2017-10-18 05:12

С.Гантогоо: Баярмаа надад таалагддаг гэхдээ...

   "Яг түүн шиг" шоунд оролцож Монголчууддаа өөрийгөө таниулаад авсан дуучин С.Гантогоо амьдралдаа ганц л эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой болж байсан гэдэг. Өдийг хүртэл ганц бие яваа сайхан залуу Гантогоог шоуны дараанаас хараандаа авсан охид бүсгүйчүүд тоогоо алдсан гэхэд хилсдэхгүй. Ойрын 2-3н жилдээ гэр бүл зохиох бодолгүй байгаа гэх тэрээр өөртөө таалагддаг охид бүсгүйчүүдийн талаар нэгэн нэвтрүүлгийн үеэр ийн дурджээ.

   Хөтлөгч түүнээс "Чамд ямар эмэгтэй хүн таалагддаг вэ? Сэтгэл чухал уу? Бие физиологи хардаг уу? Жишээ нь сүүлийн үед зураг нь сошиалд тархаад байгаа Баярмаа гэх бүсгүйн бие чамд таалагддаг уу? хэмээн асуухад дуучин залуу "Мэдээж харалгүй яахав. Хардаггүй хүн байдаг юм уу. Эхлээд нүдээрээ л харна ш дээ. Надад таалагддаг. Гэхдээ бусад нь ч таалагддаг. Мэдээж тэд нар харахад гоё фитнесс, түүнийг хөгжүүлэх гэж тэр хүн маш их хичээсэн байна. Гоё харагдаж байна, гайхалтай харагдаж байна. Сайхан хүүхэн өнгөрөхөд харцаа нуухгүй өнгөрдөг хүн байна ш дээ. Сайхны өмнө харц буруугүй гэж нэг үг байна. Харахгүй гээд яах юм? Зан чанарын хувьд надад даруухан тэгсэн мөртлөө хошин шогийн мэдрэмжтэй, хааяа тоглочиход буруугаар ойлгоод байдаггүй цэвэрхэн охид бүсгүйчүүд үнэхээр их таалагддаг. Дургүй эмэгтэйчүүдээ бол хэлмээргүй байна. Би хэзээ ч Солонгос хүнтэй суухгүй. Улаанбаатарын гудамжаар ямар хөөрхөн охидууд алхаж байдаг гээч " хэмээсэн байна.

Ж.Сондор
Эх сурвалж : ZONE.MN

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно“Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг энэ сарын 14-ний өдөр Орхон аймгийн соёлын ордонд тоглохоор болжээ. Жүжгийг хоёр удаа тоглох юм байна. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, Төрийн соёрхолт, Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын хамтран бүтээсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг бүтээх үйл явж жил гаруй үргэлжилжээ. Жүжгийн нээлт өнгөрөгч гуравдугаар сард Завхан аймгийн театрт болж байв.
  • “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болно“Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болноНийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг болоод жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 05-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
  • Playing Love Best тоглогдоноPlaying Love Best тоглогдоноХөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний "1900-гийн домог" (Legend of 1900) кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.
  • Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооCome Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооӨнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
  •  Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэХошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.