2018-01-12 01:36

Өнөөдөр хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлүүд эгшиглэнэ

   Монгол улсын Филармонийн Морин хуурын чуулга жил бүр “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” шинэ бүтээлийн концертыг үзэгч сонсогчдодоо хүргэдэг билээ. Энэ жил орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчид болох ТХШ, АЖ Н.Жанцанноров, СТА Ш.Өлзийбаяр, СТА Ц.Эрдэнэбат болон УГЗ Р.Ганбат агсны шинэ бүтээлүүдийг 1-р сарын 12-ны 19.00 цагт буюу өнөөдөр Улсын Филармонийн концертын танхимд тоглох гэж байна.

 

   Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, онлайн худалдааны https://www.ticket.mn/event/95/ сайтаас болон 1900-1800 үнэгүй хүргэнэ. Үзэгч, сонсогчид та бүхэн Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээс сонордохыг хүсвэл Улсын Филармонийн концертын танхимыг зорихыг хүсье. Unitel-ийн хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100 GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооCome Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооӨнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
  •  Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэХошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.
  •  Дуучин Наагий Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ
  • Дуучин Наагийгийн тоглолтын тасалбар эрэлттэй байнаДуучин Наагийгийн тоглолтын тасалбар эрэлттэй байнаДуучин Наагийгийн 04-р сарын 14-нд болох “Come Fly With Me” swing concert-ын тасалбар тун чиг эрэлттэй байна. Дуугаралт, дэлгэц, орчин гээд бүгд мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдаж байгаа тус тоглолтонд Герман улсаас жазз хөгжмийн нэртэй 2 хөгжимчин ирж байгаа гэнэ. Мөн тоглолтонд дуучин Наагийгийн багш МУГЖ Б.Дашдондог, С.Наран, Ц.Хулан нар оролцохоос гадна улсын Филармонийн Баянмонгол биг бэнд, симфони найрал хөгжмийн утсан хөгжимчид оролцсон нүсэр тоглолт болох гэнэ.
  •  Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ