2018-02-12 04:42

Сэтгүүлчдийн XVII их хурал амжилттай боллоо

   Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ээлжит XVII Их хурал Нийслэлийн иргэний танхимд 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Телевизийн салбараас 70, Радиогийн салбараас 30, Сонин, сэтгүүлийн салбараас 50, Цахим салбараас 50, Орон нутгаас 55, Судлаачид эрдэмтдээс 20, ахмад сэтгүүлчдийн төлөөлөл 30 нийт 305 төлөөлөгч Их хуралд сонгогдон оролцож дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгч, Хяналтын зөвлөл, Бага хурлаа сонголоо. Удирдах зөвлөлийн шийдвэрээр МСНЭ-ийн зургаан мэргэжлийн төв өөрийн бодлогоор тухайн мэргэжлийн төвд ноогдсон мандатыг гишүүддээ хувиарлан олгосон тухай мандатын комисс илтгэлдээ тайлагнасан юм.

Их хурлыг МСНЭ-ийн Ерөнхийлөгч, МУСГЗ Б.Галаарид нээж үг хэлсний дараа мандатын комисс 305 мандат тараагдсанаас 232 төлөөлөгч хуралдаа ирж, 76 хувийн ирцтэйгээр хурал хүчинтэй болсныг мэдээлсэн. Их хурлын тэргүүлэгчдэд Боловсролын Их Сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн захирал, доктор Ж.Батбаатар, ахмад сэтгүүлч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, Өмнөговь аймгийн салбар зөвлөлийн дарга Ч.Номинцэцэг, Төв аймгийн салбар зөвлөлийн дарга Ж.Энхбаатар, МҮОНТВ-ийн дарга асан Ц.Оюундарь нар сонгогдож, хурлын даргаар Ж.Батбаатар ажилласан юм.

Тооллогын комиссын даргаар "Монцамэ” агентлагийн тамгын газрын дарга Д.Отгонбаяр, нарийн бичгийн даргаар "Нийгмийн шуудан” сонины төлөөлөл, сэтгүүлч Р.Саруул, Монголын Сайтын Холбооны ерөнхийлөгч Э.Батхүү, Архангай аймгийн салбар зөвлөлийн дарга О.Амарзаяа, "Стар” телевизийн сэтгүүлч Б.Болорсайхан нар сонгогдсон. Редакцийн комиссын даргаар МҮОНТВ-ийн сэтгүүлч Д.Туул, гишүүдэд Монцамэ агентлагийн дотоод мэдээний албаны дарга Т.Наранмандухай, Говь-Алтай аймгийн "Алтайн мэдээ” сонины эрхлэгч Г.Заяа нар сонгогдон ажиллалаа. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридын тайлан илтгэл, Ажлын албаны тайлан, Хяналтын зөвлөлийн тайланг тавьсан. МСНЭ-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж 11 хүн асуулт асууж, 28 хүн санал хэлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр нэр бүхий дөрвөн төлөөлөгч дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэхгүйгээр хуучин дүрмээ мөрдөж ажиллах горимын санал гаргасны дагуу санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцогч 232 төлөөлөгчийн 81 хүн горимын саналыг дэмжиж олонхийн санал авч чадаагүй учраас горимын санал унаж, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг цаашид хэлэлцсэн юм. Горимын саналыг дэмжээгүй төлөөлөгчид "Бид дөрвөн жилд ганцхан удаа хуралддаг. Хуучин дүрэм маань удирдлагын нэгдмэл байдлыг хангаж чадаагүй, санхүүжилтын байдал тодорхойгүй, хариуцлагын тогтолцоо сул зэрэг олон дутагдалтай тал бий. Тиймээс бид дүрмээ шинэчлэх нь зайлшгүй” гэсэн байр суурийг баримталсан юм. Энэ үеэр хуучин дүрмээ мөрдөх нь зөв, дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг их хурлаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн төлөөлөгчид хурлыг орхиж гарсан. Үүний дараа тооллогын комисс зааланд үлдсэн төлөөлөгчдийг тоолоход 185 төлөөлөгч байв. Дүрмийн дагуу Их хурлыг цаашид үргэлжлүүлэн хурал хаяж гарсан болон үлдсэн бүх төлөөлөгчдийн хэлсэн саналыг зүйл заалт бүрээр хэлэлцэн дүрмийн өөрчлөлтөнд тусгаж, Их хурлаас МСНЭ-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталсан юм.

Үүний дараа хэлэлцэх асуудлын дараалал ёсоор МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж Ерөнхийлөгчид МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, "ТВ-2” телевизийн үүсгэн байгуулагч Д.Энхтуяа, "Зиндаа" сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Х.Мандахбаяр, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Оюун-Эрдэнэ нар нэр дэвшсэн. Л.Нинжжамц, Ү.Хүрэлбаатар нар нэрээ татаж, Д.Энхтуяа, Х.Мандахбаяр, Д.Оюун-Эрдэнэ нар өрсөлдсөнөөс нууц санал хураалтаар Х.Мандахбаяр 87.5 хувийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Түүнчлэн Их хурлаас МСНЭ-ийн Хяналтын зөвлөлд Б.Ганчимэг, Б.Цоожчулуунцэцэг, С.Алтанцэцэг, М.Эрдэнэчимэг, Д.Мягмартогтох, Б.Ариунзаяа, Ч.Чулуунцэцэг нар олонхийн санал аван сонгогдож, Б.Цоожчулуунцэцэг Хяналтын зөвлөлийн даргаар сонгогдсон юм.

Үүний дараа Их хурлын төлөөлөгчид дүрмийн дагуу Мэргэжлийн төвүүдийн салбар хуралдаанд хуваагдан оролцож, төвүүдийн дарга болон тэргүүлэгч есөн хүнийг Бага хуралдсонгосон бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон зургаан хүн багтан Бага хурлын 61 хүнийг Их хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгон баталсан юм. Ийнхүү МСНЭ-ийн Их хурал амжилттай өндөрлөсөн юм. Их хурлын дараа МСНЭ-ийн Бага хурал анхдугаар хуралдаанаа хийж 15 удирдах зөвлөлийн гишүүнээ сонгосон. МСНЭ-ийн шинээр баталсан дүрмийн дагуу Төсөл хөтөлбөр хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр ТВ2 телевизийн үүсгэн байгуулагч Д.Энхтуяа, Мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр МСНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч Х.Батхишиг, Сургалт, судалгаа хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр МУБИС-ийн Нийгмийн Ухааны Сургуулийн захирал, доктор Ж.Батбаатар, Телевиз хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр МН25 телевизийн захирал, Монголын Телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирал А.Энхзул, Цахим сэтгүүлзүй хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр News агентлагийн /News.mn/ дэд захирал Д.Нарантуяа, Радио хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга Г.Батзаяа, Сонин, сэтгүүл хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр "Өдрийн сонин”-ы Ерөнхий менежер Б.Нямдорж, Орон нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр Орхон аймгийн салбар зөвлөлийн Удирдах Зөвлөлийн гишүүн, Эрдэнэт үйлдвэрийн телевиз радио хариуцсан редактор А.Батбаяр нар сонгогдлоо. Удирдах зөвлөлийн гишүүнд МУИС-ийн багш, МУСГЗ, Доктор М.Зулькафил, "Гранд” сэтгүүлийн эрхлэгч М.Уранчимэг, Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн сэтгүүлч Д.Бямбацэцэг, Олон улсын радио 92.1 ФМ радиогийн захирал Р.Нямбаяр, Өмнөговь аймгийн МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга С.Номинцэцэг нар сонгогдлоо. МСНЭ-ийн Удирдах Зөвлөлөөс сэтгүүлч Э.Болортулгыг Гүйцэтгэх Захирлаар томилсон юм.

МСНЭ-ийн Ажлын алба

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж