2018-02-19 02:31

Цагаан сараар заавал үзэх ТАВАН шилдэг КИНО

   Монгол түмний төрт ёсны их баяр цэнгэл болсон Цагаан сараар та хоймортоо залрах цэнхэр дэлгэцээрээ заавал үзэх таван шилдэг киногоо үзэж амжаагүйюм биш биздээ. Тэгвэл та үндэсний сувгуудаар гарсан тухайн кинонуудыг нөхөж үзээрэй.

“Мандухай сэцэн хатан”

920x460 Цагаан сараар заавал үзэх ТАВАН шилдэг КИНО

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд Мандухай сэцэн хатны дүрийг бүтээснээр нь монгол түмэн энэ киног андахгүй. Анх 1988 онд үзэгчдийн хүртээлж болсон дайны, намтарчилсан түүхэн киноны гол үйл явдал бол Тусгаар Монгол Улсын төлөө амь бие хайрлалгүй зүтгэсээр эцэст нь амиа алддаг залуухан чин зоригт хатан Мандухай сэцэн хатны амьдрал, үйл явдалыг харуулсан байдаг.

“Сэрэлт”

527-14397746709.Сэрэлт_1957_он Цагаан сараар заавал үзэх ТАВАН шилдэг КИНО

Монгол Уран сайхны киноны сор болох хөгжилтэй үйл явдалаар дүүрэн басхүү ухаарал хайрлах киноны нэг бол “Сэрэлт” УСК. Анх 1957 онд үзэгчдийн хүртээл болсон уг киноны найруулагчаар С.Гэндэн ажиллаж гол дүрийг олноо хайрлагдсан жүжигчин Цагааны Цэгмэд бүтээсэн байдаг. Энэ кинонд 1928 оны үед Монголд шинжлэх ухааны эмнэлэг нэвтэрч эхлэхэд хөдөө орон нутагт ирсэн орос эмч эмэгтэй, нутгийн нэр хүндтэй маарамба нарын өрсөлдөөнөөр хуучны дадал заншил, үзэл бодол, шашны нөлөөг даван туулж, хүмүүсийн үзэл бодолд эргэлт гарч, сэтгэхүйд шинэ ёс суртахуун хэрхэн төлөвшиж буй тухай өгүүлнэ.

“Тунгалаг тамир”

hqdefault Цагаан сараар заавал үзэх ТАВАН шилдэг КИНО

Зууны гэлтгүй мянганы шилдэг зохиол гэж болох Зохиолч Лодайдамбын  “Тунгалаг тамир” романаас сэдэвлэн бүтээсэн энэ кино монголын  кино түүхэн дэх хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг билээ.Энэ киног үзээгүй хүн байхгүй болов уу.

“Ардын элч”

Untitled-2_500x500 Цагаан сараар заавал үзэх ТАВАН шилдэг КИНО

Энэхүү кино нь Д.Жигжидийн анхны бие дааж найруулсан кино байсан хэдий ч мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдэж үзэгчид шүүмжлэгчдэд үнэлэгдсэн. Анх 1959 онд үзэгчдийн хүртээл болсон цагаасаа хойш өнөөдрийг хүртэл хүмүүсийн сэтгэлд хоногшисон киноны нэг болсон юм.

Зэрэг нэмэхийн өмнө

caee9c1f77f3dc505a52fc4e82a8dc73 Цагаан сараар заавал үзэх ТАВАН шилдэг КИНО

1965 онд Монголын кино дэлгэцнээ нэгэн сонин бүтээл үйлээ үзэн байж мэндэлсэн нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэвийн бичсэн “Жинс алдахын өмнө” зохиолоор Монгол Улсын ардын жүжигчин, найруулагч Дэндэвийн Чимэд-Осорын бүтээсэн “Зэрэг нэмэхийн өмнө” хэмээх кино байлаа.
 
Монгол ардын хошин явган үлгэрээс сэдэвлэн бүтээсэн энэхүү шинэлэг аястай, хэтрүүлэгт инээдмийн кино нь тухайн цаг үеийн МАХН-ын үзэл суртлын хатуу хяналт, урлаг утга зохиолыг ойлгож үнэлэх харалган харцанд өртөж, бараг танигдахгүй болтлоо “сэглүүлсэн” боловч уг зохиолын суурь үндэс, ноён нуруу нь сайн байсан болохоор тэсч үлдсэн гэж хэлж болно.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Б.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайБ.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайХөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа "Сэтгэл догдлуулсан орой" тоглолт есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Corporate Concert Hall-д болно. Энэ удаагийн тоглолтод түүний үүсгэн байгуулсан "Kиви" хамтлагийн анхны гишүүдээс эхлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор цуглаж, тоглолтод оролцох юм байна. Мөн Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп дива С.Наран, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Х.Оюунбилэг, Ардын жүжигчин А.Долгор, "Инээмсэглэл" хамтлаг, альтернатив Отгоо, Д.Отгонжаргал, хийлч Дээгий, дуучин Наагий болон бусад хамтлаг, дуучид оролцох юм байна.
  • Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаШ.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаУлсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Жаргаагүй нар” жүжгээ үзэгчдэд энэ сарын 27, 29-нд толилуулах болжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс нь сэдэвлэн энэхүү жүжгийг бичсэн. Харин тус театрын уран бүтээлчид Драмын театр үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан энэхүү жүжгийг найруулан тавьсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.
  • Б.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноБ.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноМонгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн "БИ ЦАГ ТООНЫ ҮРГЭЛЖЛЭЛ" уран бүтээлийн их цэнгүүнд та бүхнийг урьж байна. Тус цэнгүүнийг "Монгол Суутнууд" төслийн хүрээнд "Монгол Медиа Ивэнт Групп" ХХК-аас зохион байгуулж байгаа юм.
  • “Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно“Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болноЭнэ сарын 7-ноос -23 ныг дуустал "Мөрөөдлийн театр"-ын хамт олон "Дундын бүсгүй", "Ичгүүргүй хос"жүжгүүдийг нэг тайзан дээр тоглох гэж байна.
  • Б.Чинбат Б.Чинбат "Хязгааргүйн цаана” бие даасан тоглолтоо толилуулнаХөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат "Хязгааргүйн цаана" бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Тэрээр 2011 онд анхны бие даасан тоглолтоо "Давтагдашгүй" нэртэйгээр эгшиглүүлэн 2012 онд "Эзлэн" зэрэг бие даасан тоглолтуудаа амжилттай хийж байсан юм.