2018-02-13 00:28

"Монгол данжуур”-ын гэрэлт хөшөө юнескод бүртгэгджээ

   Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй “Монгол Данжуур”-ын гэрэлт хөшөө ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгджээ. Энэхүү гэрэлт хөшөө нь “Монгол Данжуур”-ын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан бүтээсэн, хаана ч байхгүй цорын ганц өв төдийгүй дөрвөн ч хүний гарын үсэг бүхий чулуун ном гэдгээрээ асар үнэ цэнэтэй юм.

   Гэрэлт хөшөөний түүхийг өгүүлбээс Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга С.Жамъян Өвөрмонголын Цахарын Хөшөөний сүмд хадгалагдаж байсан монгол шунхан “Данжуур”-ыг Монгол Улсад залж үүрд хадгалах 9 зүйл бүхий гэрээг 1924 оны аравдугаар сарын 28-нд Наянт вантай байгуулж, монгол, хятад хэлээр дөрвөн хувь үйлджээ. Ингээд уг гэрээ ёсоор монгол шунхан “Данжуур”-ыг Монгол Улсын нийслэлд залж ирсний дурсгал болгон 1929 онд гэрэлт хөшөөг босгосон түүхтэй. Монголын музейн анхны дарга “чөтгөр” хэмээх Н.Дэндэв С.Жамъян гүнтэй тохиролцсоны дагуу “Монгол Данжуур”-т зориулсан хөшөөг урлан бүтээсэн байна. Тэрээр гайхамшигтай хурдан хуулбарлан зурдаг байснаас гадна чулуун сийлбэр хийхдээ гарамгай хүн байжээ.

   Монгол Улсын үндэсний номын санд хадгалагдаж буй монгол шунхан “Ганжуур”, “Данжуур” 1995 онд Монголын хосгүй үнэт дурсгалын жагсаалтад орсон бөгөөд шунхан “Данжуур” нь 2011 онд ЮНЕСКО-гийн дэлхийн баримтат өвд бүртгэгдсэн Монголын анхны бүтээл болсон юм. Тэгвэл уг хосгүй бүтээлд зориулсан гэрэлт хөшөө мөн ийнхүү ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдэж байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарлажээМУГЖ Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарлажээМУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг таван жилийн дараа "Хайр гэж" тоглолтоо гуравдугаар сарын 8-нд үзэгч, фэнүүдтэйгээ уулзахаар тун завгүй явна. Тэрбээр удахгүй болох гэж буй тоглолтынхоо хүрээнд фейсбүүк хуудасаар дамжуулан “Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ” уралдааныг үзэгч, сонсогч, фенүүдийнхээ дунд зарлажээ. Түүний "Сэрүүн зүүд шиг амьдрал", "Чамайг хүнийх гэж бодсонгүй", "Итгэл өгөөч наддаа", "Мандах нар", "Хайраа санана", "Уйллаа шүү" зэрэг олон сайхан хит дуу бий. Уралдааны ялагчийг хамгийн олон шэйр, лайк авснаар нь тодруулж, "Хайр гэж" тоглолтын хос тасалбараар урамшуулах юм байна.
  • Монголд анх удаа ЖҮЖИГЧИНГҮЙ жүжиг тоглогдоноМонголд анх удаа ЖҮЖИГЧИНГҮЙ жүжиг тоглогдоноЗохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” зохиолоос сэдэвлэсэн жүжигчингүй жүжиг тавигдахаар болжээ. Найруулагчаар “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын наадмын 2016 оны “Үндэсний ялагч” Я.Билгүүнсар ажиллажээ. Харин тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг, перформанс артист С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд хөгжмийн livelooping арга барилыг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажилласан байна.
  • МУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Бат-Энэрэл нарын “Тархи зүрх” тоглолт болноМУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Бат-Энэрэл нарын “Тархи зүрх” тоглолт болноМонгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, түүний шавь Б.Бат-Энэрэл нар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран шинэ уран бүтээл хийсэн төдийгүй хамтарсан тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ. Тодруулбал, тэд ирэх гуравдугаар сарын 3, 4-нд “Тархи зүрх” уран бүтээлийн цэнгүүн хийх юм байна.
  • Драмын театрын шинэ жүжгийн тов гарчээДрамын театрын шинэ жүжгийн тов гарчээУлсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны шинэ уран бүтээлийнхээ нээлтийн товыг зарлажээ. Яруу найрагч, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгсийн “Ярилцлага” хэмээх өгүүллэгээс сэдэвлэсэн "Бүсгүйн зурвас" нийгэм уянгын драмын цоо шинэ жүжгийг ирэх гуравдугаар сарын 1-нд үзэгчдэдээ хүргэхээр товлосон байна.
  • Валентины баярт зориулсан драмчилсан шоу тоглолт болноВалентины баярт зориулсан драмчилсан шоу тоглолт болноВалентины баяр буюу гэгээн хайрын баяраар хайртай хүнтэйгээ хамтдаа үзэж баярлах нэгэн сонирхолтой тоглолтын мэдээллийг та бүхэндээ хүргэе. Тодруулбал "Хайр намайг хөтөлсөн юм..." драмчилсан шоу тоглолт 21-ээс дээш насныханд зориулан 2-р сарын 14-нд Formosa центрийн MPM эвэнт холлд 19:00 цагаас ганцхан удаа тоглогдоно.