2017-10-23 04:43

“Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь" сэдэвт зөвлөгөөн боллоо

   БСШУСЯ, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Соёл урлагийн газар хамтран "Соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн практик орчинг Монголд бий болгох нь” төслийн үр дүнг хэлэлцэх "Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт 2017 оны 10 дугаар сар 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалт нь Монголын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийн төслийг танилцуулах, төслийн хэрэгжилтийн явцад хүрсэн ололт амжилт, тулгарсан сорилт бэрхшээл, авсан сургамж зэргийн талаар салбарын мэргэжилтнүүдэд ойлголт, мэдээллийг түгээх зорилготой юм.

   Зөвлөлдөх уулзалтад БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Шин Сан Кюн, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Хималчули Гурунг, ЮНЕСКО-ийн олон улсын шинжээч Дэсмонд Хью, 21 аймгийн соёлын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Мөн уулзалтын үеэр "Соёлын илэрхийллийн олон төрөл зүйл- Урлагийн эрх чөлөө" фото зургийн уралдааны ялагчдад шагнал гардуулсан юм. 
Уралдааны тэргүүн байрыг Б.Баторгил "Шивнээ" зургаар, Дэд байрыг Г.Өнөболд "Untitled" зургаар, Гутгаар байрыг Н.Цолмон "Бүжиг" зургаар тус тус хүртлээ.

   Уг уралдаан нь Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай конвенцийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хувь хүн, бүлэг, хамт олон үзэл санаагаа үгээр болон дүрсээр чөлөөтэй илэрхийлэхийг дэмжих зорилготой зохион байгуулагдсан болно.

 

 

 

 

 

 

 

 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ С.Ганзоригийн бие даасан тоглолт айсуйМУГЖ С.Ганзоригийн бие даасан тоглолт айсуй
  • “Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжмийн тоглолт болно“Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжмийн тоглолт болно Дэлхийн шилдэг киноны хөгжмийг Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга нэгэн тайзнаа эгшиглүүлэх гэж байна. Киног амьдруулдаг хамгийн чухал зүйлсийн нэг бол хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон дэлхийн болон Монголын олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонийн тайзнаа энэ сарын 17,18-нд тоглогдох гэж байна. Тус тоглолтонд Оскарт Монголоос нэр дэвшиж буй “Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжим бүрэн эхээрээ тоглогдож, тэнд ирсэн үзэгчид тус хөгжмийн анхны сонсогч болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mglphilharmonic.mn сайтаас болон 7011-8012, 8800-4849, 9919-6623 дугаараас тодруулна уу?
  • Канадын “Cris Derksen Trio” хамтлагийн тоглолт болноКанадын “Cris Derksen Trio” хамтлагийн тоглолт болно2017 онд Канад Улс тунхагласны 150 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсад суугаа Канадын Элчин сайдын яамнаас Канадын түүх соёлын өвөрмөц онцлог ба нийгэм, эдийн засаг, боловсролын салбарт хуримтлуулсан инноваци, тэргүүн туршлагыг бүтэн жилийн турш монголчуудтай хуваалцахын сацуу дэлхийд танигдсан урлагийн авьяастнуудаа Монголд таниулан сурталчлахыг зорьж байгаа юм.
  • Сурагчдын амралтад зориулсан тоглолтуудСурагчдын амралтад зориулсан тоглолтуудСурагчид энэ сарын 3-наас 9-ны хооронд амарч буй. Энэ хооронд Монгол Улсын Хүүхэлдэйн театр хүүхэд багачууддаа зориулж дараах тоглолтуудыг зохион байгуулж байна. Тодруулбал, энэ сарын 3-наас 9-ний хооронд өдөр бүр "Том хамарт одой" 14.00 цагаас тоглогдож байна. Мөн арваннэгдүгээр сарын 9-нд 11.00 цагаас "Алтан залаат азарган тахиа" жүжиг үзэгчдийн хүсэлтээр нэг удаа тоглогдохоор болжээ.
  • Сурагчдын амралтанд зориулж Сурагчдын амралтанд зориулж "Гайхамшигт цирк" тоглож байнаМонголын Үндэсний Циркийн сурагчдын амралтанд зориулсан тоглолт эхэлжээ. 11 сарын 4-ний өдрөөс сурагчдын амралтанд зориулан олон гайхалтай үзүүлбэрүүд багтсан “Гайхамшигт циркийн тоглолт” тоглоход бэлэн болоод байгаа юм байна. Энэхүү тоглолтонд Монголын жүжигчдийн олон улсад тоглогддог шилдэгийн шилдэг үзүүлбэрүүд багтсан бөгөөд цухас дурьдахад Монте Карло тэмцээний шагналт акробатын үзүүлбэр, дэлхийд цөөхөн тоглогдсон амь дүйсэн агаарын цагираг, аварга могойн үзүүлбэр болон олон жилийн дараа дахин тоглогдож буй хүнд жин, хүч тамирын гайхамшигт үзүүлбэр, хүүхэд багачуудын хайртай алиалагч, хачирхалтай илбийн үзүүлбэр гэх мэт нүд хужирлам олон сайхан үзүүлбэрүүд тоглогдох нь.