2018-01-17 03:43

Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнийг сэргээжээ

   “Хатан эрдэнэ” эмэгтэйчүүдийн холбооноос анх 1989 онд Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдааныг зохион байгуулж байжээ. Анхны  шалгаруулалтад мисс Н.Биндэрьяа түрүүлснээс хойш Н.Мөнхцэцэг, Ч.Мичидмаа, Ч.Чулуун-Эрдэнэ, Ц.Сарантуяа, О.Оюунтуяа, Б.Сүрэнжаргал, Б.Түмэнхүслэн, Ц.Сансармаа, Ё.Нямжав, Д.Уянгалянхуа, А.Сарнай, Г.Гантуяа нарын сайхан бүсгүйчүүд энэ уралдааны ялагч болж, Монголын мисс хэмээн өргөмжлөгдөж байв. 

   Тэгвэл 2007 оноос хойш түр завсарласан “Монголын сайхан бүсгүй” шалгаруулах уралдааныг сэргээн, зохион байгуулахаар болсон байна. Оролцогчдын бүртгэл нэгдүгээр сарын 11-нд эхэлсэн ба энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ гэв. 

Тэргүүн шагналын эзэн

  • Эрдэнийн шигтгээт титэм
  • Эрдэнийн шигтгээт Мөнгөн од
  • 20 сая төгрөгийн мөнгөн шагнал гардана. 

Харин дэд байр эзэлсэн мисс эрдэнийн шигтгээт  титэм, эрдэнийн шигтгээт мөнгөн мод болон 10 сая төгрөгийн мөнгөн шагнал гардах ажээ. Уламжлал ёсоор зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган-эрдэнийн өргөмжлөлт миссүүд мөн энэ шалгаруулалтаас тодорно. 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концерт нээлтээ хийлээ“НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концерт нээлтээ хийлээСэвжидийн Сүхбаатарын сор бүтээлүүдийн нэгэнд зүй ёсоор орох “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концертын нээлтийн тоглолтыг үзсэн үзэгчид мартагдашгүй нэгэн үдшийг өнгөрүүлсэн билээ. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээсэн уг концертод Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээл юм.
  • Рок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл дуучид, жазз оркестртой хамтарнаРок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл дуучид, жазз оркестртой хамтарнаГэгээн хайрын баярын өдрөөр хайрттайгаа хамт нэгэн үдшийг өнгөрөөхийг хүсвэл Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, рок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл болох дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нарын хамтарсан "I love you" тоглолтыг зориорой. Тус тоглолтын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн хосууддаа өөрсдийн хайр дурлалын дуунууд, жазз хөгжмийн бүтээлүүдээс хүргэн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх юм.
  • Валентиний баярт зориулсан “I LOVE YOU” тоглолт 6 дахь жилдээВалентиний баярт зориулсан “I LOVE YOU” тоглолт 6 дахь жилдээУлсын Филармониос жил бүрийн Валентиний баяраар уламжлал болгон зохион байгуулдаг I love you тоглолтоо 2018 оны 02-р сарын 14-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэж байна. Тоглолтод Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид, удирдаач С.Саруул-Од, дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нар оролцож хайр дурлалын сэдэвт дуу, хөгжмийг үзэгч сонсогчдын хүртээл болгоно.
  •  Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ
  • “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концерт тун удахгүй тайзнаа“НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концерт тун удахгүй тайзнааҮУИТ-ын хамт олон “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концертыг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээж байна. Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээлийг толилуулах гэж байна.