2018-02-06 02:19

Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ

  “Чиний хайранд”, “Чамайгаа санахаар” зэрэг хайрын сэдэвтэй олон сайхан дуугаараа охид залуусыг уярааж явсан дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх хоёр уран бүтээлийн ажилдаа эргэн нэгдэж хайрын дууны романсаа эгшиглүүлэхээр болжээ. Тэд удахгүй болох хайрын баяр буюу хоёрдугаар сарын 14-нд Валентиний өдрийг тохиолдуулан үнэнч сонсогч нартаа зориулан "Happy Valentin's Day" нэртэй тоглолт хийхээр хэдийнэ бэлтгэлдээ оржээ. Багагүй хугацаанд нам гүм байж, ажил амьдралаа төвхнүүлсэн дуэт дуучид маань энэ удаад огт өөр өнгө аяс, эрч хүчийг мэдрүүлэхээр зэхэж буй гэнэ.

   Хайрын дуэт дуучдын тоглолтонд урилгаар жүжигчин Ууганаа, "Мөнхийн Реп" хамтлагийн дуучин Лхагваа, бүжигчин Бямбаа, Beatbox Бачка, Улаан сарнай хамтлаг, Sing Street хамтлаг зэрэг уран бүтээлчид ая дууны мэндчилгээ мөн хүргэнэ. 

Тоглолтонд ирсэн хосууд 2018 онд хуримаа хийвэл хуримын чимэглэл хийлгэх эрх, Урбан брэндийн монгол хувцасны хослол болон олон гэнэтийн бэлэг та бүхнийг хүлээж байгаа. Үүнээс гадна тоглолтын такс бүрт шар айраг болон сарнай цэцэг дагалдана гээд олон олон гэнэтийн бэлэг эзнээ хүлээж байна.

Сонирхуулж хэлэхэд Ц.Мөнхбат, М.Үүрцайх нар хамтран уран бүтээл туурвиж эхэлснээс хойш 15 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд энэ баяраа угтан Double CD гаргаж, намар бүрэн хэмжээний томоохон тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж. 

Тоглолт 2018 оны хоёрдугаар сарын 14-нд STRINGS NIGHT CLUB-д 20 цагаас болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 88085566, 86085566 дугаараас лавлана уу. 

ХАЙРЫН ДУУНД УЯРАН ХУУЧНЫ ДУРСАМЖАА СЭРГЭЭХ НЭГЭН ҮДШИЙГ ХАЙРЫН БАЯРААР МЭДРЭЭРЭЙ ХОСУУДАА

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болно“Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болноНийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг болоод жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 05-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
  • Playing Love Best тоглогдоноPlaying Love Best тоглогдоноХөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний "1900-гийн домог" (Legend of 1900) кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.
  • Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооCome Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооӨнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
  •  Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэХошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.
  •  Дуучин Наагий Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ