2017-12-22 01:34

Л.Нурбулан: Та нарыг хөгжөөхөөр өвгөн ааваас түрүүлээд ирлээ

  Гэнэт ард “Хүүе цаана чинь алиалагч”, “Алиалагч ах аа, зогсоорой хамт зурагаа авахуулъя л даа” гэх хүүхдийн дуу цангинав. Эргэж хартал нээрээ алаг малгайгаа хэлтгий тавьсан марзан   алиалагч гүйж явна. Хаа нэг тийш яарч яваа бололтой. Гэсэн ч зурагаа авахуулахаас татгалзсангүй. Би ч бас “Алиалагч ах аа, цөөхөн асуултад хариулт өгөөч” гээд зүтгэчихлээ. Нэрт жүжигчин Т.Латиф агсны хүү, алиалагч  Л.Нурбулан бидний  асуултад ингэж хариуллаа.

–Сайн явж байна уу, алиалагч аа. Ажил ихтэй байна уу?
-Сайн явж байна аа. Цас мөсний орноос өвгөн ааваасаа  түрүүлээд та нарыг хөгжөөхөөр нисээд ирлээ /инээв/. Ажил их ээ. Олон цэцэрлэг, сургууль урилга ирүүлсэн. Хотын түгжрэлд тэр болгонд хүрч очих амаргүй. Хувцсаа сольж, нүүрээ  ч будах  завгүй харайлгаж явна /инээв/.
 
–Бяцхан үзэгчиддээ ямар бэлэг барих гэж байна?
– Хүүхдүүдийн хамгийн дуртай илбийн үзүүлбэр, жонглёр, дуу, шүлгээр богцоо дүүргэсэн. Дээр нь  инээд+инээд+инээд  байхыг бодож хүүхдэд зориулсан хошин гараанууд бэлдсэн.
 
–Нээрэн хүүхэд байхад алиалагчийг  өвлийн өвөөгийн хүү нь гэж боддогсон. Та юу гэж боддог байв?
-Би ч гэсэн  тэгж л боддог байсан. Өвлийн өвөө тэнгэрийн орноос  Хавтгай, Шонхор гэдэг хоёр хүүгээ чарган дээрээ суулгаад ирж  гэж итгэнэ. Аавыг алиалагчийн хувцсаа  өмсөөд биднийг хөгжөөхөд  танихгүй “Алиалагч ах аа, таны гэр хаана байдаг вэ” гэж асуудаг байлаа.
 
–Өөрөө алиалагч болчихоор юу бодогдох юм бэ?
-Би айлын бага хүү, бүрэг хүүхэд байлаа. Хүн  инээлгэх чинь хэцүү шүү дээ. Анх хүмүүсийг  инээлгэх нь бүү хэл өөрөө уйлж явсан удаатай.
 
–Яагаад?
-Анх алиалагч болох  гэж оролдож явахад дөр суугаагүй, туршлага муутай.  Нэг цэцэрлэгт алиалагчаар уригдаж очтол хүүхдүүд инээх биш айгаад уйлчихлаа. Хөөгдөх шахам гарсан. Асууж, зөвлөгөө авах ч  хүнгүй, “Аав минь байсан бол” гэж бодогдоод өөрийн эрхгүй нулимс урсч байсан. Сүүлд өөрийгөө бас ч гэж алиалагч болчихлоо гэж бодсон өдрөө аавынхаа алиалагчийн хувцсыг өмсөөд үсрээд  гартал юм оёж суусан  ээж минь  инээснээ дараа нь зөндөө уйлж байсан даа.
 
–Одоо архаг алиалагч болсон биз дээ?
-Тэгэлгүй яахав. СУИС-ийн жүжигчний ангиа Л.Чаминчулуун, Н.Ганхуяг   багш нарынхаа  удирдлагад төгссөн. Жүжигчин Р.Алтансүх /Аси/ багшаасаа их юм сурсан.  Багш нарынхаа заасан болгоныг бодит болгон  эрдэнээр бол зүлгэж өнгөлж явна. Хүүхдүүдийн үсэглэлийн баяр, шинэ жил,  төрсөн өдөрт уригддаг. Тэдний хамгийн хайртай зочин нь болсон.
 
–Сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна?
-Өнгөрсөн зун ӨМӨЗО-ы  интертаймент компанийн  урилгаар  тоглолт хийгээд ирсэн. “Сайн найз аа”, “Баян төмөр /АТМ/  очоод  зоос аваад ирье. Тоглолт үзнэ шүү” гээд намайг найрсаг угтсан. Сая Хөвсгөл аймгийн Мөрөн хот,  зарим  суманд тоглоод ирлээ. Он гаруут ОХУ руу аялан тоглохоор багаа бэлдэж байна. Энэ сарын 23, 24-нд Улаанбаатар чуулга дээр “Хандгай” театрынхаа хоёр дахь бие даасан тоглолтыг хийх гэж байна. Энэ дашрамд бяцхан үзэгчдээ уръя.
 
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноБуриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноМонгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.
  • Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэЛ.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэМонголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар хамтарч уран бүтээл хийгээд багагүй хугацааг үджээ. Тэдний анхны бие даасан “Хайрын тэнгэр диваажин” тоглолт сүр дуулиантай болж азтай нэг үзэгчид байрны урьдчилгаатай тэнцэх 25.800.000 төгрөгийг тайзан дээр гардуулж байсан юм.
  • ”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болно”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болноТэртээх 1993 онд байгуулагдсан цагаасаа “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй”, “Нулимсаа тэвчье”, “Чимээгүй ирэх дурлал”, “Би аавтай хүн” зэрэг олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн хамтлаг бол "Хурд"-ынхан.
  • Тансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээТансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээУлсын филармони намар цагийн үзвэрийн нээлтээ “New season” тоглолтоор эхлүүлдэг уламжлалтай. Энэ удаад Морин хуурын чуулгын шинэ бүтээлээр үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэл хангажээ. Тоглолтынх нь талаар Улсын филармонийн маркетингийн алба хариуцсан хэвлэл мэдээллийн ажилтан Г.Банзрагчаас тодруулахад “Энэ жил 47 дахь удаагийн нээлтийн тоглолтоо эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тоглолтын бэлтгэл ажил дуусах шатандаа орсон. Улсын филармонийн уран бүтээлчид Морин хуурын чуулга шинэ бүтээлүүдээрээ үзэгчдээ баярлуулна” гэв.
  • “Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээ“Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээМонгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжав үзэгч түмэндээ зориулан шилдэг, шинэ уран бүтээлийн дээж "Миний дуунууд" тоглолтоо 20 жилийн турш тасралтгүй сонсогч түмэндээ толилуулаад байгаа билээ. Тэгвэл энэ жил "Миний дуунууд" тоглолтын 20 дахь жилийн ойн баяр "Миний дуунууд – 2018" концерт 2018 оны аравдугаар сарын 26,27 ны өдрүүдэд UB Palace төвийн Концертын их танхимд зохион байгуулагдах гэж байна.