2018-01-11 05:47

10 сая төгрөгийн шагналтай яруу найргийн наадам болно

   Оюуны боловсролд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан эх оронч, нэрт яруу найрагчдын алдрыг мөнхлөх, залуу хойч үедээ эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Сод Монгол Групп” ХХК-аас яруу найрагч, зохиолчдын дунд хамгийн өндөр шагналтай яруу найргийн наадмыг энэ жилээс эхлэн зохион байгуулахаар боллоо. Энэхүү наадам нь Монгол Улсын төрийн соёрхолт Сүхбаатарын одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж, Монгол Улсын Төрийн шагналт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны нэрэмжит бөгөөд энэ сарын 26-нд болох юм байна.

   Зохиолч, яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадмын тэргүүн байрын шагнал 10 сая төгрөг, хоёрдугаар байр таван сая төгрөг, гуравдугаар байр ном хэвлүүлэх эрхийн эзэн болно. Хамгийн өндөр шагналын сантай энэхүү яруу найргийн наадмын эхний үе шатанд зохиолчид:

  • Их дагина Дондогдуламын үйл хэрэг,

  • Их дагина Дондогдуламын эрдэм чадал,

  • Их дагина Дондогдуламын нэрээр нэрлэсэн анагаах увдис нь олны дунд түгэн гайхагдсан Дондогдулам рашааны тухай зэрэг сэдвийн хүрээнд

naadam@sodmongolgroup.com и-мэйл хаягаар 01 дүгээр сарын 19-ний өдрийн дотор бүтээлээ илгээх юм байна.

Нэгдүгээр шатанд ирсэн шүлэг, яруу найргийг мэргэжлийн шүүгчид шүүж шалгарсан бүтээлийн эзэд II, III шатанд эх оронч сэдвийн хүрээнд өрсөлдөх юм байна.

Зохиолч, яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадам нь эх оронч сэтгэлгээг алдаршуулах, Монголд оюуны бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, зохиолч уран бүтээлчдийг дэмжих зорилготой юм. Түүнчлэн Монголын яруу найрагч, зохиолчдын бүтээлийг гадаад хэлээр орчуулан олон улсад гаргах зорилгыг агуулсан болохыг Зохиолч, яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадмыг зохион байгуулагчид онцолж байна.

ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ УТАС: 99096867, 99104180

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Маргааш Маргааш "MOVIE SWING" тоглолттойУлсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжмийн энэ оны эхний тоглолт болох шилдэг киноны дуу хөгжмөөс толилуулах “MOVIE SWING” тоглолт маргааш буюу 2018 оны 01-р сарын 19-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд тоглогдоно. Тоглолтод улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим удирдаач С.Саруул-Од /СТА/, дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр нар оролцоно. Тоглолтын хөтөлбөрт Hawai Five-0, James Bond 007, Rocky, Les Miserables, Star wars, Kill Bill, Pretty women, Халтар царайт, Бригада, “Ы” ажиллагаа зэрэг киноны дуу хөгжмүүд багтсан байна.
  • "LIVE CLUB"-ын “NOSTALGIA” үдэшт урьж байна "LIVE CLUB"-ын зүгээс бямба гаригийн үдэш бүр зохиогддог “NOSTALGIA” үдэш буюу “Acoustic cover night” энэ удаа домогт “The Beatles&Bee Gees” хамтлагийн хит дууг түүвэрлэн акустик хэлбэрээр тоглоход бэлэн боллоо.
  • Хөгжим бол киноны зүрх сэтгэл нь...Хөгжим бол киноны зүрх сэтгэл нь...Киног амилуулж, бодит болгодог хамгийн чухал зүйл бол яахын аргагүй хөгжим билээ. Хөгжимгүй кино гэвэл зүрх сэтгэлгүй хүнтэй адил гэх нэгэн бий. Тэгвэл кино сонирхогч та биднийг тухайн цаг үедээ байлдан дагуулж байсан уянгын, романтик, адал явдалт, инээдмийн гээд олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонид эгшиглэх гэнэ. 3 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Моvie Swing тоглолт 2018 оны 01-р сарын 19-нд 19:00 цагт тоглогдоно.
  • Р.Штраусын “Алсо Спрач Заратустра” симфони Монголд анх удаа Р.Штраусын “Алсо Спрач Заратустра” симфони Монголд анх удаа Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Германы нэрт хөгжмийн зохиолч Рихард Штраусын “Алсо Спрач Заратустра” симфонийг энэ сарын 26-нд үзэгч, сонсогчдодоо толилуулахаар бэлтгэж байна. Мөн тоглолтын хөтөлбөрт Францын Морис Равель зохиолчийн Болеро хэмээх алдарт испани бүжгийн нэрийдэл болсон зохиол нь тоглогдох болно.
  • Ая зохиогч Б.Пүрэвсүрэнгийн “Дуулахаараа жаргадаг түмэндээ” тоглолт болноАя зохиогч Б.Пүрэвсүрэнгийн “Дуулахаараа жаргадаг түмэндээ” тоглолт болноМУСТА, Ая Зохиогч Б.Пүрэвсүрэнгийн 6 дахь бие даасан тоглолт энэ сарын 18-нд Монгол бөхийн өргөөнд болно. Сэтгэлийн чимэг болсон аялгуут дуутай энэ цагийн өнгийг тодорхойлогч залуу уран бүтээлчид ая дуугаа өргөнө.