2017-11-03 07:09

Испанид Монголын таван кино гарна

   Испанийн Барселон хотод энэ сарын 8-наас 13-ны өдрүүдэд болох “Каса Азийн кино фестиваль”-д анх удаа Монголын таван уран сайхны кино гарах гэж байна. Гурав дахь жилдээ зохион байгуудагдаж буй уг фестивальд Монгол Улс 10 гаруй уран сайхны кино илгээжээ. Үүнээс Монголдоо саяхан нээлтээ хийсэн, Академийн дээд шагнал гардуулах 90 дэх удаагийн Оскарт Монгол Улсыг төлөөлөн анх удаа өрсөлдөх эрх авсан “Чингисийн хүүхдүүд”, Франц улсад зохион байгуулагдсан “Нэг улсаас нэг кино” наадмаас “Олны таашаалд нийцсэн Гран при”, Оросын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод зохион байгуулагдсан “Мөнгөн Акбузат” кино урлагийн наадмын “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг хүртсэн “Ээж” кино болон “Рэкет”, “ТҮЦ-ний охид”, “Өвлийн тууж” уран сайхны кино сонгогдсон байна.

   Энэ талаар “Соёлын дистрибьютер” компанийн захирал, доктор Д.Цэнгэлээс тодруулахад “Уран бүтээлчдийн зүгээс анх удаа наадамд оролцож байгаа кино найруулагч болон продюсерүүдийг урих шаардлага тавьсан учраас энэ сарын 8-нд “Рэкет” киноны продюсер Б.Тайшир, “ТҮЦ-ний охид” киноны найруулагч Д.Галбаяр нар тус наадамд оролцоно. Испани оронд 100 гаруй монголчууд ажиллаж, амьдардаг гэсэн албан бус тоо бий. Тиймээс тэнд амьдарч буй монголчууд маань Монгол киногоо зорин очиж үзэх боломжтой. Өмнө нь Монголоос цөөн тооны кинонууд томоохон наадмуудад оролцдог байсан бол одоо олноороо зөвхөн онцлох орноор оролцож буй онцгой үйл явдал болж байна. Энэ бүхэн сүүлийн хоёроос гурван жилийн тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд бий болж байгаа” гэдгийг хэлж байв. Мөн “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр Францын Висоул хот, Щвейцарын Присбург, Солонгосын Бусаны олон улсын хүүхэд, залуучуудын кино наадмын захирлуудыг урьж, хамтын ажиллагааны хүрээнд ирэх жил, тус хотуудад 5-10 Монгол кино сонгогдож, онцлох орноор оролцуулахаар болсон байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концерт нээлтээ хийлээ“НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концерт нээлтээ хийлээСэвжидийн Сүхбаатарын сор бүтээлүүдийн нэгэнд зүй ёсоор орох “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концертын нээлтийн тоглолтыг үзсэн үзэгчид мартагдашгүй нэгэн үдшийг өнгөрүүлсэн билээ. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээсэн уг концертод Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээл юм.
  • Рок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл дуучид, жазз оркестртой хамтарнаРок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл дуучид, жазз оркестртой хамтарнаГэгээн хайрын баярын өдрөөр хайрттайгаа хамт нэгэн үдшийг өнгөрөөхийг хүсвэл Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, рок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл болох дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нарын хамтарсан "I love you" тоглолтыг зориорой. Тус тоглолтын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн хосууддаа өөрсдийн хайр дурлалын дуунууд, жазз хөгжмийн бүтээлүүдээс хүргэн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх юм.
  • Валентиний баярт зориулсан “I LOVE YOU” тоглолт 6 дахь жилдээВалентиний баярт зориулсан “I LOVE YOU” тоглолт 6 дахь жилдээУлсын Филармониос жил бүрийн Валентиний баяраар уламжлал болгон зохион байгуулдаг I love you тоглолтоо 2018 оны 02-р сарын 14-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэж байна. Тоглолтод Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид, удирдаач С.Саруул-Од, дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нар оролцож хайр дурлалын сэдэвт дуу, хөгжмийг үзэгч сонсогчдын хүртээл болгоно.
  •  Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ
  • “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концерт тун удахгүй тайзнаа“НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концерт тун удахгүй тайзнааҮУИТ-ын хамт олон “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концертыг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээж байна. Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээлийг толилуулах гэж байна.