2017-10-09 04:08

"Зүрхний хилэн" кино ба манжизм

Өчигдөр сүүлийн үед олны анхааралд буй, үзэгчдийн сонирхол буурахгүй  үзсээр байгаа " ЗҮРХНИЙ ХИЛЭН" түүхэн уран сайхны киног үзлээ. Үнэхээр таалагдлаа. Цуг үзэж байгаа хүмүүсийн сэтгэлийн хөдлөлүүд ч (баяссан, баярласан, бахархсан, огшсон, омгорхсон, хөөрсөн, гуньсан, гутарсан, уурссан, бухимдсан, цухалдсан, харамссан, харууссан гэх мэт) мэдрэгдэж байв.

Миний хувьд урлаг,утга, уран зохиолын болон киноны салбарын хүн биш тул уг киноны тэр талын асуудлуудыг мэргэшсэн хүмүүст нь орхиод харин түүх чадан ядан сонирхдог, түүхийн гүн ухааныг шимтэн судалдагийн хувьд төрсөн сэтгэгдлээ хуваалцахийг хүслээ. ТҮҮХ давтагддаг. Учир нь өнөөдрийн Ардчилал , чөлөөт зах зээлийн тухай $ -ийн эздийн зохиосон үлгэр түүнийг нь Монголд сурталчилж амьдардаг оффшорч, авилгач, урвагч улс төрчид, удмын өлөн шуналтнууд олигархиуд, золиос нь болсон өрөндөө баригдсан ард түмэн бол яг уг кинонд дүрслэн үзүүлсэн Манжид урвасан Монголоо сөнөөхийг оролдсон тухайн үеийн олигархиуд Манж -Хятадын мөнгө хүүлэгчдэд дөнгөлөгдсөн Монголчуудтай адилхан юм. Харийн түрэмхийлэгчид, мөнгө хүүлэгчидтэй шударга бусын эсрэг тэмцэгч Шилийн сайн эрс нь ч өнөөдрийн эх орончидтой уг язгуур нь нэг юм. Монголчууд маань яах учраа олохгүй гарц, гаргалгаагаа хайн нийтээрээ тэмцэж эхэлсэн энэ цаг үед түүхэн уран сайхны кино бүтээлээр ард түмэндээ яах ёстой зам жамыг нь зааж өгсөн "ЗҮРХНИЙ ХИЛЭН" киноны уран бүтээлч хамт олон болон нийт оролцсон бүх хүнд гүнээ хүндэтгэн талархаж байна. Уг киноны үг, хэлц, хэллэгүүд нь Ардчиллын хэмээх сүүлийн 27- н жилд мартагдах шахсан өв Монгол хэлээ сэргээсэн, эх, эхнэр, үрээ хайрлах, эх орноо тэдэнтэйгээ адил үзэн амиа золин хамгаалах Монгол эрсийн хатан зориг, ах зах өрхийн тэргүүнээ дээдлэх Монголчуудын язгуур соёлыг харуулсан, ахмад дунд залуу үеийн уран бүтээлч жүжигчид хамтран оролцсон гэх мэтээр тоочоод байхаар бахдаж, бахархмаар зүйл  ихтэйг ч дурдах нь зүйтэй. Миний болон хамтран зүтгэгч итгэл нэгт андуудын минь хувьд зорилго маань зөв, удахгүй ялна гэдэг итгэлээ баталгаажуулсан урам авлаа. Тиймээ түүх давтагдаж Манж мөхсөн шиг $-ийн эздийн гүрэн ч мөхөж байгаа. Монголчууд бид ч тун удахгүй эх орноо харийн мөнгө хүүлэгчид, тэдний гар хөл болсон урвагчдаас чөлөөлөх болно.МӨНХ ТЭНГЭРИЙН ДОР МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ МИНУ. МОНГОЛоо мөхөөхгүйн тулд МАНЖИЗМИЙГ ойлгох ёстой. Ингээд уг сэдэвтэй холбоотой хэсгийг номноосоо толилуулая.

Монголд МАНЖИЗМ-ыг хүчээр тогтоосон ЭФҮ ЦЭРЭН. ( МОНГОЛ- ын доройтох, дордох шалтгаан бол үе үеийн урвагчид мөн.)

Манжууд бас л түвдүүд шиг Монголын төв нутгаас өөртөө хэрэгтэй хүнээ тодруулахыг хичээж Тамирын голд нутагтай Чингисийн 16-р үеийн Гэрсэнж жалайр хиантайжийн 6 дахь үеийн ач , боржгин овог удам ярих нэгэн залууг шилж тодруулсан нь халх Эфү Цэрэн гээч байв. Цэрэн энгийн нэг язгууртан ноёны биш бүр Манжийн эзэн хааны хүргэн Эфү болсон юм. Түүнийг сэцэн сэргэлэн хүү гэж Бээжинд дэргэдээ тэжээн цол хэргэм өгч Эфү хүргэн болгосон түүх буй. Энх- Амгалангийн 24- р он, 1695 онд Түшээт ханыг нэхэмжлэн ирсэн Галдан бошигт хааныг дарах дайнд мордуулж эрэлхэг баатар хэмээн өндөр үнэлж хааны 45- р он 1706 онд бас Чин Үнэмэлт гүнжээ өгч хошой Эфү болгон олон жилийн дараа Тамирын голд нь буцаан илгээв. Зүүн гарын цэргийг алах, барих, галдах зэргээр удаа дараа их гавьяа байгуулсан тул 60- р онд буюу 1721 онд хошой Эфү-г засаг болгон дэвшүүлж алдарт жанжин хэмээн өргөмжилжээ. Манжийн дараах хаан Найралт төв, Галдан хааны дараах Галданцэрэн нарын үед ч Манжид үхэр мэт зүтгэсэн тэр хүн эхэндээ Манжийн Монгол цэргийн соёмбот шар тугийг барин Галдан нарын хулгай нартай тэмцэж байснаа хошой Эфү болоод Манжийн хааны жанжны таван өнгөт шар тугийг барин Монгол нутаг руугаа дайнд мордсон гэдэг. Хааны гал голомтноос нь хэн нэгнийг урвуулж харийн Изм- г тогтоодог ёсоор урваж Манжийн өмнө бөхөлзөж улмаар Манж чин улсын агуу хоёр жанжны нэг гэж түүх бичигт мөнхөрсөн энэ эр 6- н үеэрээ Манжийн хааны хүргэчүүл Эфү нар болж удамшсан бөгөөд харамсалтай нь хамгийн сүүлчийн удам Наянту ван гэгч Манжийг мөхөхөд Монголын төлөө гэж дөвчигнөхийг хэдэнтээ хичээсэн ч хүүхдүүд нь нанхиад нэртэй нанхиад хэлтнүүд болсон байсан тул хожимдсон гэмшил нь төдхөн унтарч Бээжин дэх Монголчуудын дунд уусч хайлан өдгөө сураггүй болжээ. Эфү Цэрэн Ховд Улиастай хоёуланг нь цогцлооход хүч хөрөнгө харамгүй зүтгэж өөрөө эзэгнэн Ойрдууд Түшээт ханыг нэхэмжлэн Хишигтэн хошуунд ирэхэд тэдний эсрэг амь насаа үл хайрлан Монголчуудтайгаа байлдаж, Түйн голд Ойрдоос сэргийлэн суулгасанд Алтай давуулан дайтаж олон мянган Монгол хүнийг устгасан ба амьдаар барьж газар нутгийг нь түймэрдсэн зэрэг гавьяа Манжийн хааны өмнө байгуулсан тул хошой Эфү цол хүртжээ. 

Үргэлжлэл бий...

 

"Монгол ухаан 9 -н эрдэм" номноос

 

Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • 160 уран бүтээлч ойн тоглолтдоо оролцоно160 уран бүтээлч ойн тоглолтдоо оролцоно “Монгол Улсын филармони-45” баярын концерт энэ сарын 15-нд болно. Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, дуучид гээд 160 гаруй уран бүтээлчид ойн баярын тоглолтдоо оролцох ажээ.
  • Бяцхан хүү Тэмүүлэнд тусалцгаая хандивын тоглолт боллооБяцхан хүү Тэмүүлэнд тусалцгаая хандивын тоглолт боллооБяцхан хүү Тэмүүлэнд тусалцгаая хандивын тоглолт өчигдөр буюу 12- дугаар сарын 08 ны өдөр бөхийн өргөөнөө халуун сэтгэлийн аянд дуу хоолойгоороо нэгтсэн бүх оддын тоглолт 4 цаг гаруй үргэлжлэлээ. Урлаг гэдэг ертөнц хүмүүний сэтгэлийг хөглөж хорвоог зөөллөж тэр дундаа танхим дүүрэн үзэгчдийн сэтгэлийн гүндэх утсыг Тэмүүлэн хүүгийн хүнд өвчин таствуу гэлтэй үзэгчид номер дараалан гарах дуучдын дууг даган дуулж нэгэн үдшийг алга ташилтаар дүүрэн өнгөрөөлөө.
  • Шинэ жилд зориулсан ҮЗВЭРҮҮДШинэ жилд зориулсан ҮЗВЭРҮҮДУлиран одож буй хуучин оноо хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг хоног тоолон хүлээсээр... Хотын гудамжнаа сүлд модод сүндэрлэж, хүн бүрийн царайнд баярын мишээл тодорно. Шинэ жилийн баярын өмнө та гэр бүлдээ цаг гаргаж, ямар нэгэн тоглолт үзэхээр төлөвлөж байгаа бол дараах мэдээлэлд анхаарал хандуулаарай. Зул сар, шинэ жилд зориулсан үзвэрийн мэдээллийг цогцоор нь хүргэж байна.
  • “Любэ” хамтлагийн тоглолтын тасалбарыг хүргүүлж авах боломжтой боллоо“Любэ” хамтлагийн тоглолтын тасалбарыг хүргүүлж авах боломжтой боллооОХУ-ын Ардын жүжигчин, Төрийн думын гишүүн Н.Расторгуев гэх энэ эрхэм хүн “Конь”, “Комбат”, “Позови меня тихо по имени”, “Давай за", “Солдат”, “Ты неси меня река”, “Там за туманами”, “Березы" зэрэг сэтгэлд хоногшсон олон хит дууны эзэн. Тэрбээр Монгол дахь шүтэн бишрэгчидэдээ зориулан энэ сарын 8,9-ны өдрүүдэд “Любэ” хамтлагтайгаа Монголд тоглолтоо хийхээр бэлтгэл хангаад байна.
  • Хурд, Никитон хамтлагууд тоглолтын товоо зарлалааХурд, Никитон хамтлагууд тоглолтын товоо зарлалааРок поп урлагийн акулууд хэмээн нэрлэгддэг “Хурд” болон “Никитон” хамтлагийн уран бүтээлчид хамтарсан тоглолт хийхээр болжээ. Тэд “Нүргээн” нэртэй хамтарсан тоглолтоо ирэх 12 дугаар сарын 9, 10-нд хийхээр болсноо цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Монголын хөгжмийн урлагийн хоёр том хамтлагийн фэнүүд хоёр өдөр дуртай дуунуудаа сонсон Улаанбаатар паласт доргих нь.