэл энэ сайхан аялгууны оронд очно” хэмээн ярьсан байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу