2017-12-11 03:06

Ц.Санчир: Үзсэн бүхэн минь өвөг дээдсийн үлдээсэн гайхамшиг байсан

Ц.Санчир: Үзсэн бүхэн минь өвөг дээдсийн үлдээсэн гайхамшиг байсан

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2017.12.08/ өдөр түүхч Д.Өлзийбаатар, соёл судлаач Ц.Санчир нарт Төрийн шагнал хүртээсэн билээ. Түүхч Д.Өлзийбаатарыг Монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонгодог номыг түүх судалгааны үнэн байх зарчимд тулгуурлан бүтээж, залуу хойч үеийнхний түүхийн боловсролыг дээшлүүлэх, эх оронч үзлийг төлөвлшүүлэх, эх түүхээ сурталчлан таниулах, түгээх зэрэг монголчуудын оюуны санд их хувь нэмэр оруулсныг үнэлж, Төрийн шагнал хүртээжээ. Тэгвэл соёл судлаач Ц.Санчирыг Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөрөөр сүүлийн 15 жилийн хугацаанд 30 гаруй улсын 300 гаруй хот сууринд монгол судлалын чиглэлээр судалгаа хийн Ил хаадын үеийн хосгүй үнэт, ховор дурсгалуудаас таван төрлийн 57 нэрийн 200 гаруй дурсгалыг сонгон “Ил хаадын урлаг соёлын бүтээлүүд” судалгааны бүтээлийг Перс, Англи, Монгол хэл, бичгээр хэвлүүлж, Монгол Улсын их түүх, соёлыг дэлхий дахинаа сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, уг шагналыг хүртээснийг Ерөнхийлөгч онцолсон юм.

Отгон Төрийн соёрхолт, соёл судлаач Ц.Санчир өөрийн фэйсбүүк хуудаснаа ийн өөрийн сэтгэгдлийг хуваалцжээ.

Sanchir Tasam

-Төрийн ордонд хуралтай, ажил төрлөө амжуулаад заавал ирээрэй, албаны хувцастай' гэж Ерөнхийлөгчийн шадар туслах залгав. Уг нь замд гарах зардал мөнгөө базаахаар урландаа ажилтай байсан юм. Ордонд очлоо, явсаар таван давхарт төрийн ёслолын өргөө рүү орох байж. Хэвлэлийнхэн гүйлдэж байна, Тамгын дарга орох харагдав. Бүх хүмүүсийг оруулсан хойно нэг залуу ирээд -Одоо та ороорой гэлээ. -Яасан сүрхий хурал вэ? гэсээр ортол -Өлзийбаатар түүхчтэй хамт энд зогсоно уу! гэж байна. Ерөнхийлөгчийн Зарлиг уншихад л шагнал авч байгаагаа ойлгов.., Яг тэр мөчид тэнгэрт одсон аав, ээж, ах нарыгаа дурссан.., Гүрний түүхийн харгуйгаар туулсан он жилүүд, харийн нутаг хатуу хэцүү, өвчин зовлон, өнчрөл хагацал, үзсэн бүхэн минь бодогдсон.., Төрийн ёслолын өргөөнд надаас өөр тэгтэл уйлсан хүн байдаг ч уу бүү мэд.., Эзэнт гүрний голомтод энэ цагийн Монгол Төрийн Тэргүүн Халтмаагийн Баттулгаас түүх соёлоо өндөрт өргөсөн илэрхийлэл болж МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХОЛ хүртсэндээ туйлын ихээр баярлав.., Төр соёрхсон хүн яах ёстойг ч мэдэхгүй.., ямартаа ч ярилцлага өгөв. Ээжээсээ хойш, эрүүл мэндийн шалтгаанаар гээд хэдэн жил хэвлэлээс холуур байсан. Гүрний түүхийн харгуйгаар замнасан энэ он жилүүдэд ТАСАМ буюу Тархан Суурьшсан Монголчууд ТББ олон нийтэд зориулж хорь гаруй баримтат цуврал, арван есөн үзэсгэлэн, зургаан төрлийн хэвлэлийн бүтээл, гурван зуу гаруй ярилцлага нийтлэлийг олноо хүргэжээ. Энэ бол ТАСАМ-ын туулсан замын тав хүрэхгүй хувь билээ.., Ордноос гараад ажил дээрээ ирлээ, олны сэтгэгдлийг харлаа.., туулсан замаа, бүтээсэн үйлсээ, дэмжин тэтгэж тууштай хамт байсан хүмүүсээ бодлоо, одоо л өндөр төрдөө үнсүүлсэндээ итгэж байна аа.., 'Монгол Улсын Төлөө Зүтгэе!' тангарагтай офицерийн гэр бүлд төрж, эх оронч үзлээр хүмүүжсэн би хувьтай хүн. Яг урам нугараад, ядарснаа мэдрэх энэ үед үйлс бүтээлийг минь соёрхсон өндөр Төрдөө, Тэнгэрээс тольдон буй Өвөг Дээдэс, Аав, Ээж, Ах нартаа ёсолъё! Хамтран зүтгэгч ТАСАМ-ын гүйцэтгэх захирал, Манчестрийн Их Сургуулийн Мастер, докторант Б.Цэрэндээ, Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий Консул Э.Мөнх-Очирт, 2009 оноос тууштай дэмжиж ирсэн М.Болд Захиралтай ХасБанкны хамт олонд, шинэ бүтээлийн ивээн тэтгэгч Ж.Амаржаргал Захиралтай Riverside golf club-ын хамт олонд, ТАСАМЫГ ДЭМЖИГЧДИЙН КЛУБ-ийнхэндээ, үйлс бүтээлийн минь төлөө цай сүүний дээж, сайн сайхны ерөөлөө өргөн суудаг дэлхийн Монголчууддаа гялайлаа. Туулсан зам минь хэцүү байсан, үнэнээ л хэлье, үзсэн бүхэн минь харин өвөг дээдсийн үлдээсэн гайхамшиг байсан.

Тайлаг тэмээ тавгаа барах мэт
Тас шувуу далиа эцээх мэт
Юуны төлөө зүтгэнэ вэ?
Хэний төлөө хичээнэ вэ? гэвэл
Монголын төлөө гэж бид хэлнэ ээ.
Өндөр Төрийн Сүлд Өнөд Ивээх Болтугай!

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно“Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг энэ сарын 14-ний өдөр Орхон аймгийн соёлын ордонд тоглохоор болжээ. Жүжгийг хоёр удаа тоглох юм байна. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, Төрийн соёрхолт, Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын хамтран бүтээсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг бүтээх үйл явж жил гаруй үргэлжилжээ. Жүжгийн нээлт өнгөрөгч гуравдугаар сард Завхан аймгийн театрт болж байв.
  • “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болно“Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болноНийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг болоод жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 05-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
  • Playing Love Best тоглогдоноPlaying Love Best тоглогдоноХөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний "1900-гийн домог" (Legend of 1900) кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.
  • Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооCome Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооӨнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
  •  Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэХошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.