2012-06-30 09:39

Яагаад - Yagaad

 

Аадар бороо яагаад өнгө өнгөөр ордоггүй юм бэ? 
Алтан нар яагаад шөнө дөлөөр ирдэггүй юм бэ? 
Яагаад яагаад яагаад вэ? 
Яагаад яагаад яагаад вэ?
Хүрэл хөшөө яагаад хөлөө амрааж суудаггүй юм бэ? 
Хөөрхөн онгоц яагаад жигүүр дэвэж нисдэггүй юм бэ? 
Яагаад яагаад яагаад вэ? 
Яагаад яагаад яагаад вэ?

Хүлээн авагчаар яагаад хүн нь гарч төөрдөггүй юм бэ? 
Цэнхэр дэлгэцээр яагаад чихэр бидэнд өгдөггүй юм бэ? 
Яагаад яагаад яагаад вэ? 
Яагаад яагаад яагаад вэ?

Хүмүүс та нар яагаад түмэн асуулт тавьдаггүй юм бэ? 
Хүүхэд биднээс яагаад буман асуулт асуудаггүй юм бэ? 
Яагаад яагаад яагаад вэ? 
Яагаад яагаад яагаад вэ?

Яагаад яагаад Хүүхэд болохоор л тэр.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу