2018-02-09 03:10

"LOVE STORY" Үүрдийн хайр гэж байдаг уу?

   "Gerelt" media групп, “Event Masters” компанийн хамтын бүтээл "LOVE STORY" уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Энэ удаад тэд "Үүрдийн хайрын эрэлд" гарсан бөгөөд хариултыг нь хоёрдугаар сарын 14-нд “Univishion”, “Skymedia”, “DDISH”, “Look tv”-ээр  өгөх аж. Тодруулбал, хүний сэтгэлийг юу шаналгаж, юу баярлуулдаг, хүн хүнээ хайрлахад юу чухлыг, хайрлахын тулд уучлах, тэвчих, ухаарах хэрэгтэйг энд өгүүлнэ.

   Нэмж сонирхуулахад, МУУГЗ Найруулагч И.Нямгаваа багштай Хүүхэд залуучуудын театр киноны хүрээлэнгийн 1998-2002 оны төгсөгчид 2014 онд ангиараа "Хязгааргүй" уран сайхны киногоо хамтран бүтээсэн юм. Тухайн үедээ багагүй дуулиан тарьсан энэ кино өмнөх зуунд мартагдсан кино үзлэг буюу хяналтаар шүүлгэсэн энэ зууны цорын ганц Монгол кино болсон удаатай. Бас 2014 ондоо “Академи Авардс”-ийн шилдэг зураач, Улаанбаатар олон улсын кино наадмын шилдэг Монгол кино, нээлтийн киногоор шалгарч байв.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болно“Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болноНийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг болоод жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 05-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
  • Playing Love Best тоглогдоноPlaying Love Best тоглогдоноХөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний "1900-гийн домог" (Legend of 1900) кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.
  • Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооCome Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооӨнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
  •  Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэХошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.
  •  Дуучин Наагий Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ