2017-11-02 06:43

"Ижил хоёр ботго" дуулалт бүжгэн жүжиг нээлтээ хийнэ

   Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын хамт олон Монгол ардын үлгэр домог, өнчин цагаан ботго хэмээх уртын дуу, ингэнд ботго авахуулах эртний монгол уламжлалыг харуулсан 2017 оны хүүхдийн шинэ уран бүтээл “Ижил хоёр ботго” дуулалт бүжгэн жүжгийг ирэх сарын 03-нд үзэгчдэд өргөн барихад бэлэн болжээ. Энэхүү бүтээл нь хүүхэд багачуудад монгол өв уламжлалаа таниулах, ёс заншлаа дээдлэх, байгаль дэлхий ан амьтнаа хайрлан хамгаалах ухааныг  төлөвшүүлэх ач холбогдолтойгэдгийг уран бүтээлчид хэлж байв.
 
   Жүжигт тус театрын нийт 120 гаруй уран бүтээлчид оролцоно. Дуулалт жүжгийн зохиолыг МЗЭ-ийн шагналт Г.Батаа бичсэн бол хөгжмийн зохиолч М.Бирваа, ерөнхий найруулагч Д.Ганболд, бүжиг дэглээч О.Ууганбаяр, Х.Хашхүү, хувцасны зураач Д.Амаржаргал, тайзны зураач Ч.Батболд, хормейстр Б.Бямбачулуун, удирдаач Б.Ганбат, туслах найруулагч Х.Отгончимэг, Х.Хашхүү нар ажиллав.

   Өнчин цагаан ботгын дүрд М.Болорчимэг, найз ботгод П. Мөнхцацрал, Ээж ингэд  Ж.Мандухай, Ботгочин охин М. Мишээл, Лусын хаан Д.Эрхбилгүүн нар дүр бүтээнэ.

   Өнчин цагаан ботгыг өөр ботготой ингэнд авхуулснаар ихэр ботго баярлан бүжиглэж дуулснаар жүжиг эхлэх бөгөөд уулын орой харан уйтгарлан гуниглахыг харсан ижил ботго ингэ ижийгээ баярлуулахаар аян замд гарч буйгаар жүжгийн үйл явдал өрнөнө.
   Сурагчдын амралтад зориулан хүүхдийн шинэ уран бүтээлийг ирэх сарын 5,6,7,8,9-нд тоглох юм. Дашрамд дурдахад, Монгол Улсын Үндэсний урлагийн их театр нь таван хошуу төл малаар хүүхдэд зориулсан цуврал уран бүтээлүүд туурвисан бөгөөд “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт жүжгийг 2010 онд, “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг 2013 онд тайзнаа тавьж байсан билээ.
Ж.Болор
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Б.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайБ.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайХөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа "Сэтгэл догдлуулсан орой" тоглолт есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Corporate Concert Hall-д болно. Энэ удаагийн тоглолтод түүний үүсгэн байгуулсан "Kиви" хамтлагийн анхны гишүүдээс эхлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор цуглаж, тоглолтод оролцох юм байна. Мөн Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп дива С.Наран, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Х.Оюунбилэг, Ардын жүжигчин А.Долгор, "Инээмсэглэл" хамтлаг, альтернатив Отгоо, Д.Отгонжаргал, хийлч Дээгий, дуучин Наагий болон бусад хамтлаг, дуучид оролцох юм байна.
  • Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаШ.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаУлсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Жаргаагүй нар” жүжгээ үзэгчдэд энэ сарын 27, 29-нд толилуулах болжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс нь сэдэвлэн энэхүү жүжгийг бичсэн. Харин тус театрын уран бүтээлчид Драмын театр үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан энэхүү жүжгийг найруулан тавьсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.
  • Б.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноБ.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноМонгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн "БИ ЦАГ ТООНЫ ҮРГЭЛЖЛЭЛ" уран бүтээлийн их цэнгүүнд та бүхнийг урьж байна. Тус цэнгүүнийг "Монгол Суутнууд" төслийн хүрээнд "Монгол Медиа Ивэнт Групп" ХХК-аас зохион байгуулж байгаа юм.
  • “Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно“Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болноЭнэ сарын 7-ноос -23 ныг дуустал "Мөрөөдлийн театр"-ын хамт олон "Дундын бүсгүй", "Ичгүүргүй хос"жүжгүүдийг нэг тайзан дээр тоглох гэж байна.
  • Б.Чинбат Б.Чинбат "Хязгааргүйн цаана” бие даасан тоглолтоо толилуулнаХөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат "Хязгааргүйн цаана" бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Тэрээр 2011 онд анхны бие даасан тоглолтоо "Давтагдашгүй" нэртэйгээр эгшиглүүлэн 2012 онд "Эзлэн" зэрэг бие даасан тоглолтуудаа амжилттай хийж байсан юм.