2018-01-17 04:55

Японы порно од "Sora aoi" хуримаа хийхээ зарлаж шуугиан тарьжээ

   Японы порно од асан Сора Аои саяхан хуримаа хийх болсон талаараа цахим хуудсаараа зарласан. Сора шинэ жилийн өдөр Хятадын twitter болох Weibo хуудсандаа сүйн бөгжөө харуулснаас хойш 48 цагийн дотор 830,000 like, 170,00 гаруй сэтгэгдэл авсан юм. Тэрээр гэрлэх хүнийхээ талаар “Тэр царайлаг биш. Баян ч биш. Гэхдээ тэр миний өмнө нь юу хийдэг байсныг ойлгож хүлээж авсан хүн юм” гэж хэлсэн. Энэ зарлал Хятадын фенүүдийг нь нэлээд шуугиулаад амжсан юм. Сора Хятадын залуу интернет хэрэглэгчдийнх нь дунд алдартай болсон. Фенүүдийнх нь нэг нь “Бид таны киног үзэж өссөн. Дэмжиж ирсэн, дэмжсээр ч байх болно” гэж бичжээ. Өөр нэгэн Weibo хэрэглэгч “Та үргэлж миний гоо сайхны хатан хаан байсаар байх болно. Аз жаргал хүсье” гэжээ.

   Хятадад ийм төрлийн кино үзэхийг хатуу хориглодог ч гэлээ залуучууд нь Сораг шүтсээр иржээ. 27 настай залуу BBC-д хэлэхдээ “Энэ тал дээр туршлага муутай Хятадын олон залууст Сора жинхэнэ багш болж чадсан юм” хэмээн хэлжээ. “Тэрээр Хятадад интернэт хэрэглээ илүү чөлөөтэй болж ирэх үед гарч ирсэн нь карьерт нь эерэгээр нөлөөлж, цагаа олсон хэрэг болсон” гэж Хонконг дахь Хятадын Их Сургуулийн Япон судлалын тэнхимийн профессор Вай-мин хэлсэн. Харин Хятадын анхны эмэгтэй секслогич Лин Еинхө “Бэлгийн боловсролыг порно киноноос авах нь буруу хэрэг” гэж сануулсан. Азийн олон оронд энэ сэдвийг хаалттай байлгадаг ч Сорагийн хувьд өөрийгөө хэзээ ч доогуур үнэлж байгаагүй гэдгээ илэрхийлжээ. Одоогоор Хятадад дуучин болсон түүнд тус улс карьераа өсгөх том зах зээл болсон юм.

   Сора өөрийгөө Хятадад элэгтэй гэдэг ба 2013 оноос тус улсын уламжлалт гар бичмэлийн урлагт суралцжээ. Түүний нэг гар бичмэл нь 92,000 ам.доллараар зарагдсан аж. Түүнчлэн Сораг зарим тал дээр зөрчилдөхөд хүрсэн Япон, Хятадын харилцааг зөөлрүүлсэн хүн гэж үзэх хүмүүс ч байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарлажээМУГЖ Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарлажээМУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг таван жилийн дараа "Хайр гэж" тоглолтоо гуравдугаар сарын 8-нд үзэгч, фэнүүдтэйгээ уулзахаар тун завгүй явна. Тэрбээр удахгүй болох гэж буй тоглолтынхоо хүрээнд фейсбүүк хуудасаар дамжуулан “Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ” уралдааныг үзэгч, сонсогч, фенүүдийнхээ дунд зарлажээ. Түүний "Сэрүүн зүүд шиг амьдрал", "Чамайг хүнийх гэж бодсонгүй", "Итгэл өгөөч наддаа", "Мандах нар", "Хайраа санана", "Уйллаа шүү" зэрэг олон сайхан хит дуу бий. Уралдааны ялагчийг хамгийн олон шэйр, лайк авснаар нь тодруулж, "Хайр гэж" тоглолтын хос тасалбараар урамшуулах юм байна.
  • Монголд анх удаа ЖҮЖИГЧИНГҮЙ жүжиг тоглогдоноМонголд анх удаа ЖҮЖИГЧИНГҮЙ жүжиг тоглогдоноЗохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” зохиолоос сэдэвлэсэн жүжигчингүй жүжиг тавигдахаар болжээ. Найруулагчаар “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын наадмын 2016 оны “Үндэсний ялагч” Я.Билгүүнсар ажиллажээ. Харин тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг, перформанс артист С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд хөгжмийн livelooping арга барилыг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажилласан байна.
  • МУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Бат-Энэрэл нарын “Тархи зүрх” тоглолт болноМУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Бат-Энэрэл нарын “Тархи зүрх” тоглолт болноМонгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, түүний шавь Б.Бат-Энэрэл нар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран шинэ уран бүтээл хийсэн төдийгүй хамтарсан тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ. Тодруулбал, тэд ирэх гуравдугаар сарын 3, 4-нд “Тархи зүрх” уран бүтээлийн цэнгүүн хийх юм байна.
  • Драмын театрын шинэ жүжгийн тов гарчээДрамын театрын шинэ жүжгийн тов гарчээУлсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны шинэ уран бүтээлийнхээ нээлтийн товыг зарлажээ. Яруу найрагч, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгсийн “Ярилцлага” хэмээх өгүүллэгээс сэдэвлэсэн "Бүсгүйн зурвас" нийгэм уянгын драмын цоо шинэ жүжгийг ирэх гуравдугаар сарын 1-нд үзэгчдэдээ хүргэхээр товлосон байна.
  • Валентины баярт зориулсан драмчилсан шоу тоглолт болноВалентины баярт зориулсан драмчилсан шоу тоглолт болноВалентины баяр буюу гэгээн хайрын баяраар хайртай хүнтэйгээ хамтдаа үзэж баярлах нэгэн сонирхолтой тоглолтын мэдээллийг та бүхэндээ хүргэе. Тодруулбал "Хайр намайг хөтөлсөн юм..." драмчилсан шоу тоглолт 21-ээс дээш насныханд зориулан 2-р сарын 14-нд Formosa центрийн MPM эвэнт холлд 19:00 цагаас ганцхан удаа тоглогдоно.