2017-12-04 07:07

Н.Наранбаатар: Үндэсний өв соёлоо хамгаалах шинэ хууль, төрийн бодлого хэрэгтэй

Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатартай монгол соёлын хөгжил, өв уламжлал түүнийг хэрхэн хамгаалах талаар ярилцлаа.

-Бид өнөөдөр монгол гэж омогшдог хэрнээ хайр­лаж, хамгаалах ёстой үн­дэс­ний өв уламжлал, соёлоо хэр мэддэг юм бэ?
-Бид дэлхийд гайхуулах түүхтэй ард түмэн. Хятад, Солон­гос зэрэг бидэнд хам­гийн ойрхон Азийн орнууд түүх, соёлоо хэрхэн хамгаалж, дэлхийд суртал­чилж байна вэ. Гэтэл бид үндэслэлтэй мөртлөө түүнийгээ харуулж чадахгүй байна. Чингис хааны үеэс мон­гол­чууд урлаг, соёлоо онц­гойлон анхаардаг байс­ныг түүхийн хуудсууд гэр­чилнэ. Гэтэл энэ уламж­­лал алдагдаад удаж байна.

-Улс орон оршин тогтнох гол үндэс нь соёл, урлагийн дархлаа гэдэг. Гэтэл монгол соёл мөхөж байгаа нь эмгэнэлтэй?
-Би Монгол Улс соёл, урлаггүй болчихвий гэж айж, эмзэглэдэг. Урд, хөршүүд үндэсний язгуур соёл урлагийг минь булаагаад, заалгаад, өмчлөөд дууслаа. Би нэг зүйлийг хатуу хэлье. Манай зарим урлагийнхан хамаг өв, соёлоо урагшаа гаргаад заачих юм. Заах юм, заахгүй юм гэж байна. Энэ үйлдлээс болоод соёл урлагийн дархлаа суларч байна. Энэ нь цаашлаад улс орон оршин тогтноход заналхийлэх том асуудал.

-Нэг талаараа тэдгээр хүмүүсийг буруутгаж болохгүй байх. Хэрэв үүнийг хамгаалсан хууль, яам байдаг бол ийм үйлдэл гаргахгүй байсан байх?
-Гадны улс орон илүү  их мөнгө амласан байх. Гэхдээ хэдэн халтар төгрөгөөр үндэсний урлагаа зарж болохгүй. Үүнийг хамгаалсан бодлого байхгүй болохоор эдгээр хүмүүсийг буруутгах үндэслэл алга. Мөн манай соёлын байгууллагуудыг удирдаж буй дарга нар нэгдэж, даацтай хөдөлмөөр байна. Яагаад төр засгийг хүлээгээд байгааг ойлгохгүй байна. Хоорондоо холбоотой байж, энэ асуудлыг Засгийн газрын сонорт хүртэл нь ярих хэрэгтэй.

Хоорондоо холбоотой байж, энэ асуудлыг Засгийн газрын сонорт хүртэл нь ярих хэрэгтэй.

-Үүнд л төрийн ташуур хэрэгтэй байна?
-Асуудлаа зохицуулах гэхээр бие даасан яам, бодлого алга. Тиймээс зарим нь дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Соёл урлаг нь улс оршин тогтнох баталгаа мөн гэдгийг Япон, солонгосчууд мэдчихээд үндэсний өвөө хамгаалах сан хүртэл байгуулаад ажиллаж байна. Бид тэдгээр орноос үндэсний өв соёл, язгуур урлаг, эртний уламжлалаараа ялгарна. Гэтэл уул уурхай, газар шороо ярьсан хүмүүс. Байгалийн баялаг дуусна. Харин монгол хүний оюуны баялаг дундаршгүй арвин.

Энэ үед бид монгол хүний оюун санааны баялгийг хэрхэн хөгжүүлж, дэмжих тухай яримаар байна. Яагаад эрдэмтдээ дэмждэггүй юм бэ. Эдгээр хүмүүс л улс эх орны хөгжлийг урагш нь авч явна. Инженерийн бүтээл, дахин давтагдашгүй шинэ нээлт, анагаахын мэс ажилбарын арга гээд хүмүүсийн амьдралд хамгийн ойрхон сэдвийн тухай ярья. Дэлхийн сэргэн мандалтын үед хүн төрөлхтөн яагаад эрдэмтэд рүүгээ анхаарал хандуулдаг, соёл урлагаа сурталчилдаг байв. Тэд чинь нийгмийн урд алхаж, оюун санааг нь соён гэгээрүүлдэг байсан учраас юм шүү.

-Та өв соёлоо алдаж дууслаа гэж хэлсэн. Бид биет бус өвөө хэрхэн хамгаалах ёстой юм бэ?
-Монголын морин хуур ЮНЕСКО-д 50 хувь нь л манай улсын нэр дээр бүртгэлтэй. Бид эхнээс нь өв уламжлалаа алдаж дуусах нь. Муу ёрлож байгаа юм биш. Гэхдээ хэзээ нэгэн цагт өөрсдийн үндэсний урлаг, соёлоо харь хүнээс зөвшөөрөл авч тоглодог болохвий. Энэ бол эмгэнэл, эмзэг сэдэв. Үүнийг ярих цаг болсон. Үндэсний урлаг, өв соёлоо хамгаалах шинэ хуулийг батлуулмаар байна. Тэгж байж бид тусгаар тогтносон орон гэж нүүр бардам ярьж болно. Манай эхэс дээдсүүд баяр наадам, зочид төлөөлөгч ирэхээр урлагийнхныгаа дуудаж, нүүр тахалдаг мөртлөө бусад үед мартчихна. Уран бүтээлчид дуртай үедээ хэрэглээд хаядаг амны алчуур биш. Өнөөдөр урлагийнхны нийгмийн асуудал, хангамжийн тухай хэн ч ярихгүй байна.

-Урлагийнхан эдгээр асуудлыг хоорондоо яриад ямар ч шийдэлд хүрэхгүй байна. Засгийн газрын со­норт хүргэхэд агентлаг арай жи­жиг­дээд байх шиг санагдах юм?
-Бидэнд төрийн бодлого хэрэгтэй байна гэдгийг дахин хатуу хэлье. Агентлаг төдийд биш Засгийн газрын хүрээнд асуудлаа тавьж, шийдвэрлүүлмээр байна. Соёл урлагийн бодлоготой холбоотой хамгийн ойрын жишээ нь телевизийн хөтөлбөрүүдийг л харчих.

Суваг бүр дээр орой хятад цуврал гарч байна. Хятад залуус өр зөөлөн, даруухан, хүнлэг гэж жигтэйхэн. Төрийн бодлого л байхгүй юу. Үүнийг үзэж байгаа хүүхдүүдэд томчууд хятад хүнийг муу гэдэг үгүй юм байна гэсэн бодол сууж, төлөвшдөг. Бидний ирээдүй солонгос савангийн дуурийг үзэж, дуурайж өсч байна. Солон­гос хүн шиг дурлалдаа үнэнч хүн хаана ч байхгүй гээд бодчихно. Бүр солон­гос хүнтэй зуучлах төв хүр­тэл байгуулагдаа биз дээ. Ингэж болдог юм уу. Өнөөх цэвэр цус, соёлын дархлаа нь хаана байна. Зарим нь хүн юугаа үзэж, хэнтэй гэрлэх нь өөрийнх нь асуудал, эрх чөлөө гэж ойлгодог байж болно.

Үндэсний урлаг, өв соёлоо хамгаалах шинэ хуулийг батлуулмаар байна.

Гэхдээ эрх чөлөө гэдгийг би хэн хүссэн нь дуртай зүйлээ хийх гэсэн ойлголт гэж боддогүй. Бид тодорхой хуулинд захирагдах ёстой. Өнгөрсөн жил би наадмын нээлт найруулах үүрэг авлаа. Дэлхийн жишигт аливаа том тэмцээн, олимпийн нээлт шөнө болдог. Харанхуйд янз бүрийн гэрлийн эфектүүдийг хүссэнээрээ ашиглаж болно. Гэтэл 11:40-ийн нарны гэрэл идэвхитэй байхад ямар юмных нь гэрлийн гайхамшгийг үзүүлэх юм бэ. Тэгээд ч энэ том арга хэмжээг хүний хүчээр хийдэг. Гэтэл намайг олон хүн гүйлгэлээ гэж шүүмжилсэн. Би хүнгүйгээр яаж хийх юм бэ. Илүү зүйл үзүүлье гэхээр техникийн хөгжил нь дэлхийн стандартын хаана нь ч хүрэхгүй. Түүнийг авах мөнгө бидэнд алга.

-Урлагийнханд зориулсан хууль батлагдчихвал олон асуудал цэгцрэх байх?
-Уран бүтээлчдэд хууль, дүрэм журам дутагдаж байна. Бид дээрээ яамтай бол ядахдаа хаашаа явах вэ гэсэн чиглэлээ зөв тодорхойлно. Хэдэн он байсныг сайн санахгүй байна. Нэлээд хэдэн жилийн өмнө урд хөрш маань соёл худалдаж авах хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Үүнд асар их мөнгө зарсан. Энэ нь өөрсдийн брэндээ бий болгож, соёлын дархлаагаа баталгаажуулах зорилготой. Үүнийг кино урлагаар дамжуулж хүн төрөлх­төнд тунхаглаж болно гэдгийг хэзээний харчихсан. Шилдэг найруулагчдыг дуудаад хэдэн төгрөг зарцуулах нь хамаагүй. Зөвхөн Хятадын Дундад улсын түүхийг харуулсан үндэсний бүтээл хий гэж даалгавар өгсөн. Жан И Мугийн хийсэн бүтээлд Дундад улс асар олон жилийн түүхтэй.

Тэр дундаа дэлхийн өв соёлын эх гэдэг утгыг шигтгэсэн байдаг. Хятад хүмүүс нэг тэнгэрийн дор, нэг амьтай, нэг зүрхтэй, нэг зорилготой байх ёстой гэж өгүүлдэг. Энэ санааг л өнөөдөр соёл урлагийн салбарт хэрэгжүүлмээр байна. Зарим судлаачид монгол үндэстэн гэж байхгүй. Хятад улстай хамааралтай гэж  ярьж байна. Үгүй шүү. Бид байсан, цаашдаа ч байсаар ч байх болно.

-Үүнтэй холбоод монгол хү­ний үнэлэмж, үнэ цэнийн ту­хай ярихгүй бол болохгүй нь?
-Бид үнэт зүйлээ тодорхойлоод л байдаг. Үүнээс монгол хүн амьд байна гэдэг хамгийн үнэт зүйл. Амьд байхын тулд эрүүл хүнс хэрэглэх, хамгаалуулах гээд хэд, хэдэн үндсэн эрх бий. Хэрэв монгол хүн байхгүй бол энэ уудам газар шороо, соёл урлаг байгаад яах юм бэ. Гуравхан саяулаа шүү дээ. Тиймээс нэг монгол хүний алтан амь, эрүүл саруул, идэх хоол, өмсөх хувцастай байхын төлөө бид дуугарах цаг болжээ. Би бахархлыг үлгэр дууриал гэж боддог. Өвгөдийнхөө сургаалиар бахархдаг. Эд­гээр буурлуудын алтан сургааль биднийг өдий зэрэг­тэй авч явна. Үүнийг би удахгүй уран бүтээлээрээ хашгирна.

-Бид жинхэнэ монгол хүн ховор болчихсон үед амьдарч байна?
-Гадуур явахаар монгол гадаад нь мэдэгдэхгүй залуус. Жинхэнэ монгол залуус хааччихав аа. Гадны соёлд автаж, тэднийг даган дуурайсан хүүхдүүд. Ядахдаа л монгол дээлээ мэдэхгүй болчихоор яах юм бэ. Би өдөр бүр дээл өмс гэж хэлэхгүй. Ядахдаа л үндэсний баяр ёслолоороо үндэсний хувцсаа жинхэнэ монгол загвараар нь өмсөөд сурах нь өөрөө том соёл юм.

Ч.Гантулга

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концерт нээлтээ хийлээ“НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концерт нээлтээ хийлээСэвжидийн Сүхбаатарын сор бүтээлүүдийн нэгэнд зүй ёсоор орох “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концертын нээлтийн тоглолтыг үзсэн үзэгчид мартагдашгүй нэгэн үдшийг өнгөрүүлсэн билээ. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээсэн уг концертод Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээл юм.
  • Рок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл дуучид, жазз оркестртой хамтарнаРок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл дуучид, жазз оркестртой хамтарнаГэгээн хайрын баярын өдрөөр хайрттайгаа хамт нэгэн үдшийг өнгөрөөхийг хүсвэл Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, рок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл болох дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нарын хамтарсан "I love you" тоглолтыг зориорой. Тус тоглолтын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн хосууддаа өөрсдийн хайр дурлалын дуунууд, жазз хөгжмийн бүтээлүүдээс хүргэн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх юм.
  • Валентиний баярт зориулсан “I LOVE YOU” тоглолт 6 дахь жилдээВалентиний баярт зориулсан “I LOVE YOU” тоглолт 6 дахь жилдээУлсын Филармониос жил бүрийн Валентиний баяраар уламжлал болгон зохион байгуулдаг I love you тоглолтоо 2018 оны 02-р сарын 14-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэж байна. Тоглолтод Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид, удирдаач С.Саруул-Од, дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нар оролцож хайр дурлалын сэдэвт дуу, хөгжмийг үзэгч сонсогчдын хүртээл болгоно.
  •  Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ
  • “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концерт тун удахгүй тайзнаа“НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концерт тун удахгүй тайзнааҮУИТ-ын хамт олон “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концертыг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээж байна. Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээлийг толилуулах гэж байна.