2018-01-31 09:37

“НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концерт тун удахгүй тайзнаа

   ҮУИТ-ын хамт олон “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концертыг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээж байна. Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий  Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээлийг толилуулах гэж байна.

Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд

Хойт зvгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд

Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд

Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон.....хэмээн манай их яруу найрагч бичсэн байдаг...

 

НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ концерт  2018 оны 2 дугаар сарын 9-ны 19.00 цагаас нээлтээ хийх бөгөөд 10,11-нд 18.00 цагаас шинэ уран бүтээлээ түмэн олондоо өргөн барина.

Тоглолтын бүтээгчид:

Ерөнхий найруулагч МУУГЗ ,ТШ С.Сүхбаатар

Хөгжмийн зохиолч МУСТА Д.Ариунболд, МУСТА М.Бирваа, МУСТА Ц.Буян-Орших,                                          ТШ Б.Мөнхболд, МУСТА Д.Түвшинсайхан, МУСТА Б.Энхбаяр

Бүжиг дэглээч МУУГЗ,ТШ С.Сүхбаатар, МУУГЗ Д.Баярбаатар, МУСТА А.Батхүү, МУСТА Ц.Энхтүвшин, МУСТА Н.Цогт-Эрдэнэ

Удирдаач МУСТА Р.Ганбат

Хормейстр МУСТА Ц.Буян-Орших

Дууны багш МУСТА Б.Бямбачулуун

Тайзны зураач МУСТА  Д.Ганболд

Хувцасны зураач, дизайнер  МУСТА Ч.Урантуяа

Концертмейстр МУУГЗ Д.Нарангэрэл, МУСТА Ц.Оюунчимэг

Бүжгийн дасгалжуулагч багш МУГЖ А.Даваахүү

Тайзны хөдөлгөөний багш МУГЖ Ш.Одонтуяа, МУСТА Т.Энхболд

Оёдлын мастер Э.Золжаргал

Туслах найруулагч МУСТА Х.Хашхүү

Тоглолтын бүрэлдэхүүн

  • ҮУИТ-ын Үндэсний хөгжмийн их найрал
  • ҮУИТ-ын Зууны манлай бүжиг дэглээч, АЖ, ТШ Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга
  • ҮУИТ-ын Зууны манлай уртын дууч, ХБ, АЖ, ТШ  Н.Норовбанзадын нэрэмжит Дуучид..
  • Тайз, гэрэл, үйлчилгээний албаны хамт олон...

Продюссер  ҮУИТ-ын захирал МУУГЗ Г.Цоггэрэл

ҮУИТ-ын уран сайхны удирдагч МУУГЗ,

СУИС-ийн хүндэт профессор А.Цэдэн-Иш

Эх сурвалж: ZINDAA.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байна“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байнаНийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн билээ. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.
  • "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр УДЭТ үзвэрийн жилийн нээлтээ хийнэ Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театр 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтээ 11 дүгээр сарын 15-нд Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр нээж, театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчиддээ хайр, ухаарал, инээд баясал бэлэглэхэд бэлэн болоод байна.
  • Чөлөөт сэтгэлгээ, дотоод мэдрэмжийг хөглөх “Сity swing”Чөлөөт сэтгэлгээ, дотоод мэдрэмжийг хөглөх “Сity swing”Улсын филармонийн “Баян Монгол” биг бэнд хамтлаг арваннэгдүгээр сарын 23-нд Улсын филармонийн концертын танхимд “City Swing” классик жазз тоглолтоо хийнэ. Тав дахь удаагаа зохион байгуулж буй тус тоглолт дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн шилмэл бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг жазз хөгжимд хөрвүүлэн үзэгч сонсогчдод хүргэдгээрээ онцлогтой юм.
  • Гамлет “моно драм” дахин тайзнаа амилнаГамлет “моно драм” дахин тайзнаа амилнаУ.Шекспирийн алдарт “Гамлет” жүжиг энэ сарын 30-ны 20.00 цагт УДБЭТ-ын тайзнаа дахин тоглохоор болов. Дэлхийн сонгодог бүтээлүүдийн ноён оргил болох дээрх жүжгийг нэг хүний тоглолт буюу “Моно драм” болгон "Black box" театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир тайзнаа амилуулах юм. Тэрбээр хэлэхдээ,“Зохиолыг би 6 жилийн өмнөөс сонирхож уншиж эхэлсэн.30 гаруй дүрийг хамарсан том хэмжээний жүжгийг нэг хүний жүжиг болох хүртэл тархиа багагүй чилээсэн. Дэлхийн хэд хэдэн оронд эмэгтэй жүжигчин “Гамлет”-ыг моно драм хэлбэрээр тавьж байсан ч 5-аас дээш дүрд хувирч байсан Моно жүжигчин өмнө байгаагүй. Харин Монголд би анх удаа тавих гэж байна.
  • Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноБуриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноМонгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.