2018-01-04 05:51

Австрийн хөвгүүдийн найрал дууны хамтлаг Солонгост 131 дэх тоглолтоо тавина

   Жил бүрийн нэгдүгээр сард урлагийнхан олон тооны классик концерт тоглодог билээ. Энэ нь шинэ оноо урам зориг, эрч хүчтэй эхлэхийн бэлгэдэл болдог. Энэ бүтэн сайн өдөр 17:00 цагт Сөүлийн урлагийн төвийн концертын танхимд филармони найрал хөгжмийнхөн “New Year Magic” нэртэй тоглолт тавина.

   Францаас хөгжмийн удирдаач Паскал Рүф, алдарт хийлч Аугистин Думая нар иржээ. Аугистин Думая маестро хийлч  Артур Грумью, Нэйтэн Милштаян нарын дор сургуулилт хийсэн агаад алдарт удирдаач Херберт вон Каражанаар удирдуулж соло үзүүлбэр үзүүлж байсан. Уран гулгалтын тамирчин Юна Кимийн 2009 онд дэлхийн аваргад тоглосон үзүүлбэр, Диснейн “Fantasia” киноны хөгжим “Danse macabre”, “L’apprenti sorcier”, “Tzigane”, “Poeme, Op. 25” хөгжим тоглоно. Цаашлаад Сөүлийн “Mapo” урлагийн төвд энэ сарын 23-ны өдөр 20:00 цагт Австри улсын нийслэл Вена хотын хөвгүүдийн найрал дууны хамтлаг тоглолтоо тавина. Вена хот найрал дууны хамтлаг анх 1969 онд Өмнөд Солонгост дуулснаас хойш өнөөдрийг хүртэл 27 удаа ирж 130 тоглолт хийжээ.

   Австрийн хөвгүүдийн найрал дууны хамтлаг анх 1498 онд байгуулагдсанаас хойш сүм, дундад зуун, ардын, вальс, кино болон поп чиглэлийн олон дуугаараа хүмүүсийн сэтгэлд хүрсээр иржээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Маргааш Маргааш "MOVIE SWING" тоглолттойУлсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжмийн энэ оны эхний тоглолт болох шилдэг киноны дуу хөгжмөөс толилуулах “MOVIE SWING” тоглолт маргааш буюу 2018 оны 01-р сарын 19-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд тоглогдоно. Тоглолтод улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим удирдаач С.Саруул-Од /СТА/, дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр нар оролцоно. Тоглолтын хөтөлбөрт Hawai Five-0, James Bond 007, Rocky, Les Miserables, Star wars, Kill Bill, Pretty women, Халтар царайт, Бригада, “Ы” ажиллагаа зэрэг киноны дуу хөгжмүүд багтсан байна.
  • "LIVE CLUB"-ын “NOSTALGIA” үдэшт урьж байна "LIVE CLUB"-ын зүгээс бямба гаригийн үдэш бүр зохиогддог “NOSTALGIA” үдэш буюу “Acoustic cover night” энэ удаа домогт “The Beatles&Bee Gees” хамтлагийн хит дууг түүвэрлэн акустик хэлбэрээр тоглоход бэлэн боллоо.
  • Хөгжим бол киноны зүрх сэтгэл нь...Хөгжим бол киноны зүрх сэтгэл нь...Киног амилуулж, бодит болгодог хамгийн чухал зүйл бол яахын аргагүй хөгжим билээ. Хөгжимгүй кино гэвэл зүрх сэтгэлгүй хүнтэй адил гэх нэгэн бий. Тэгвэл кино сонирхогч та биднийг тухайн цаг үедээ байлдан дагуулж байсан уянгын, романтик, адал явдалт, инээдмийн гээд олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонид эгшиглэх гэнэ. 3 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Моvie Swing тоглолт 2018 оны 01-р сарын 19-нд 19:00 цагт тоглогдоно.
  • Р.Штраусын “Алсо Спрач Заратустра” симфони Монголд анх удаа Р.Штраусын “Алсо Спрач Заратустра” симфони Монголд анх удаа Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Германы нэрт хөгжмийн зохиолч Рихард Штраусын “Алсо Спрач Заратустра” симфонийг энэ сарын 26-нд үзэгч, сонсогчдодоо толилуулахаар бэлтгэж байна. Мөн тоглолтын хөтөлбөрт Францын Морис Равель зохиолчийн Болеро хэмээх алдарт испани бүжгийн нэрийдэл болсон зохиол нь тоглогдох болно.
  • Ая зохиогч Б.Пүрэвсүрэнгийн “Дуулахаараа жаргадаг түмэндээ” тоглолт болноАя зохиогч Б.Пүрэвсүрэнгийн “Дуулахаараа жаргадаг түмэндээ” тоглолт болноМУСТА, Ая Зохиогч Б.Пүрэвсүрэнгийн 6 дахь бие даасан тоглолт энэ сарын 18-нд Монгол бөхийн өргөөнд болно. Сэтгэлийн чимэг болсон аялгуут дуутай энэ цагийн өнгийг тодорхойлогч залуу уран бүтээлчид ая дуугаа өргөнө.