2017-10-26 12:01

Унадаг дугуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулна

   Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Авто тээврийн салбарт олон улсын стандарт нутагшуулах, үндэсний стандарт боловсруулах, эрдэм шинжилгээ судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ”-ний тендерийг зарласан бөгөөд тус тендерт оролцсон байгууллагуудаас “Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо” шалгарч “Унадаг дугуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулах, судалгаа хийх” зөвлөхөөр ажиллахаар болжээ. Уг зөвлөх үйлчилгээний гэрээнд 2017 оны 10  сарын 20-ны өдөр тус тендерийн захиалагч Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, гүйцэтгэгч “Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо”-ны Тэргүүн Н.Мөнхбаясгалан нар ажлын даалгавар болон гэрээний ерөнхий нөхцөлд гарын үсэг зуржээ.

   “Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо” нь 2012 оноос Нийслэл хотын өмнө тулгамдаж буй агаарын бохирдол, авто машины түгжрэлийг бууруулах, эрүүл зөв амьдралын хэвшлийг бий болгох, дэлхийн жишигт нийцсэн унадаг дугуйн замтай болгох зорилгоор Унадаг дугуйг хөгжүүлэх, унадаг дугуйн замыг хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулсаар иржээ.

   2013 онд “Унадаг дугуйн замын төсөл”-ийг санаачлан Нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэнээр “Авто машингүй өдөр”-ийг зохион байгуулж байсан бөгөөд тус оноос “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн баг бүрэлдэхүүнд орж дугуйн замын стандарт боловсруулах, унадаг дугуйн замын хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг удирдан зохион байгуулж төслийн хүрээнд давхардсан тоогоор 10,000 гаруй дугуйчид оролцсон 8 удаагийн дугуйн парад гэх мэт нэр бүхий ажлуудыг хийж гүйцэтгэсэний үр дүнд 2012-2017 оны 5 жилийн хугацаанд унадаг дугуйн хэрэглээг 15 дахин өсгөж чадсан бөгөөд Улаанбаатар хотод 30,000 гаруй дугуйчин замын хөдөлгөөнд оролцдог болжээ.

   2013-2015 онд унадаг дугуйн замыг хэрэгжүүлэлтийн хүрээнд Бэлхийн зам, Дүнжингаравын зам, 19-р хорооллын арын зам, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн, Зуслангийн зам, Их Монгол Улсын гудамжны зам зэрэг нийт 63.3 км дугуйн замтай болсон байна. Мөн МАЗЗХолбоо нь 2016 онд “Авто замын байгууламж, Унадаг дугуйн замыг төлөвлөхөд тавих ерөнхий шаардлага’’ MNS5683:2016 стандартыг шинэчлэн боловсруулсан бөгөөд Зам, тээврийн яам, Байгаль Орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, Спортын яам, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нартай хамтран ажиллах 5 талт “Санамж бичиг”-ийг байгуулж, унадаг дугуйн зам, д‎эд бүтэц, эрх зүйн орчин зэрэг тулгамдаж буй асуудлуудад шийдэл олж хүр‎ээлэн буй орчинд ээлтэй‎ унадаг дугуйг хөгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концерт нээлтээ хийлээ“НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концерт нээлтээ хийлээСэвжидийн Сүхбаатарын сор бүтээлүүдийн нэгэнд зүй ёсоор орох “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концертын нээлтийн тоглолтыг үзсэн үзэгчид мартагдашгүй нэгэн үдшийг өнгөрүүлсэн билээ. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээсэн уг концертод Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээл юм.
  • Рок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл дуучид, жазз оркестртой хамтарнаРок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл дуучид, жазз оркестртой хамтарнаГэгээн хайрын баярын өдрөөр хайрттайгаа хамт нэгэн үдшийг өнгөрөөхийг хүсвэл Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, рок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл болох дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нарын хамтарсан "I love you" тоглолтыг зориорой. Тус тоглолтын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн хосууддаа өөрсдийн хайр дурлалын дуунууд, жазз хөгжмийн бүтээлүүдээс хүргэн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх юм.
  • Валентиний баярт зориулсан “I LOVE YOU” тоглолт 6 дахь жилдээВалентиний баярт зориулсан “I LOVE YOU” тоглолт 6 дахь жилдээУлсын Филармониос жил бүрийн Валентиний баяраар уламжлал болгон зохион байгуулдаг I love you тоглолтоо 2018 оны 02-р сарын 14-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэж байна. Тоглолтод Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид, удирдаач С.Саруул-Од, дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нар оролцож хайр дурлалын сэдэвт дуу, хөгжмийг үзэгч сонсогчдын хүртээл болгоно.
  •  Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ
  • “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концерт тун удахгүй тайзнаа“НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концерт тун удахгүй тайзнааҮУИТ-ын хамт олон “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концертыг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээж байна. Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээлийг толилуулах гэж байна.