2017-12-11 03:35

Бяцхан хүү Тэмүүлэнд тусалцгаая хандивын тоглолт боллоо

   Бяцхан хүү Тэмүүлэнд тусалцгаая хандивын тоглолт өчигдөр буюу 12- дугаар сарын 08 ны өдөр бөхийн өргөөнөө халуун сэтгэлийн аянд дуу хоолойгоороо нэгтсэн бүх оддын тоглолт 4 цаг гаруй үргэлжлэлээ. Урлаг гэдэг ертөнц хүмүүний сэтгэлийг хөглөж хорвоог зөөллөж тэр дундаа танхим дүүрэн үзэгчдийн  сэтгэлийн  гүндэх  утсыг Тэмүүлэн хүүгийн хүнд өвчин таствуу гэлтэй үзэгчид номер дараалан гарах дуучдын дууг даган дуулж нэгэн үдшийг алга ташилтаар дүүрэн өнгөрөөлөө.

  Б.Тэмүүлэн хүүгийн тухай: Бат-Эрдэнэ овогтой Тэмүүлэн хүү  өдгөө зургаахан настай тэрээр эх үрийн хайраа мэдэрч амжаагүй балчир насан дэрээ зөвхөн хүүхдэд тусдаг Нейроплазтома буюу “Мэдрэлийн эсийн хорт хавдар” гэх нэн ховор өвчнөөр оношлогдоод  есөн сар гаруйг үджээ. Тэрээр н.Батэрдэнэ гэх Монголын нэгэн залуухан гэр бүлийн бага хүү болон мэндлээд хорвоогийн тоосыг үргээж чадаагүй байж хүнд өвчин тусаж түүний ээж аавд сэтгэлийн хүнд цохилт боллоо. Хүүгийн гэр бүл, аав ээжийн найз нөхөд хамтран өнгөрсөн хавраас буюу гуравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл эмчилгээний зардалд шаардагдаж буй 1 тэрбум төгрөг цуглуулахаар ажилласан байна. Сайхан сэтгэлт монголчуудын тус дэмээр 250 сая төгрөг цугларч энэхүү хандивын мөнгөөр БНСУ-д нийт 9 удаагийн хими эмчилгээ, хавдар авах хагалгаа, олон удаагийн нарийн шинжилгээ, эмнэлэгийн ор хоногийн төлбөрт зарцуулагдаж хүүг өдий хүртэл амьдруулах амь тариа болж чаджээ.
Бяцхан хүү Б.Тэмүүлэнгийн өмнө гурван хагалгаа, 11 хими эмчилгээ, нөхөн сэргээх болон туяа эмчилгээ хүлээж буй. Хүүгийн эмчилгээний нийт зардалд 500 сая вон буюу ТЭРБУМ гаруй төгрөг шаардлагатай байснаас 750 орчим сая төгрөг дутаж байгаа гэдгийг тоглолтын үеэр хэллээ.Хэрвээ хүүгийн эмчилгээ, хагалгааны зардал тасралгүй үргэлжлүүлж чадвал эдгэрэх магадлал 98 хувь гэдгийг эмч нар хэлсэн байна. Эмнэлэгийн хэллэгээр бол энэ нь бүрэн эдгэх боломжийг заадаг аж.

   Энэхүү хандивын аянд МУСТА, “Хайрлаарай 365” ТББ-ын тэргүүн дуучин Г. Эрдэнэтунгалаг, “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Г. Алтантүрүү, зохиолч, найруулагч С. Баярсайхан тэргүүтэй урлаг соёлын нэр бүхий хүмүүс нэгдэж Б. Тэмүүлэн хүүд сэтгэлийн дэм, эмчилгээний зардлыг нь олох ард олны “ТЭМҮҮЛЭНД ТУСЛАХ АЯН”-г албан ёсоор зарлаж үйл ажиллагааг явуулсаар хандивын тоглолтыг хийлээ.

   Б.Тэмүүлэн эдгэх боломжтой. Гурван сая Монголоос хоёр хүүхдэд оноож нүүрлэсэн аюулт өвчний савраас Б.Тэмүүлэн хүүг аврах боломж зөвхөн та бидний нэгнээ гэх  сайхан сэтгэл юм. Б.Тэмүүлэн хүү БНСУ-ын Самсунг эмнэлэгт байгаа түүний ээж тоглолтын үеэр биднийг сэтгэл зүрхээрээ дэмжиж хандив өргөсөн монголчууд та бүхэндээ  баярлалаа хүү минь идгэнээ гэсэн горьдлогыг зүрхэндээ хадаж хоолой зуран хэлж байгаа нь эх хүний, бүсгүй хүний хайр энэрлийг өрөвдөн үзэгч түмэн гуниг харууслын нулимсыг битүүхэн унагаж байлаа. Тоглолтод олон уран бүтээлчид тайзны ард түгжирч, хөтлөгчид уран яруу үгээрээ уралдаж байгааг нь хархад сайхан байлаа. Ингээд та бүхэнд тоглолтын хэсэг дүр зургаас сонордуулъя.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно“Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг энэ сарын 14-ний өдөр Орхон аймгийн соёлын ордонд тоглохоор болжээ. Жүжгийг хоёр удаа тоглох юм байна. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, Төрийн соёрхолт, Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын хамтран бүтээсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг бүтээх үйл явж жил гаруй үргэлжилжээ. Жүжгийн нээлт өнгөрөгч гуравдугаар сард Завхан аймгийн театрт болж байв.
  • “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болно“Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болноНийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг болоод жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 05-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
  • Playing Love Best тоглогдоноPlaying Love Best тоглогдоноХөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний "1900-гийн домог" (Legend of 1900) кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.
  • Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооCome Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооӨнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
  •  Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэХошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.