2017-09-29 02:45

Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг Улсын санд авна

   Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу “Шилдэг бүтээлийн үзэсгэлэн”-г 2017 оны 9  дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Монголын Уран зургийн галерейд зохион байгуулна. Үзэсгэлэнд оролцох бүтээлийг 2017 оны 8 дугаар 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Монголын уран зургийн галерейд бүртгэж авчээ.

   “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу Шилдэг бүтээлийг шалгаруулах зохион байгуулалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хариуцан хэрэгжүүлж байгаа ажээ.

Улсын санд худалдан авах бүтээл нь дараах шаардлагыг хангасан байдаг байна.

1.Дүрслэх урлагийн бүтээл /хөшөө дурсгалын цогцолбор, тайз, дэлгэц, монументалын чимэглэлийн ажлаас бусад/

2.Улсын санд худалдан авах дүрслэх урлагийн шилдэг бүтээл нь уран бүтээлчийн сүүлийн 3 жилд туурвисан бүтээл байна.

3.Бүтээл нь зохиомж, арга техник, хэрэглэсэн материал, утга агуулгын хувьд шинэлэг, давтагдаагүй, өндөр ур чадварын гүйцэтгэлтэй, тухайн цаг үеийн дүрслэх урлагийн салбарын чиг хандлагыг тодорхойлохуйц байх бөгөөд, музей, галерейн сан хөмрөгт хадгалах, дэлгэн үзүүлэх боломжтой байдаг ажээ. Үүнд

3.1 Бүтээлийн хэмжээ болон сэдэв чөлөөтэй

3.2 Өмнө нь хуулбарлагдаагүй эх бүтээл байх

3.3 Бүтээл нь нойтон бус байх, эскиз загварын болон хэврэг материал /гипс,   шавар, хөөс, шил/-аар хийгдээгүй байх.

3.4 Бүтээлийн гадуур, дотуур жааз чанарын шаардлага хангасан байх /ар талдаа өлгөх өлгүүр, дэгээтэй/

3.5 Уран бүтээлчийн өөрийн танилцуулга, товч намтар, уран бүтээлийн тайлбарыг ирүүлэх бөгөөд нэг уран бүтээлчийн 2 бүтээл оролцож болно.

4. Бүтээл нь олон улсын үзэсгэлэнд шилэгдэн оролцсон болон шагнал хүртсэн бол гэрчлэх бичиг баримтыг хавсаргасан байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдлээОдод элэг бүтэн амьдралын төлөө нэгдлээУрлаг соёлын одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдсэн байна. Тэд энэ сарын 23-ны 19 цагт “Элэг бүтэн амьдрал хамгийн сайхан” тоглолтыг Монголын Үндэсний АСА циркт хийхээр болжээ.МУГЖ “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, МУГЖ Д.Энхзул нарын Хэнтий нутгаас төрөн гарсан гавьяатуудын санаачилсан уг тололтод тэднээс гадна МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Х.Болормаа, МУГЖ Г.Хонгорзул, СТА Л.Чулуунбаатар, СТА Г.Чинболор, СТА Б.Болдбаатар, СТА А.Түмэн-Өлзий, СТА С.Бичүү, СТА Б.Баярцэцэг, дуучин Д.Найдандорж нарын олны танил уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөх аж. Ийнхүү гавъяатууд, олны сонсох дуртай дуучид цугласан нэгэн үдэш үзэгчдийг хүлээж байна.
  • Т.Дэлгэрмөрөн төрсөн өдрөөрөө “Хүмүүн” тоглолт хийнэТ.Дэлгэрмөрөн төрсөн өдрөөрөө “Хүмүүн” тоглолт хийнэ“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн бие даасан тоглолтынхоо товыг зарлалаа. Түүний тоглолт “Монгол бөхийн өргөө”-нд ирэх арваннэгдүгээр сарын 17-нд болно. Энэ өдөр дуучны болон түүний охины төрсөн өдөр аж.
  • “ААДАР” хамтлагийн цомгийн баяр болно“ААДАР” хамтлагийн цомгийн баяр болноҮе үеийн залууст хэмнэлийг мэдрүүлж, цөсийг нь хөөргөдөг амьд хөгжмийн хамтлагуудын залгамж халаа болон гарч ирж буй “Аадар” хамтлаг анхны цомгоо өлгийдөн авчээ. Тэд цомгийн баяраа аравдугаар сарын 21-ний 20:00 цагт фенүүдтэйгээ хамт тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Энэ үдэш “Аадар”-ынхан “Дүрэлзэн ас”, “Хачин дурлал”, “Би чамд хайртай” зэрэг сонсогчдод хүрсэн дуунуудаасаа гадна цоо шинэ бүтээлүүдээс бүрдсэн тоглолтоороо Hard Rock Cafe-ийн жаврыг үргээх нь ээ.
  • “НАМРЫН ХИТ 2017” зохиолын дуучдын нэгдсэн тоглолт болно“НАМРЫН ХИТ 2017” зохиолын дуучдын нэгдсэн тоглолт болноҮндэсний өв соёл, хөгжил дэвшлийг эрхэмлэгч Өлзий телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг НАМРЫН ХИТ 2017 тоглолт 10-р сарын 20-нд 19:00 цагаас тоглогдоно. Тоглолтонд нийтийн дуучдын шилдэг уран бүтээлүүд эгшиглэхээс гадна Шилдгийн шилдэг уран бүтээлчийг шалгаруулах ёслолын ажиллагаа болно.
  • ДБЭТ-ын тайзнаа дэлхийн сонгодгууд ”амилна” ДБЭТ-ын тайзнаа дэлхийн сонгодгууд ”амилна” ДБЭТеатрын тайзнаа хүн төрөлхтний сонгодог хөгжмийн урлагийн “охь дээж” болсон бүтээлүүдийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 19.00 цагт эгшиглүүлэх гэж байна. Энэ удаагийн тоглолтод Иоганн Себастьян Бах, Антонио Вивальди, Фридрих Шопен, Жузеппе Верди, Дмитрий Шостакович болон бусад хөгжмийн зохиолчдын сор болсон шилдэг бүтээлүүдийг толилуулах юм.