2018-02-19 02:36

Стивен Сигал Монголд шинэлжээ

   Монголын цэнгээнт бүжгийн “Хатан хаан” цол хүртэж байсан Батсүхийн Эрдэнэтуяа хатагтай Америкийн жүжигчин Стивен Сигалын гурав дахь эхнэр билээ. Стивен Сигал 2001 онд Монголд ирж Чингис хааны тухай кино хийнэ, хатны дүрийн жүжигчин сонгон шалгаруулна гэж байхдаа ирээдүйн эхнэрээ шалгаруулсан.Б.Эрдэнэтуяа таван жил хувийн туслахаар нь ажилласны эцэст түүний эхнэр болсон юм.Тэд энэ жил Монголд цагаан сараа тэмдэглэхээр иржээ.

   Стивен Сигал манай уламжлалт баярыг хүндэтгэн шинийн нэгний өглөө монгол дахь гэртээ морин хуурч, уртын дуучинг урин залж  “Тунгалаг тамир” хэмээх уртын дуугаар шороон нохой жилийнхээ шинийн нэгний  өглөө сонсохыг хүссэн байна. Сонирхуулад түүний гэргий Б.Эрдэ­нэтуяа эгэл даруу амьдралыг эрхэмлэдэг нэгэн бөгөөд фэйсбүүк хуудастаа нийтэлсэн түүний шүлгүүд уран яруу гэхээс илүү амьдралын үнэн, утга учрыг ойлгосон, залууст сургамжтай ухаалаг гэгээлэг үгсээр дүүрэн байдаг юм.  Б.Эрдэ­нэтуяа монгол түмэндээ зориулж энэхүү шүлгийг тэрлэжээ.

Алтан эринд эрч нэмж
Аялгуу тэнгэрт хөг нэмж
Ахуй төрд минь хүч нэмж
Ард олонд минь эв нэмсэн
Алтан унжлагат тахиа жил минь
Аясаар нэгэнтээ эрчлэн жаргаж
Алтаар урсах буян хайрлаад
Алсарч тэр улиран одлоо!
Айл хотолд амгаланг бөхлөх
Алтан дэлхийд жаргаланг эрчлэх
Ард Монголыг минь манан хамгаалах
Алтан Төрийг минь төвшитгөх босгох
Тийн Унжлагат Нохой жил минь
Тэнгэрийн дуутай айлчлан ирлээ
Түмэн олонд минь дэмээ өгөхөөр
Түүхийн өмнө тодроод ирлээ!
Торгон хадагтай тосоод авъя таныг
Тоонот гэртээ хурайн дуутай угтъя
Торгон дээлээрээ гоён байж золгоё
Тоост орчлонтой эвлэн байж залъя!
Цантай тэнгэрт сүслэн байж шинэлье
Цаст хайрхдаа магтан байж шинэлье
Цадиг түүхээ бахдан байж шинэлье
Цагийн сайханд итгэн байж шинэлье!
Цогтой дайчин өвгөдөө бадрааж шинэлье
Цолмон гэгээн эмгэдээ баясгаж шинэлье
Цог жавхланг түмэндээ дуудаж шинэлье
Цойлох хүчийг үрсдээ ерөөж шинэлье!
Цуурын аялгуунд цул болон гэрэлтье
Цуутай бурхдын хүч болон эрчилье
Цуцашгүй морьдын хийморь болон мандъя
Цугласан жанждын уухай болон нүргэлье!
Хөх Монголдоо хүчийг өргөөд залбиръя
Хүмүн олондоо хайрыг өргөөд залбиръя
Хүй орчлонд эвлэхүйг эрчлээд залбиръя
Хүний хорвоод энэрэхүйг эрчлээд залбиръя!

Шороон Нохой жилийн Шинийн Нэгэн.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнаа“Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнааҮндэсний урлагийн их театрынхан 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ өнгөрсөн сарын 28, 29 өдрүүдэд Төрийн шагналт, УГЗ, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын монгол” нэртэй бүрэн хэмжээний концертоор эхэлж, "Монголын их хатад" бүжгэн жүжгийг тав дахь жилдээ тайзнаа толилуулсан. Харин одоо тус театрын уран бүтээлчид энэ сарын 18 -нд 18.00 цагт "Уул усны шивнээ " шинэ уран бүтээлийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж буй ажээ.
  • Энэ оны хамгийн нандин үдэш “Snow Melody”-д тавтай морилно ууЭнэ оны хамгийн нандин үдэш “Snow Melody”-д тавтай морилно ууУлсын филармонийн Симфони найрал хөгжим Морин хуурын чуулга, “Баян Монгол” жазз найрал, рок попын дуучдын нэгдсэн “Snow melody” тоглолт “Корпорэйт” концертын танхимд энэ сарын 28-ны 19:00 цагт болно. Хуучин оноо үдэж, шинэ 2019 оноо угтах баярын уур амьсгал ноёлсон өдрүүдийн оргил арга хэмжээ нь мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Snow melody” тоглолт байх биз ээ.
  • Үндэсний урлагийн их театрын өвөл цагийн нээлт өнөөдөр болноҮндэсний урлагийн их театрын өвөл цагийн нээлт өнөөдөр болноҮндэсний урлагийн их театр 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын Монгол" бүрэн хэмжээний концертоор хийх гэж байна. Концерт 2018 оны арваннэгдүгээр сарын 28, 29, 30-нд 18:00 цагаас тоглогдоно. Тус тоглолтод Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Монгол төрийн их найрал, зууны манлай бүжиг дэглээч Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцох ажээ.
  • Бүжгийн урлагийг гайхимшгийг мэдрүүлэх “Хувьсахуй” үдэшт саатаарайБүжгийн урлагийг гайхимшгийг мэдрүүлэх “Хувьсахуй” үдэшт саатаарайҮндэсний урлагийн их театрын дэргэдэх “Эрхэмсэг” бүжгийн охидын хамтлаг ирэх арванхоёрдугаар сарын 6-ны үдэш “ХУВЬСАХУЙ” тоглолтоо “Корпорейт конвеншн” центрд толилуулахаар болжээ.
  • “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байна“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байнаНийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн билээ. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.