2017-10-06 02:48

Уяачдын холбооны хариу бичиг Дорноговь аймгийн цагдаагийн газраас иржээ

   Морьтон монголчууд хэмээн дэлхийд гайхагддаг манай ард түмний адуу малаа маллах, хурдан морио уралдуулах, уналга эдэлгээндээ ашиглах аугаа өв соёлыг өвлөн уламжилж яваа буурал уяачдыг “Залуу хүүхэн, даргын охин хүчиндсэн” гэх хүн итгэмээргүй хэрэгт гүтгэсэн үйлдлийн талаарх мэдээлэл сүүлийн хэдэн өдрүүдэд цахим хэвлэлээр шуугиж байгааг нуух юун. Тодруулбал өнгөрсөн сарын 23-27 ны өдрүүдэд Хөх хотод болсон Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспод Монголын морин спорт уяачдын холбоо 20 орчим хүний бүрэлдэхүүнээ илгээж холбооныхоо үйл ажиллагааг сурталчлах, харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготойгоор оролцжээ.

   Экспод оролцоод буцах замд нь дээрхи үйл явдал болсон гэх бөгөөд тус мэдээллийн талаар экспод оролцоод ирсэн уяачдын төлөөлөл, Монгол Улсын Тод манлай уяач, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг тодруулга өгсөн байдаг. Тэрээр Бид Эрээн-Улаанбаатар хотын хооронд үйлчилдэг олон улсын эрхтэй автобусыг төлбөрийг нь бүтэн төлж хоёр талд нь хөлсөлж авч явсан.

   Биднийг Замын үүдийн боомтоор гарч ирэхэд гархад авто тээврийн үндэсний газрынхан шалгаж, манай автобусыг цаг гаруй зогсоосны эцэст нэг танихгүй хүүхэн суулгасан. Тэгээд жолоочоос нь яагаад ингэж удав, юун хүүхэн суулгачихав гэж лавлаж асуухад “Даргын хүн тул аваад яв гэсэн” гэж тайлбарлаж гуйсан. Тэгхээр нь бид жолоочийг бодоод илүү дутуу юм ярилгүй аваад явсан.

   Бид автобусанд ярьж хөөрч, дуулж, хуурдаад явж байсан чинь Сайншандын зам дээр тусгай хэрэгсэлгүй Приус маркын автомашинтай авто тээврийн үндэсний газрын байцаагч зам хашиж зогсоод ямарч тайлбар хийлгүй, шалтгаангүйгээр дахин цаг гаруй зосоосон. Тэгээд зогсч байтал Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс цагдаа нар ирж биднийг цагдаагийн хэлтэстээ аваачиж зарим хүмүүсийг маань байцаасан. Биднийг аймгийн төв дээр дээр очиход Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цоггэрэлийн цэргүүд гэсэн хэдэн хүн ирээд автобусны маань хоёр ээлжний жолооч нарыг дарамталсан. Тэгээд биднийг Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэсээс байцаалт авсаны эцэст ямар нэгэн хэрэг зөрчил гараагүй атал биднийг ирүүлж байцаасандаа уучлал гуйгаад явуулсан.

   Цагдаа нар биднийг явуулахдаа хэрэв өнөөдөр болсон явдалд та нар гомдолтой бол “Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа автотээврийн үндэсний газарт гомдлоо гаргах эрхтэй” гэж хэлж байсан. Тэгээд бид шөнийн 01.00 цагийн үед явцгаасан. Манай автобусанд 20 гаруй настай намбатай хүмүүс явсан. Би бүр хүүтэйгээ явж байсан. Гэтэл бид Улаанбаатарт ирээд байж байтал дээрхи ор үндэслэлгүй худал мэдээлэл буюу эрүүгийн онц ноцтой хэрэгт биднийг холбосон мэдээлэл цахим хэвлэлээр цацагдаж эхэлсэн” хэмээжээ. Тиймээс дээрхи ор үндэслэлгүй мэдээлэлд цэг тавихаар Монголын морин спорт уяачдын холбооноос Дорноговь аймгийн салбар холбоогоороо дамжуулан Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт ханджээ. Тус цагдаагийн газраас дээрхи мэдээлэлтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаагүй тухай албан бичгийг уяачдын холбоонд ирүүлжээ. Ийнхүү буурал уяачид бусармаг үйлдэл гаргаж, хүүхэн хүчиндсэн гэх мэдээлэл ор үндэслэлгүй болох нь тодорхой болжээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • 160 уран бүтээлч ойн тоглолтдоо оролцоно160 уран бүтээлч ойн тоглолтдоо оролцоно “Монгол Улсын филармони-45” баярын концерт энэ сарын 15-нд болно. Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, дуучид гээд 160 гаруй уран бүтээлчид ойн баярын тоглолтдоо оролцох ажээ.
  • Бяцхан хүү Тэмүүлэнд тусалцгаая хандивын тоглолт боллооБяцхан хүү Тэмүүлэнд тусалцгаая хандивын тоглолт боллооБяцхан хүү Тэмүүлэнд тусалцгаая хандивын тоглолт өчигдөр буюу 12- дугаар сарын 08 ны өдөр бөхийн өргөөнөө халуун сэтгэлийн аянд дуу хоолойгоороо нэгтсэн бүх оддын тоглолт 4 цаг гаруй үргэлжлэлээ. Урлаг гэдэг ертөнц хүмүүний сэтгэлийг хөглөж хорвоог зөөллөж тэр дундаа танхим дүүрэн үзэгчдийн сэтгэлийн гүндэх утсыг Тэмүүлэн хүүгийн хүнд өвчин таствуу гэлтэй үзэгчид номер дараалан гарах дуучдын дууг даган дуулж нэгэн үдшийг алга ташилтаар дүүрэн өнгөрөөлөө.
  • Шинэ жилд зориулсан ҮЗВЭРҮҮДШинэ жилд зориулсан ҮЗВЭРҮҮДУлиран одож буй хуучин оноо хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг хоног тоолон хүлээсээр... Хотын гудамжнаа сүлд модод сүндэрлэж, хүн бүрийн царайнд баярын мишээл тодорно. Шинэ жилийн баярын өмнө та гэр бүлдээ цаг гаргаж, ямар нэгэн тоглолт үзэхээр төлөвлөж байгаа бол дараах мэдээлэлд анхаарал хандуулаарай. Зул сар, шинэ жилд зориулсан үзвэрийн мэдээллийг цогцоор нь хүргэж байна.
  • “Любэ” хамтлагийн тоглолтын тасалбарыг хүргүүлж авах боломжтой боллоо“Любэ” хамтлагийн тоглолтын тасалбарыг хүргүүлж авах боломжтой боллооОХУ-ын Ардын жүжигчин, Төрийн думын гишүүн Н.Расторгуев гэх энэ эрхэм хүн “Конь”, “Комбат”, “Позови меня тихо по имени”, “Давай за", “Солдат”, “Ты неси меня река”, “Там за туманами”, “Березы" зэрэг сэтгэлд хоногшсон олон хит дууны эзэн. Тэрбээр Монгол дахь шүтэн бишрэгчидэдээ зориулан энэ сарын 8,9-ны өдрүүдэд “Любэ” хамтлагтайгаа Монголд тоглолтоо хийхээр бэлтгэл хангаад байна.
  • Хурд, Никитон хамтлагууд тоглолтын товоо зарлалааХурд, Никитон хамтлагууд тоглолтын товоо зарлалааРок поп урлагийн акулууд хэмээн нэрлэгддэг “Хурд” болон “Никитон” хамтлагийн уран бүтээлчид хамтарсан тоглолт хийхээр болжээ. Тэд “Нүргээн” нэртэй хамтарсан тоглолтоо ирэх 12 дугаар сарын 9, 10-нд хийхээр болсноо цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Монголын хөгжмийн урлагийн хоёр том хамтлагийн фэнүүд хоёр өдөр дуртай дуунуудаа сонсон Улаанбаатар паласт доргих нь.