2018-01-17 03:45

Стивен Сигал бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдов

   Холливудын жүжигчин Стивен Сигалыг бэлгийн дарамт учруулсан хэргээр шалгаж эхэлсэн тухай АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын цагдаагийн газар мэдэгдсэн байна. 2005 онд болсон хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалт эхлүүлжээ.

   Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч Женни МакКарти, Портиа ди Росси, Рэй Даун Чун, Рачел Грант гээд Холливудын хэд хэдэн эмэгтэй жүжигчин бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн гэж мэдэгдсэний дагуу Сигалыг шалгаж эхэлсэн гэнэ.

   2005 онд “Under Siege 2” киноны сонгон шалгаруулалтын үеэр Сигал жүжигчин МакКартиг нүцгэлэхийг шаардаж, дараа нь энэ талаар бусдад хэлэхгүй байхыг шаардсан гэж МакКарти мэдэгдсэн юм. Гэхдээ Сигалын хэвлэлийн төлөөлөгч дээрх мэдээллийг няцаажээ. Түүнчлэн The Wrap гэх энтертайнмент мэдээллийн сайтын мэдээлснээр Лос-Анжелес хотын цагдаагийн газар жүжигчин Режина Саймонсын гомдлын дагуу Стивен Сегалыг шалгаж эхэлсэн гэж мэдээлсэн юм. Режина 1993 онд 18 настай байхад “On Deadly Ground” киноны зураг авалтын үеэр Стивен Сигал хүчирхийлэхийг завдсан гэж мэдүүлжээ.

Үүнээс өмнө өнгөрсөн оны арваннэгдүгээр сард жүжигчин Портиа ди Росси хувийн сонгон шалгаруулалтын үеэр Стивен Сигал өмднийхөө цахилгааныг тайлж, бэлгийн дарамт учруулсан гэж мэдэгдсэн юм. Тэрбээр твиттертээ “Тэр намайг доош суулгаад, арьсан өмднийхөө цахилгааныг тайлсан. Би өрөөнөөс гүйж гараад төлөөлөгчөө дуудсан” гэж бичжээ.

Харин жүжигчин Рачел Грант 2002 онд Болгарын нийслэл Софияд болсон киноны дүрийн сонгон шалгаруулалтын үеэр Стивен Сигал бэлгийн дарамт үзүүлсэн гэж саяхан мэдэгдсэн юм. Анх удаа уулзахдаа шууд орон дээр хэвтүүлээд хүчирхийлэхийг завдсан гэж Рачел Грант хэлжээ.

Стивен Сигал өөрөө Рачел Грантын мэдээллийг няцаасан бөгөөд түүний өмгөөлөгч нар ч үүнийг үгүйсгэжээ. Гэхдээ зарим хэргийн талаар ямар нэг тайлбар, мэдээлэл өгөөгүй байна.

Өдгөө 65 настай Стивен Сигал 2016 онд ОХУ-ын иргэншилтэй болсон. Тэрбээр 1980, 1990-ээд оны тулаантай, адал явдалт кинонуудаараа алдартай. Монгол бүсгүйтэй ханилсан гэдгээрээ монголчуудын сайн танил болсон билээ.

 

С.ЦЭЛМЭГ

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу