2018-02-07 08:26

МУСТА Б.Дэлгэрбаярын баримтат, теле концерт тун удахгүй

   Улсын филармонийн гоцлол дуучин, МУСТА Баяраагийн Дэлгэрбаяр сар шинийн баярыг угтан "МӨРӨӨДЛИЙН ДУУ" теле концертoo үзэгчдэдээ тун удахгүй толилуулах гэж байна. Баяраагийн Дэлгэрбаяр 2006 онд Баатар хот Москвагийн нэрэмжит улсын тэргүүний 33-р сургуулийг төгсөөд, Төрийн шагналт, Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит хөгжим бүжгийн коллежид элсэн орж Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан багшийн удирдлага дор 2011 онд төгссөн.

    2011 онд Төрийн шагналт, Ардын жүжигчин зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байгаад 2014 онд Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол улсын Филармонид гоцлол дуучнаар ажиллаж байна.

Шагнал

2007 онд орос дуу дуулаачдын мэргэжлийн дуучдын уралдааны тусгай байр
2009 онд UBS телевизээс зохион байгуулсан UNIVERSE BEST SONGS наадмын шилдэг 25 дуулаачдын холбооны тусгай шагнал
2009 онд БНХАУ-д болсон олон улсын дуучдын уралдааны тусгай байр
2010 онд Үндэсний болон сонгодог бүтээлүүдийн Анхдугаар уралдааны 2-р байр
2010 онд ОХУ Улаан-Үүд хотноо болсон СССР-н ардын жүжигчин Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны "Надежда" тусгай шагнал
2011 онд ОХУ Агад болсон СССР-н Ардын жүжигчин Л.Ленховоины нэрэмжит олон улсын дуурын дуучдын уралдаанд 4-р байр
2011 онд ОХУ Москва хотноо болсон СССР-н ардын жүжигчин Л.Абрамовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд 2 р байр
2012 онд ТШ, УГЗ Б.Шаравын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдааны Тэргүүн байр
2014 онд ЗХУ-ын Ардын жүжигчин М.Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдааны шилдэг 10-н дуучин
2016 онд ЗХУ-ын ардын жүжигчин Н.Шпиллерийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд 2-р байр эзэлж,

2006, 2011 онд нийслэлийн шилдэг залуу медаль
2011 онд Батлан хамгаалах яамны ЖУУХ БИЧИГ
2013 Онд БСШУЯамны ЖУУХ БИЧИГ
2016 онд БСШУЯам СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдэг
Тоглолт, кино концерт
2013 онд МЕЛОДИЯ анхны бие даасан тоглолт /
Тусгаар тогтнолын ордон/
2014 онд  "ЭХ ОРОН ТАЙВАН БАЙНА" кино концерт
2015 онд "ПОКЛОНИМСЯ" аугаа их ялалтын 60 жилийн ойд зориулсан 2 дахь бие даасан тоглолт хийж байжээ.

   Дуучин Б.Дэлгэрбаярын "МӨРӨӨДЛИЙН ДУУ" теле концертыг сар шинийн өдрүүдэд цэнхэр дэлгэцээр хүлээн авч үзээрэй. 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин С.Наран, Б.Баярцэцэг нар хамтарсан тоглолтоо хийнэДуучин С.Наран, Б.Баярцэцэг нар хамтарсан тоглолтоо хийнэӨнгөрсөн зургаадугаар сард сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн White Rock Center-т нэгэн томоохон тоглолт толилуулахад бэлэн болжээ. Танхимын онцлог болсон тайз, хөгжим, 360’ Projection Mapping Show-ны гайхамшгийг шингээсэн уг тоглолтын гол эзэд нь эрч хүчтэй Поп дива С.Наран, уянгалаг зөөлөн Б.Баярцэцэг нар юм.
  • “Балар эртний цадиг” үзэсгэлэн сарын турш олны хүртээл болно“Балар эртний цадиг” үзэсгэлэн сарын турш олны хүртээл болно “Балар эртний цадиг” үзэсгэлэн өнөөдөр Үлэг гүрвэлийн төв музейд нээлтээ хийлээ. Монголд анх удаа улс, аймгийн чанартай музей болон хувийн музейгээс бөөгийн хувцас хэрэглэлийг цуглуулж энэхүү үзэсгэлэнг дэлгэн олон түмэнд толилуулж байна. Үзэсгэлэнд Монгол түмний биет өв буюу монголчуудын өөрсдийнх нь бишрэл шүтлэг болсон бөө мөргөл, тэдний эдлэл хэрэглэл, хувцас хунар, дээд хэнгэргийг дэлгэжээ.
  • “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно“Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг энэ сарын 14-ний өдөр Орхон аймгийн соёлын ордонд тоглохоор болжээ. Жүжгийг хоёр удаа тоглох юм байна. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, Төрийн соёрхолт, Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын хамтран бүтээсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг бүтээх үйл явж жил гаруй үргэлжилжээ. Жүжгийн нээлт өнгөрөгч гуравдугаар сард Завхан аймгийн театрт болж байв.
  • “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болно“Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болноНийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг болоод жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 05-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
  • Playing Love Best тоглогдоноPlaying Love Best тоглогдоноХөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний "1900-гийн домог" (Legend of 1900) кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.