2012-06-30 07:58

Тавтай нойрсоорой - Tavtai noirsooroi

 

Хөлтэй хөөртэй өдөр өнгөрч 
Хүслийн цэнхэр шөнө айсуй 
Бодлийн хөлгөөр одонд аялаад 
Болор... мөнгөн ... шөнө айсуй
Тавтай нойрсоорой анд нөхдөө 
Тавтай нойрсоорой ах дүүсээ 
Тавтай нойрсоорой алтан дэлхий 
Тавтай нойрсоорой алсын одоо

Найртай цэлмэг өдөр өнгөрч 
Найргийн цэнхэр шөнө айсуй 
Зүүдний хөлгөөр одонд аялаад 
Зөн бэлгийн шөнө ... айсуй

Тавтай нойрсоорой анд нөхдөө 
Тавтай нойрсоорой ах дүүсээ 
Тавтай нойрсоорой алтан дэлхий 
Тавтай нойрсоорой алсын одоо

Үйлс бутээлийн өдөр өнгөрч 
Үлгэрийн цэнхэр шөнө айсуй 
Эрдмийн хөлгөөр одонд аялаад 
Энх мөнхийн шөнө ... айсуй

Тавтай нойрсоорой анд нөхдөө 
Тавтай нойрсоорой ах дүүсээ 
Тавтай нойрсоорой алтан дэлхий 
Тавтай нойрсоорой алсын одоо

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу