2017-10-25 11:11

Т.Дэлгэрмөрөн: 10 жил хүлээсэн тоглолтондоо ард түмнээрээ нэр хайрлуулъя

   Уянга ухаарлын олон дууг зүрх сэтгэлээсээ дуулж, орчин үндэсний уламжлалт өнгө төрхийг  өөрийн дуу хөгжим, гадаад төрхөөрөө нэгэн зэрэг илтгэн харуулж чаддаг дуучин бол Дээгий юм. “Номин талст” хамтлагийнхаа буурийг сахиад үлдсэн дуучин Т.Дэлгэрмөрөн ганцаараа дуулсан ч хаана ч газардахгүй “Тэнгэрийн амьтан” гэдгээ дуулсан дуугаараа баталж чадсан.

   “Дууг дуулна гэдэг амар биш. Хэдийгээр том хоолойтой ч гэсэн донжийг нь олж дуулахгүй бол хүний чихэнд хэзээ ч хүрэхгүй. Хүний сэтгэлийн утсыг хөндөж, маш нарийн нугалаа гарган сэтгэл зүрхнээсээ дуулж байж ард түмэнд хүрнэ” гэж МУ-ын Ардын жүжигчин А.Долгор хэлсэн байдаг. Тэгвэл дуу дуулснаараа өөртөө ч, өрөөлд ч жаргал өгч чаддаг тэрээр 10 жил хүлээсэн бие даасан тоглолтоо ирэх сарын 16,17-нд Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна. Тоглолтонд “Наян булгийн аялгуу”, “Тэнгэрийн бүсгүй”, “Уулзах л юмсан даа чамтайгаа”, “Хайрын дээд хань минь”, “Ааваа дуулъя”, “Андгай” зэрэг дуунууд дуулагдах болно.

   Гэхдээ одоогоор тоглолт нэргүй бөгөөд Дээгий би ард түмнээсээ асууж, нэр хайрлуулна гэж хүсч байна. Мэдээж надад таалагдсан тоглолтын нэр хайрласан эрхмийг ТОМ шагнана гэж амлаж байна.

   Дээгийгийн тоглолт болох 11-р сарын 16,17, түүний амьдралд их утга учиртай өдөр. Дэлгэрмөрөнгийн төрсөн өдөр, бяцхан охин Зөөлөнсийгийн төрсөн өдөр. Энэ сайхан хийморьтой газар төрсөн өдрөөрөө олон жил хүлээсэн тоглолтоо хийнэ гэдэг хувь тохиол гэж Дээгий ихэд бэлгэшээж байна аа.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концерт нээлтээ хийлээ“НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концерт нээлтээ хийлээСэвжидийн Сүхбаатарын сор бүтээлүүдийн нэгэнд зүй ёсоор орох “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концертын нээлтийн тоглолтыг үзсэн үзэгчид мартагдашгүй нэгэн үдшийг өнгөрүүлсэн билээ. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээсэн уг концертод Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээл юм.
  • Рок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл дуучид, жазз оркестртой хамтарнаРок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл дуучид, жазз оркестртой хамтарнаГэгээн хайрын баярын өдрөөр хайрттайгаа хамт нэгэн үдшийг өнгөрөөхийг хүсвэл Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, рок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл болох дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нарын хамтарсан "I love you" тоглолтыг зориорой. Тус тоглолтын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн хосууддаа өөрсдийн хайр дурлалын дуунууд, жазз хөгжмийн бүтээлүүдээс хүргэн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх юм.
  • Валентиний баярт зориулсан “I LOVE YOU” тоглолт 6 дахь жилдээВалентиний баярт зориулсан “I LOVE YOU” тоглолт 6 дахь жилдээУлсын Филармониос жил бүрийн Валентиний баяраар уламжлал болгон зохион байгуулдаг I love you тоглолтоо 2018 оны 02-р сарын 14-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэж байна. Тоглолтод Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид, удирдаач С.Саруул-Од, дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нар оролцож хайр дурлалын сэдэвт дуу, хөгжмийг үзэгч сонсогчдын хүртээл болгоно.
  •  Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ
  • “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концерт тун удахгүй тайзнаа“НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концерт тун удахгүй тайзнааҮУИТ-ын хамт олон “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концертыг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээж байна. Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээлийг толилуулах гэж байна.