2018-01-10 01:29

МУСГЗ С.Пүрэв таалал төгсчээ

   Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэв таалал болж, Монголын утга зохиолд нөхөж баршгүй гарз тохиолоо. С.Пүрэв нь 1941 оны 12 сарын 16- нд Говь - Алтай аймгийн Дарви суманд төржээ. Yргэжилсэн үгийн зохиолч, Улаанбаатар хотноо худалдааны тусгай мэргэжлийн дунд сургууль 1960онд, Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль 1980 онд тус тус төгссөн.

   1963 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. С.Пүрэв М3Э-ийн шагнал МYЭ -ийн шагнал Д Нацагдоржийн шагнал, Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ. Тэр "Уулын цуурай" 1971, "Эх газрын чулуу" роман 1973 "Оноо илүүдэхгүй" 1974, "Уулын намар" туужууд 1977 "Эх газрын чулуу" роман 1979, "Сэтгэлийн илч" 1979, “Гурван говийн зэрэглээ" 1982, "Азын цэнхэр уул" 1983 "Зүрхний өчил" 1986, "Цаг цагийн урсгал' 1936 "Усаа дагаж жаргана” 1987, “Шинэ өдөр" 1988, "Эргүүлэг” 1989. "Сүнс сүүдэр" 1990. "Усны гудамж" роман 1990, "Чулуун хаалга" роман 1990 "Буурал бүрий" 1992, "Их усны хаялга", "Алаг заяа" роман, “Гурван говийн зэрэглээ" МУЗД 69-р боть, 2001, "Уул усны дуудлага" 2001, "Азын цэнхэр уул” шилдэг өгүүллэгүүд 2003 зэрэг ном бүтээжээ.

Зохиолчийн гэр бүл, найз нөхөд, хамт олон, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Маргааш Маргааш "MOVIE SWING" тоглолттойУлсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжмийн энэ оны эхний тоглолт болох шилдэг киноны дуу хөгжмөөс толилуулах “MOVIE SWING” тоглолт маргааш буюу 2018 оны 01-р сарын 19-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд тоглогдоно. Тоглолтод улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим удирдаач С.Саруул-Од /СТА/, дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр нар оролцоно. Тоглолтын хөтөлбөрт Hawai Five-0, James Bond 007, Rocky, Les Miserables, Star wars, Kill Bill, Pretty women, Халтар царайт, Бригада, “Ы” ажиллагаа зэрэг киноны дуу хөгжмүүд багтсан байна.
  • "LIVE CLUB"-ын “NOSTALGIA” үдэшт урьж байна "LIVE CLUB"-ын зүгээс бямба гаригийн үдэш бүр зохиогддог “NOSTALGIA” үдэш буюу “Acoustic cover night” энэ удаа домогт “The Beatles&Bee Gees” хамтлагийн хит дууг түүвэрлэн акустик хэлбэрээр тоглоход бэлэн боллоо.
  • Хөгжим бол киноны зүрх сэтгэл нь...Хөгжим бол киноны зүрх сэтгэл нь...Киног амилуулж, бодит болгодог хамгийн чухал зүйл бол яахын аргагүй хөгжим билээ. Хөгжимгүй кино гэвэл зүрх сэтгэлгүй хүнтэй адил гэх нэгэн бий. Тэгвэл кино сонирхогч та биднийг тухайн цаг үедээ байлдан дагуулж байсан уянгын, романтик, адал явдалт, инээдмийн гээд олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонид эгшиглэх гэнэ. 3 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Моvie Swing тоглолт 2018 оны 01-р сарын 19-нд 19:00 цагт тоглогдоно.
  • Р.Штраусын “Алсо Спрач Заратустра” симфони Монголд анх удаа Р.Штраусын “Алсо Спрач Заратустра” симфони Монголд анх удаа Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Германы нэрт хөгжмийн зохиолч Рихард Штраусын “Алсо Спрач Заратустра” симфонийг энэ сарын 26-нд үзэгч, сонсогчдодоо толилуулахаар бэлтгэж байна. Мөн тоглолтын хөтөлбөрт Францын Морис Равель зохиолчийн Болеро хэмээх алдарт испани бүжгийн нэрийдэл болсон зохиол нь тоглогдох болно.
  • Ая зохиогч Б.Пүрэвсүрэнгийн “Дуулахаараа жаргадаг түмэндээ” тоглолт болноАя зохиогч Б.Пүрэвсүрэнгийн “Дуулахаараа жаргадаг түмэндээ” тоглолт болноМУСТА, Ая Зохиогч Б.Пүрэвсүрэнгийн 6 дахь бие даасан тоглолт энэ сарын 18-нд Монгол бөхийн өргөөнд болно. Сэтгэлийн чимэг болсон аялгуут дуутай энэ цагийн өнгийг тодорхойлогч залуу уран бүтээлчид ая дуугаа өргөнө.