2017-12-01 01:10

Соёл, урлагийн ажилтнууд 10-н жилийн дараа чууллаа

   Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, “Соёл, урлаг-Үндэсний дархлаа” уриатайгаар “Соёл урлагийн ажилтны улсын II чуулган” Төрийн ордоны Их танхимд  болон яам, агентлаг, соёл, урлагийн байгууллагууд дээр 29-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж буй. Тэрбээр чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газар соёл, урлагт зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна гэдгээ илэрхийлсэн юм. Үүний дараа УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Соёл, урлаг-Үндэсний дархлаа” сэдвээр илтгэл тавьсан юм.

   Нийт 500 гаруй төлөөлөгч оролцсон энэ удаагийн чуулганы эхний өдөр “Соёл, урлагийн бодлого төлөвлөлт” (БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд), “Соёл урлагийн салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв” (СУИС-ийн Дэд захирал Ч.Алтанцэцэг), “Соёл урлаг зах зээлд” (Урлаг судлаач, урлаг судлалын ухааны доктор Н.Батмөнх), “Монголын хөгжил дэх соёлын орон зай” (МУСГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо) зэрэг илтгэлүүдийг хэлэлцсэн юм.

   “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган” 30-ны өдөр дараах зургаан салбар хуралдаанаар үргэлжиж өчигдөр хаалтаа ёслол төгөлдөр хийлээ. Ийнхүү хоёр өдөр чуулсан тус чуулганаас гарсан санал санаачлага, зөвлөмж шийдвэрийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэн ажиллахаар тогтжээ.

  1.  “Соёлын болон байгалийн өв”- Монголын үндэсний музей
  2. “Тоглолт, үзвэр үйлчилгээний чанар, хүртээмж”- Улсын филармони
  3. “Ном хэвлэл ба хэрэглэгчдийн оюуны хэрэгцээ”- Хүүхдийн төв номын сан
  4. “Бүтээлч орон зай-Дүрслэх урлаг”-Уран зургийн галерей
  5. “Дэлгэцийн орчин дахь Монгол контент”-БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхим
  6. “Монгол Дизайн”-Засгийн газрын II байр, Соёл урлагийн газрын хурлын танхим

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнаа“Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнааҮндэсний урлагийн их театрынхан 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ өнгөрсөн сарын 28, 29 өдрүүдэд Төрийн шагналт, УГЗ, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын монгол” нэртэй бүрэн хэмжээний концертоор эхэлж, "Монголын их хатад" бүжгэн жүжгийг тав дахь жилдээ тайзнаа толилуулсан. Харин одоо тус театрын уран бүтээлчид энэ сарын 18 -нд 18.00 цагт "Уул усны шивнээ " шинэ уран бүтээлийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж буй ажээ.
  • Энэ оны хамгийн нандин үдэш “Snow Melody”-д тавтай морилно ууЭнэ оны хамгийн нандин үдэш “Snow Melody”-д тавтай морилно ууУлсын филармонийн Симфони найрал хөгжим Морин хуурын чуулга, “Баян Монгол” жазз найрал, рок попын дуучдын нэгдсэн “Snow melody” тоглолт “Корпорэйт” концертын танхимд энэ сарын 28-ны 19:00 цагт болно. Хуучин оноо үдэж, шинэ 2019 оноо угтах баярын уур амьсгал ноёлсон өдрүүдийн оргил арга хэмжээ нь мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Snow melody” тоглолт байх биз ээ.
  • Үндэсний урлагийн их театрын өвөл цагийн нээлт өнөөдөр болноҮндэсний урлагийн их театрын өвөл цагийн нээлт өнөөдөр болноҮндэсний урлагийн их театр 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын Монгол" бүрэн хэмжээний концертоор хийх гэж байна. Концерт 2018 оны арваннэгдүгээр сарын 28, 29, 30-нд 18:00 цагаас тоглогдоно. Тус тоглолтод Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Монгол төрийн их найрал, зууны манлай бүжиг дэглээч Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцох ажээ.
  • Бүжгийн урлагийг гайхимшгийг мэдрүүлэх “Хувьсахуй” үдэшт саатаарайБүжгийн урлагийг гайхимшгийг мэдрүүлэх “Хувьсахуй” үдэшт саатаарайҮндэсний урлагийн их театрын дэргэдэх “Эрхэмсэг” бүжгийн охидын хамтлаг ирэх арванхоёрдугаар сарын 6-ны үдэш “ХУВЬСАХУЙ” тоглолтоо “Корпорейт конвеншн” центрд толилуулахаар болжээ.
  • “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байна“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байнаНийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн билээ. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.