2017-11-22 05:38

АНУ-ын Сан Франциско хотын Монголчууд "Монгол бахархал" өдөрлөгийг зохион байгуулжээ

   Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу энэ оны 11 дүгээр сарын 19-ний ням гарагт тохиож, АНУ-ын Сан Франциско хот дах ЕКГ-ын Ерөнхий консул Э.Галбадрал 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Оакланд хотод жил бүр “Гэр” хүүхдийн төвөөс зохион байгуулдаг “Монгол бахархал - 4” арга хэмжээнд оролцож тус төвөөс тогтмол зохион байгуулдаг үйл ажиллагаануудын талаар болон төвийн сургалтанд хамрагддаг сурагчдын бэлтгэсэн тоглолтыг үзэж сонирхлоо. Мөн тус арга хэмжээний үеэр АНУ-ын Оакланд хотын монголчуудын дунд уулын спортыг сурталчилсан арга хэмжээ болон тэмцээнүүдийг байнга зохион байгуулдаг “Nomadic hiking club”-н хамт олонд Бахархлын өдрийг тохиолдуулан “Талархал”-ын жуух гардуулав. 

   2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ЕКГ-аас “Монгол бахархал”-ын өдөрт зориулан Калифорниа мужийн Бэй аэриагийн эрэг орчмын “Монголчуудын холбоо”-той хамтран “Эх түүхээ хэн сайн мэдэх вэ” өдөрлөг зохион байгуулж урлаг, спортын өндөр амжилт үзүүлж буй хүүхэд сурагчдыг болон тэдний эцэг, эхчүүдийг хүлээн авч уулзан зарим сурагчдыг МЗХ-ны “Тэргүүний сурагч” медаль, ЕКГ-ын зүгээс “Шилдэг сурагч” өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшууллаа.

МЗХ-ны “Тэргүүний сурагч” медалиар:

1. Аламеда хотын Вүүд дунд сургуулийн шинжлэх ухаан, инженерийн шилдэг сурагч, Шотокан каратегийн "Сацумо дожо"-ийн тамирчин, хөнгөн атлетикийн тамирчин Түмэнцогтын Эрхэм.

2. Мораго хотын дунд сургуулийн онц сурлагатан, шилдэг сурагч, Калифорнийн өсвөрийн зохиолчдын уралдааны тэргүүн байрын шагналт, БАМХ-ны дэргэдэх төгөлдөр хуурын дугуйлангийн авьяаслаг сурагч Эрдэнэбаярын Анхилуун.

3. Калифорниа мужийн өсвөрийн жүдо бөхийн 2016 оны аварга, "Өсвөрийн олимп" ОУ-ын тэмцээний 2017 оны аварга, орон нутгийн чанартай тэмцээнүүдээс 22 алт, 8 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилттай, "Женко" жүдо бөхийн клубын шилдэг тамирчин Мөнхбаясгалангийн Хонгорзул.

4. Киокушин каратегийн бүрэн контакттай тэмцээний хошой алтан медальт, Сан Франциско хотын бага сургуулийн шилдэг сурагч Дашмягмарын Хүслэн 

5. Болортолийн Үжин. “Гэр”-төвийн бүжгийн дугуйлангийн шилдэг сурагч.

ЕКГ-ын өргөмжлөлөөр:

1. Төгсжаргалын Түмэндэмбэрэл

2. Чагнаадоржийн Анхбаяр

3. Энх-Амгалангийн Номинжин

4. Галбадрахын Галт

5. Содбилэгийн Бишрэл

6. Төмөрбаатарын Соёмбо

7. Болдсүхийн Саруул

8. Ганхуягийн Ганбилэг

9. Болдбаатарын Билгүүн

10. Чинзоригийн Хулан

11. Сайнбаярын Мишээл 

12. Пүрэвдаваагийн Отгон-Од

13. Содтуяагийн Содонгоо нар болно.

Эх сурвалж: http://www.sanfrancisco.consul.mn/

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концерт нээлтээ хийлээ“НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концерт нээлтээ хийлээСэвжидийн Сүхбаатарын сор бүтээлүүдийн нэгэнд зүй ёсоор орох “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концертын нээлтийн тоглолтыг үзсэн үзэгчид мартагдашгүй нэгэн үдшийг өнгөрүүлсэн билээ. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээсэн уг концертод Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээл юм.
  • Рок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл дуучид, жазз оркестртой хамтарнаРок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл дуучид, жазз оркестртой хамтарнаГэгээн хайрын баярын өдрөөр хайрттайгаа хамт нэгэн үдшийг өнгөрөөхийг хүсвэл Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, рок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл болох дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нарын хамтарсан "I love you" тоглолтыг зориорой. Тус тоглолтын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн хосууддаа өөрсдийн хайр дурлалын дуунууд, жазз хөгжмийн бүтээлүүдээс хүргэн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх юм.
  • Валентиний баярт зориулсан “I LOVE YOU” тоглолт 6 дахь жилдээВалентиний баярт зориулсан “I LOVE YOU” тоглолт 6 дахь жилдээУлсын Филармониос жил бүрийн Валентиний баяраар уламжлал болгон зохион байгуулдаг I love you тоглолтоо 2018 оны 02-р сарын 14-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэж байна. Тоглолтод Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид, удирдаач С.Саруул-Од, дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нар оролцож хайр дурлалын сэдэвт дуу, хөгжмийг үзэгч сонсогчдын хүртээл болгоно.
  •  Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ
  • “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концерт тун удахгүй тайзнаа“НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концерт тун удахгүй тайзнааҮУИТ-ын хамт олон “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концертыг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээж байна. Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээлийг толилуулах гэж байна.