2017-10-23 04:52

“Оддын академи” шоу нэвтрүүлэг шинэ оддыг төрүүлнэ

   Урлагийн ертөнцөд байр сууриа олохоор хичээж буй шинэхэн уран бүтээлч эсвэл ард түмний сэтгэл зүрхэнд тодоос тод гэрэлтэх од болохоор мөрөөдөж буй залуучуудад бас нэгэн шинэ боломж гарч ирлээ. Энэ бол “Оддын академи” шоу нэвтрүүлэг.

  “Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид ээлжит шинэхэн төслөө танилцуулсан нь охидын хамтлаг төрүүлэн гаргах “Оддын академи” шоу нэвтрүүлэг бөгөөд нэвтрүүлгийн бүртгэл эхлээд амжилттай үргэлжилж байна. Дэлхийн 44 оронд “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр хийгддэг тус шоу нэвтрүүлэг нь дуулах хүсэлтэй сая сая залуусын мөрөөдлийг биелүүлэх томоохон боломж болдог юм.

   Нэвтрүүлгийн зорилго нь оролцогчдыг дуу, бүжиг, бие бялдар, имиж бүрдүүлэлт гээд бүх талаар нь хөгжүүлж бэлтгэн шоу бизнест хөл тавиулах бөгөөд урлагийн ертөнцөд хамгийн тод гэрэлтэж чадах мэргэжлийн уран бүтээлчдийг төрүүлэх юм. “Оддын академи” нэвтрүүлгийн эхний шатанд шалгарсан охид тансаг зэрэглэлийн гэрт амьдарч, хамтдаа суралцаж, үзэгчдийн нүдэн дээр мэргэжлийн дуучин болж бэлтгэгдэх болно. Тус нэвтрүүлэг нь анхлан 2001 онд Франц болон Испани улсад зохион байгуулагдаж байв. Энэ хугацаанд шоу нэвтрүүлгээс төрөн гарсан нэр хүндтэй хамтлаг дуучид олон бий. Хамгийн ойрын жишээ гэвэл энэхүү шоу нь ОХУ-д “Фабрика звёзд” нэртэйгээр 2002-2011 он хүртэл нийт 8 улирал амжилттай хийгдсэн байна. “Фабрика звёзд” нэвтрүүлгээс охидын алдарт “Фабрика” хамтлаг, дуучин Юлия Савичева, Тимур Юнусов буюу Тимати, Полина Гагарина зэрэг Оросын өнөө үеийн шоу бизнесийг өнгөлж яваа одод төрөн гарч байжээ.

  Нийт хоёр сар гаруйн хугацаанд үргэлжлэх “Оддын академи” шоу нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Жи-Мобайл” ХХК, “Голомт” банк, ивээн тэтгэгчээр “Таван богд” групп, “Монос” фарм хамтран ажиллаж байна. Нэвтрүүлгийн ялагч болон гарах охидын хамтлагийг бие даасан цомог гаргах, клип хийлгэх, олон улсын хөгжмийн наадамд оролцох эрх бүхий 100 сая төгрөгийн продюсенгийн гэрээ хүлээж байгаа юм.

  “Оддын академи” нэвтрүүлэгт 16-аас дээш насны эмэгтэй оролцогч бүртгүүлэх боломжтой. Бүртгэл “Боловсрол суваг” телевиз, “Жи-Мобайл” ХХК-ийн байр мөн Edutvburtgel.mn сайтуудаар үргэлжилж байна. Бүртгэлийн хугацаа дуусахад цөөхөн хоног үлдлээ. Тус шоу нэвтрүүлгийн бусад нэвтрүүлгээс ялгагдах хамгийн гол онцлог нь рок поп урлагийн домог болсон уран бүтээлчдээр шүүлгэж, туршлагатай багш нарын эрчимтэй, шахуу төлөвлөгөө бүхий хөтөлбөрөөр суралцаж дуучин болох бэлтгэлээ “А” үсгээс эхлүүлдэгт оршдог. Өөрөөр хэлбэл эрчимжүүлсэн сургалттай сургуульд суралцаж төгсөнө гэсэн үг юм. Ингэснээр тэд хамгийн шилдэг, авьяаслаг, тэсвэр хатуужилтай, өрсөлдөхүйц чадвартай уран бүтээлч болж бэлтгэгдэнэ. Нуугдаж буй авьяасаа нээн харуулж мөрөөдлийн тайзан дээрээ гарах боломжоо бүү алдаарай.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно“Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг энэ сарын 14-ний өдөр Орхон аймгийн соёлын ордонд тоглохоор болжээ. Жүжгийг хоёр удаа тоглох юм байна. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, Төрийн соёрхолт, Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын хамтран бүтээсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг бүтээх үйл явж жил гаруй үргэлжилжээ. Жүжгийн нээлт өнгөрөгч гуравдугаар сард Завхан аймгийн театрт болж байв.
  • “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болно“Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болноНийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг болоод жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 05-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
  • Playing Love Best тоглогдоноPlaying Love Best тоглогдоноХөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний "1900-гийн домог" (Legend of 1900) кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.
  • Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооCome Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооӨнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
  •  Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэХошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.