2017-12-07 02:19

Шинэ жилд зориулсан ҮЗВЭРҮҮД

   Улиран одож буй хуучин оноо хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг хоног тоолон хүлээсээр... Хотын гудамжнаа сүлд модод сүндэрлэж, хүн бүрийн царайнд баярын мишээл тодорно. Шинэ жилийн баярын өмнө та гэр бүлдээ цаг гаргаж, ямар нэгэн тоглолт үзэхээр төлөвлөж байгаа бол дараах мэдээлэлд анхаарал хандуулаарай. Зул сар, шинэ жилд зориулсан үзвэрийн мэдээллийг цогцоор нь хүргэж байна. 


'WINTER SNOW' ШОУ ТОГЛОЛТ

'Өвөл' шоу тоглолт энэ сарын 15, 16-ны өдрүүдэд “Корпорэйт” зочид буудлын концертын танхимд болно. “Корпорэйт энтертаймент' нь урлагийн салбар бүрээс уран бүтээлчдийг сонгон шалгаруулж, Монгол үндэстний өв соёлоо шингээсэн урлагийн бүтээл, уран бүтээлчдийн бүтээлийг орчин цагийн хэлбэрт найруулан дэглэж олон түмэнд хүргэх гол зорилготой аж. Тус баг нь 'Наадам', 'Намар' тоглолтуудыг сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техник, технологиор тоноглогдсон концертын танхимдаа, гэрэл, дуу, дүрс, дуугаралтын онцгой шийдэлтэйгээр амжилттай гүйцэтгэж гадаад, дотоодын олон хүмүүсийн таашаалд хүрч, өндөр үнэлгээ авч байсан билээ.

  • Хэзээ: 2017 оны 12 сарын 15,16-нд
  • Хаана: Corporate Convention Center
  • Хэдэн цагт: 19:00 цагаас
  • Тасалбар: 30.000 төгрөг

Балетын гала тоглолт

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 16-нд “Балетын гала тоглолт”-оор үзэгчдэдээ бэлэг барих гэж байна. Тус театрын хамт олон энэ өвлийн 12 дугаар сарын тоглолтын хөтөлбөрөө гаргаад байгаа бөгөөд хөтөлбөрийн нэгэн онцлох тоглолт бол балетын гала тоглолт юм.

  • Хэзээ: 2017 оны 12 сарын 16-нд
  • Хаана: Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр
  • Хэдэн цагт: 17:00 цагаас
  • Тасалбар: 10.000, 15.000, 20.000 төгрөг

Цэнхэр нүдэн бүсгүй

Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн 'Коппелия' буюу 'Цэнхэр нүдэн бүсгүй' балетыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх тавьсны түүхт 50 жилийн энэ онд тохиож байгаа юм. Хүний дотоод сэтгэлийн нарийн бүхнийг уран тансаг илэрхийлсэн гайхалтай уянгалаг, хэмнэлтэй, баялаг хөгжим симфони өгүүлэмжтэйн зэрэгцээ бүжигчин бүхэнд хялбар эвлэхгүй нарийн, чамбай хөдөлгөөн, жүжиглэлттэй гэдгээрээ энэхүү балет онцгой ялгардаг билээ. Гайхалтай бүжиг, гайхалтай хөгжмөөс гадна сонгодог урлагт ховор тохиох хошин төрөлд хамаардаг нь 'Цэнхэр нүдэн бүсгүй' балетыг улам өнгөлөг, тод болгосон гэлтэй. Дэлхийн олон оронд 'Хүүхдийн заавал үзэх жүжиг' жагсаалтад энэхүү балетыг оруулсан байдаг.

  • Хэзээ: 2017 оны 12 сарын 17-нд
  • Хаана: Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр
  • Хэдэн цагт: 17:00 цагаас
  • Тасалбар: 10.000, 15.000, 20.000 төгрөг

Щелкунчик

Хүүхэд гэлтгүй хүн бүрийн хүсэн хүлээдэг П.И.Чайковскийн 'Щелкунчик' балетыг зохиолч Мариус Петипа Э.Т.А.Хоффманы 'Цөмөөхэй ба Хулганы хаан' зохиолоос сэдэвлэн цомнолыг бичсэн түүхтэй.  Барууны улсуудад 1940-өөд оноос тоглогдож эхэлсэн тус балетын жүжиг нь зул сарын баяраар хамгийн олон удаа тоглогддог оргил бүтээл юм. Америкийн томоохон балетын компаниуд жилийн орлогынхоо 40 хувийг энэхүү балетын жүжгээр олдог байна.

  • Хэзээ: 2017 оны 12 сарын 21, 22, 23, 24-нд
  • Хаана: Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр
  • Хэдэн цагт: 17:00, 19:00 цагаас
  • Тасалбар: 20.000, 30.000, 40.000 төгрөг

Морин хуурын чуулгын Шинэ жилийн тоглолт

Монгол Улсын Морин хуурын чуулгын жил бүр уламжлал болон тоглогддог шинэ жилийн тоглолтод дэлхийн вальсийн хаан И.Штраус, Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский, Чехийн алдарт хөгжмийн зохиолч А.Дворжак зэрэг сонгодог үеийн төлөөллүүдийн гайхамшигт аялгуунууд эгшиглэхээс гадна орчин цагийн хөгжмийн шилмэл бүтээлүүд тоглогдоно.

Мөн урилгаар дуучин Б.Сарантуяа, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран, Б.Батжаргал, Улсын филармонийн гоцлол дуучин Б.Монголхүү, “Авъяаслаг монголчууд” шоуны 2016 оны ялагч дуучин О.Энх-Эрдэнэ нар оролцох юм байна.

  • Хэзээ: 2017 оны 12 сарын 24-нд
  • Хаана: Тусгаар тогтнолын ордон
  • Хэдэн цагт: 18:00 цагаас
  • Тасалбар: 30.000, 50.000 төгрөг


“Цөмөөхэй” балет дөрөв дэх жилдээ

Монголын балетын хөгжил сангаас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй 'Цөмөөхэй' балет бүжгэн жүжиг үзэгчдийн хүртээл болох гэж байна. Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг тэргүүтэй уран бүтээлчид “Цөмөөхэй” балетын тавилтыг жил бүр шинэчлэн хүргэдэг билээ. Цөмөөхэй балетад Клара ба түүний найзууд ,сахиусан тэнгэр зэрэг дүрүүдэд 200 гаруй хүүхэд оролцох гэнэ. Мөн АНУ-ын  'Aмеrican ballet theater'-ын бүжигчин Зинь Зжанг урилгаар “Цөмөөхэй” балетад бүжнэ.

  • Хэзээ: 2017 оны 12 сарын 28, 29, 30-нд
  • Хаана: Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр
  • Хэдэн цагт: 17:00, 19:00 цагаас
  • Тасалбар: 20.000, 30.000, 40.000, 60.000 төгрөг

“Хунт нуур” балет

'Хунт нуур' балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, үзэгчдийн нандин эрхэмсгийн дээд бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта - Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог. 'Хунт нуур' нь балет хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн билээ.

  • Хэзээ: 2017 оны 01 сарын 14, 15-нд
  • Хаана: Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр
  • Хэдэн цагт: 17:00 цагаас
  • Тасалбар: 10.000, 20.000, 30.000 төгрөг

“Нүргээн” тоглолт 

Рок поп урлагийн акулууд хэмээн нэрлэгддэг “Хурд” болон “Никитон” хамтлагийн уран бүтээлчид хамтарсан тоглолт хийхээр болжээ.  Тэд “Нүргээн” хэмээх нэртэй хамтарсан тоглолтоо 12 дугаар сарын 9, 10-нд хийхээр товоо зарласан бөгөөд фенүүдтэйгээ хоёр өдрийг “нүргэлж” өнгөрүүлэх нь ээ.  Амьд домог, амьд хөгжим гайхалтай тоглолт тун удахгүй.

  • Хэзээ: 2017 оны 12 сарын 09, 10-нд
  • Хаана: Ulaanbaatar Palace
  • Хэдэн цагт: 19:00 цагаас
  • Тасалбар: 30.000, 50.000 төгрөг 

'Монгол Улсын филармони-45” баярын концерт

Монголын хөгжмийн урлагийн хамгийн том байгууллага болох Монгол улсын филармони нь 1972 онд байгуулагдаж, өдгөө 45 дахь уран бүтээлийн жилтэйгээ золгоод байна. Бүрэлдэхүүндээ Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, дуучид гээд 160 гаруй уран бүтээлчдийг багтаасан Улсын Филармони ойн баярын концерт дундаа завсарлагаатай хоёр цаг үргэлжлэх гэнэ. Ийн өвөрмөц дуугаралт, гайхамшигтай орчин, шинэ хэв маягийн тайз засалт мэргэжлийн уран бүтээлчдийн сэтгэл сэргээм тансаг хөг аялгууг танд мэдрүүлж, мартагдашгүй дурсамжыг үлдээх болно.

  • Хэзээ: 2017 оны 12 сарын 15-нд
  • Хаана: Соёлын төв өргөө
  • Хэдэн цагт: 19:00 цагаас
  • Тасалбар: 20.000, 40.000 төгрөг

'Амьдралыг тэтгэгч H2O' модерн балет

Монгол-Америкийн балетын хөтөлбөрийн залуу бүжигчид болон “Номадик балет” продакшны уран бүтээлчид хамтран 'Амьдралыг тэтгэгч H2O' модерн балетаа толилуулах гэж байна. Хүн төрөлхтний амьдралыг тэтгэгч ус, агаар, хөрс болон эдгээрийг сүйтгэгч хог хаягдал гэсэн дөрвөн цуврал тоглолтын эхлэл болох 'Амьдралыг тэтгэгч H2O' тоглолтоор уран бүтээлчид маань бие махбодийн уран хөдөлгөөн, дуу хөгжим, аяз хэмнэлээр дамжуулан хувь хүн бүрийн эх дэлхийнхээ өмнө хүлээх хариуцлагыг сануулж, дусал дуслаар усаа хэмнэхэд уриалан дуудахын зэрэгцээ олон нийтэд байгаль орчны мэдлэг хүртээн, мэдрэмжийг сэрээхээр зорих ажээ.

  • Хэзээ: 2017 оны 12 сарын 14-нд
  • Хаана: The Corporate Hotel & Convention Centre
  • Хэдэн цагт: 19:00 цагаас
  • Тасалбар: 40.000, 50.000, 60.000, 100.000 төгрөг

“Любэ” хамтлаг Монголд

ОХУ-ын алдарт “Любэ” хамтлаг Ази тивд анх удаа тоглолтоо хийх гэж байна. Эх орон, ээж аав, цэрэг, дайн, анд нөхдийн дуунуудаараа Оросын төдийгүй Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн “Любэ” хамтлаг нь 1989 онд байгуулагдаж, өдгөө 30 шахам жил фэнүүддээ аялгуут дуугаараа бэлэг барьсаар иржээ. “Любэ”-гийн үнэнч фэнүүд манай улсад маш олон байдаг бөгөөд, тэдний хүсэлтийн дагуу Улаанбаатар хотноо 2017 оны 12 дугаар сарын 8,9-ний баасан, бямба гарагуудад Буянт-Ухаа спортын ордонд хоёрхон удаа тоглохоор боллоо.

  • Хэзээ: 2017 оны 12 сарын 08, 09-нд
  • Хаана: Буянт-Ухаа спортын ордон
  • Хэдэн цагт: 19:00 цагаас
  • Тасалбар: 40.000, 50.000, 65.000, 300.000 төгрөг

'Венийн вальс”-ын цэнгүүн

Монгол-Австрийн найрамдлын нийгэмлэг, Австрийн өргөмжит консулын газар хамтран уламжлалт  'Венийн вальс'-ын цэнгүүнийг Шангри-Ла зочид буудлын их танхимд зохион байгуулах гэж байна. Цэнгүүнд оролцогчдын хувьд эмэгтэйчүүд вальсын даашинз, эрэгтэйчүүд зангиа, хар хослол, цагаан цамц өмсөх юм.

  • Хэзээ: 2017 оны 12 сарын 15-нд
  • Хаана: Шангри-Ла зочид буудлын их танхимд
  • Хэдэн цагт: 18:00 цагаас
  • Тасалбар: 1100,1300,1500 ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг

“Алдагдсан Санта” үдэшлэг

Жил бүр уламжлал болон зохиогддог 'Алдагдсан Санта' хэмээх жилийн арга хэмжээнд хүн бүхэн оролцох боломжтой ажээ. Мөн цөөн ажилчидтай байгууллага, найзууд энэ  баярын үдэшлэг нэн тохиромжтой. Баярын үдэшлэг нь таксгүй бөгөөд хөтлөгч, дижи, дуучин гэх мэт хөтөлбөрүүдийг бэлдэх болно.

  • Хэзээ: 2017 оны 12 сарын 25-нд
  • Хаана: Hub Function bar
  • Хэдэн цагт: 19:00 цагаас
  • Тасалбар: таксгүй

Эх сурвалж: NEWS.mn А.Сүрэн

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • 160 уран бүтээлч ойн тоглолтдоо оролцоно160 уран бүтээлч ойн тоглолтдоо оролцоно “Монгол Улсын филармони-45” баярын концерт энэ сарын 15-нд болно. Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, дуучид гээд 160 гаруй уран бүтээлчид ойн баярын тоглолтдоо оролцох ажээ.
  • Бяцхан хүү Тэмүүлэнд тусалцгаая хандивын тоглолт боллооБяцхан хүү Тэмүүлэнд тусалцгаая хандивын тоглолт боллооБяцхан хүү Тэмүүлэнд тусалцгаая хандивын тоглолт өчигдөр буюу 12- дугаар сарын 08 ны өдөр бөхийн өргөөнөө халуун сэтгэлийн аянд дуу хоолойгоороо нэгтсэн бүх оддын тоглолт 4 цаг гаруй үргэлжлэлээ. Урлаг гэдэг ертөнц хүмүүний сэтгэлийг хөглөж хорвоог зөөллөж тэр дундаа танхим дүүрэн үзэгчдийн сэтгэлийн гүндэх утсыг Тэмүүлэн хүүгийн хүнд өвчин таствуу гэлтэй үзэгчид номер дараалан гарах дуучдын дууг даган дуулж нэгэн үдшийг алга ташилтаар дүүрэн өнгөрөөлөө.
  • Шинэ жилд зориулсан ҮЗВЭРҮҮДШинэ жилд зориулсан ҮЗВЭРҮҮДУлиран одож буй хуучин оноо хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг хоног тоолон хүлээсээр... Хотын гудамжнаа сүлд модод сүндэрлэж, хүн бүрийн царайнд баярын мишээл тодорно. Шинэ жилийн баярын өмнө та гэр бүлдээ цаг гаргаж, ямар нэгэн тоглолт үзэхээр төлөвлөж байгаа бол дараах мэдээлэлд анхаарал хандуулаарай. Зул сар, шинэ жилд зориулсан үзвэрийн мэдээллийг цогцоор нь хүргэж байна.
  • “Любэ” хамтлагийн тоглолтын тасалбарыг хүргүүлж авах боломжтой боллоо“Любэ” хамтлагийн тоглолтын тасалбарыг хүргүүлж авах боломжтой боллооОХУ-ын Ардын жүжигчин, Төрийн думын гишүүн Н.Расторгуев гэх энэ эрхэм хүн “Конь”, “Комбат”, “Позови меня тихо по имени”, “Давай за", “Солдат”, “Ты неси меня река”, “Там за туманами”, “Березы" зэрэг сэтгэлд хоногшсон олон хит дууны эзэн. Тэрбээр Монгол дахь шүтэн бишрэгчидэдээ зориулан энэ сарын 8,9-ны өдрүүдэд “Любэ” хамтлагтайгаа Монголд тоглолтоо хийхээр бэлтгэл хангаад байна.
  • Хурд, Никитон хамтлагууд тоглолтын товоо зарлалааХурд, Никитон хамтлагууд тоглолтын товоо зарлалааРок поп урлагийн акулууд хэмээн нэрлэгддэг “Хурд” болон “Никитон” хамтлагийн уран бүтээлчид хамтарсан тоглолт хийхээр болжээ. Тэд “Нүргээн” нэртэй хамтарсан тоглолтоо ирэх 12 дугаар сарын 9, 10-нд хийхээр болсноо цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Монголын хөгжмийн урлагийн хоёр том хамтлагийн фэнүүд хоёр өдөр дуртай дуунуудаа сонсон Улаанбаатар паласт доргих нь.