2012-06-30 08:02

Том алим - Tom alim

 

Тавагтай алим тавилаа
Таатай сайхан харагдлаа 
Олон олон алимнаас нэг нь 
Онцгой том харагдлаа 
Олон олон алимнаас нэг нь 
Онцгой том харагдлаа

Хараад баймаар байлаа 
Хамгийн том үзэгдлээ
Харин тэгтэл түүнийг 
Аваад надад өглөө
Харин тэгтэл түүнийг 
Аваад надад өглөө

Баярлалаа гээд эргэтэл 
Батынх том санагдлаа
Жигнэж жигнэж үзвэлдээ
Цэцгийх давуу бодогдлоо
Жигнэж жигнэж үзвэлдээ
Цэцгийх давуу бодогдлоо

Үлдсэн алимууд бүгдээрээ
Үнэхээр том харагдлаа
Харин миний алим 
Халаасанд багтахгүй байлаа
Харин миний алим 
Халаасанд багтахгүй байлаа

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу