2018-02-20 01:49

Улс орнууд "ЦАГААН САР"-аа хэрхэн тэмдэглэдэг вэ?

   Монголчуудын уламжлалт Цагаан сарыг билгийн тооллыг эртнээс хэрэглэж ирсэн буддын шашинтай орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэр тусмаа Азийн орнууд Цагаан сарыг өөр өөрийн ёс заншлаар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил Азийн орнуудын Цагаан сар ойролцоо болох юм. Дэлхийн бусад орон энэ баярыг хэрхэн тэмдэглэдгийг сонирхоцгооё.

 БНХАУ

Энэ жил БНХАУ-ын Цагаан сар нь манай баяртай давхцаж байна. Тэд уламжлалт баяраа албан ёсоор гурван өдөр тэмдэглэдэг. Цагаан cap нь хаврын баяраар эхлэн 15 хоног үргэлжилж, дэнлүүний баяраар дуусдаг. Cap шинийг угтан хятадууд гэр орондоо их цэвэрлэгээ хийдэг бөгөөд шинэ он эхлэхээс өмнө хамаг муу муухайгаа зайлуулж буй нь энэ аж. Харин шалаа угаадаггүй нь хамаг сайн сайхан, аз хийморь шаланд байдаг гэж үздэгтэй нь холбоотой юм. Цагаан сарын өмнө хаалганы тотго дээр таван ширхэг урт цаасан тууз бэхэлдэг нь аз жаргал, амжилт, урт нас, эд баялаг, баяр баясгаланг бэлгэддэг байна. Сарны тооллоор эхний болон 15 дахь өдөр үсээ засуулдаггүй. Энэ нь мөн л аз хийморь, эд баялгаа угааж, арилгахгүй гэсэн сүсэг бишрэлтэй нь холбоотой ажээ. Тус баярын үеэр уламжлалт ёсоор улаан дугтуйд мөнгө хийж бие биедээ бэлэглэдэг байна. Учир нь улаан өнгө нь аз хийморийг бэлгэддэг гэж үздэг. Энэ баярын бас нэг чухал хэсэг бол тансаг хоол, идээ ундаа. Баярын ширээнд ногоогоор хийсэн хоол зонхилдог нь өөрийгөө цэвэршүүлж, шинээр төрж, ирэх жилдээ шинэ соргог байхыг бэлгэддэг аж. Гэхдээ баярын ширээний гол хоол нь банш, гурилтай шөл байдаг байна. Хятадын Цагаан сарын нэг онцлог нь луу, арслангийн багтай бүжиглэх сүрт жагсаалыг хотын талбай, гудамжинд хийдэг.

ЯПОН

Япончууд цагаан сараа “Ошогацү” хэмээн нэрлэдэг бөгөөд гурав хоног үргэлжилдэг. Жил бүрийн нэгдүгээр сард тэмдэглэдэг. Битүүний өдөр япончууд “Сусухарай” хэмээх их цэвэрлэгээ хийж гэрээ цэвэрлэн “Омочи, озоны” хэмээх нэртэй цагаан будаагаар боов хийдэг байна. Гэхдээ баярын ширээний үндсэн идээ, ундаанд далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд зонхилох аж. Үүний зэрэгцээ цагаан будаагаар саке архи исгэж бэлтгэдэг. Мөн зоогийн газрууд саке архийг үнэгүй үүдэндээ тавьж, авсан хүнд аж жаргалыг бэлгэддэг ажээ. Японы Цагаан сарын өөр нэг онцлог нь “Отоши дама" хэмээх ёслол. Энэхүү ёс заншлаар үр хүүхдүүд нь эцэг эхдээ дугтуйнд мөнгө хийж егдөг.

ЛАОС

Лаос цагаан сарыг “Л ин” хэмээн нэрлэдэг. Жил бүрийн дөрөвдүгээр сард тэмдэглэдэг бөгөөд тус баярыг таван хоног тэмдэглэдэг. Тэд битүүний шөнө зул асааж, нас барсан хүмүүсийнхээ араас залбирал үйлддэг. Харин шинийн 1-нд 40-өөс дээш насны эрчүүд ууланд тахил ергөдөг байна. Харин 50-иас дээш насны эмэгтэйчүүд 10-аас доош насны охидуудад үлгэр уншиж, өгдөг уламжлалтай аж.

ТӨВД

Төвдүүд билгийн тооллын шинийн 1-нд “Лосар” гэдэг баярыг тэмдэглэдэг. Тухайн жилээсээ шалтгаалан жил бүрийн хоёрдугаар сарын сүүлч юм уу гуравдугаар сарын эхээр тэмдэглэдэг. “Ло” гэдэг нь жил, “Cap’’ гэдэг нь шинэ гэсэн утгыг илэрхийлдэг байна. Тиймээс “Лосар” хэмээх нэр нь үндсэндээ шинэ он гарч, хавар болж байна гэсэн утгыг агуулдаг бөгөөд cap шинэдээ түвдүүд шинэ дээл хувцас өмсөж, настан буурлууддаа золгодог уламжлалтай. Төвдүүд Цагаан сар болохоос сарын өмнө орон гэрээ цэвэрлэдэг. Орон гэрээ гоёж чимэглэх бөгөөд тахилынхаа ширээнд өөрсдийн гараар хийсэн идээ будааг өрж тавьдаг. Энэ үеэр хуучирсан маанийн дарцагнуудыг шинээр сольдог. Түүнчлэн гэрийнхээ тахилын ширээ болон сүм хийдэд катас буюу хадаг тавьдаг. Мөн нэг нэгэндээ ирэх жилдээ сайн сайхан бүхнийг хүсч билэгдсэн сайныг ерөөн барина. Үүнийгээ "Таши делек" гэдэг аж. Төвдүүд зочдоо найрсаг хүлээн авч, зочломтгой ханддаг уламжлалт ёс заншлаа хадгалсаар байгаа юм. Энэхүү баярын хамгийн чухал идээ нь цагаан будаа, давс, найман төрлийн орцтой хатаасан бяслаг, гурилтай шөл байдаг. “Дашдэлэг” хэмээх номыг ард олон нийтээрээ уншуулан даган баясдаг байна.

ВЬЕТНАМ

Вьетнамчуудын цагаан сарын баярыг “Тэт” хэмээн нэрийддэг. Жил бүрийн нэгдүгээр сарын сүүлч юм уу хоёрдугаар сарын эхээр тэмдэглэдэг. Албан ёсоор гурван хоног болдог боловч 1990 оноос хойш долоон хоног үргэлжлэх болсон. Гэр орон болон албан өрөөгөө тав хоногийн турш цэцгээр чимэглэдэг уламжлалтай. Гэрийн эзэн эхнэр болон хүүхдүүддээ “Аз жаргал, баяр жаргап” гэсэн утгатай бийрийн уран бичлэг бэлэглэдэг байна. Шинэ cap гарахаас өмнө өртэй хүмүүс өрөө дарж, тооцоогоо дуусгах ёстой. “Тэт” эхлэх шөнө хүмүүс бараг унтахгүй бөгөөд хөгшин залуугүй тоглож наадан шинэ өглөөг угтдаг. Харин шинийн 1-ний едер бурхан тахилынхаа өмнө таван төрлийн жимс өргөдөг.

КАМБОЖ

Камбожид хаврын баярыг дөрөвдүгээр сарын дундуур тэмдэглэдэг. Борооны улирал эхлэхийн өмнө цагаан будаагаа хурааж, иргэд гурван хоног амарч баярладаг. Гэрээ цэвэрлэн, цэцэг, бөмбөлгөөр гоёж, лаа асаадаг бөгөөд тахианы мах, будаа, жимс, амттан бэлтгэдэг. Баяраар сүм хийдэд очиж, шашны ёслол үйлдэхээс гадна үндэсний тоглоом наадам зохион байгуулдаг. Дуу дуулж, бүжиг бүжиглэн хүүхэд багачуудынхаа хамт хөгжилддөг байна.

ТАЙЛАНД

Тайланд Камбожтай адил дөрөвдүгээр сард тэмдэглэдэг. Ургацаа хурааж дуусаад баярлах баяраа тайчууд “Songkran” гэж нэрлэдэг байна. Тайчууд “Songkran” баяраа зургаан хоног, зарим газарт зургаагаас ч олон өдөр тэмдэглэдэг. Хамгийн хөгжилтэй нь тайчууд гудамж талбайд усаар шүршилцэн, усан буу ч юм уу хувинтай усаар бие биеэ цацаж хөгжилддөг аж. Түүнчлэн Будда бурхны баримлыг усаар ариулан угаадаг нь шинэ онд аз хийморь, элбэг хангалуун байдлыг авчирдаг гэж үздэг уламжлалтай нь холбоотой гэнэ.

МАЛАЙЗ

Малайз европын тооллын шинэ жил, энэтхэг тооллын шинэ жилийг давхар тэмдэглэдэг аж. Тиймээс малайзчууд шинэ жилийн баяраа хамтад нь тэмдэглэдэг байна. Хаврын тэргүүн сарын эхний хоёр өдөр амардаг бөгөөд 15 хоногийн турш баярлаж цэнгэдэг. Гудамжаар малайз үндэсний янз бүрийн хувцас өмссөн хүмүүс жагсаж, бүжиглэж, дуулж, ёслолын буудлага хийж баярладаг байна. Тэдний үндэсний зоог нь будааны боов, халуун ногоотой шөл юм.

БУТАН

Бутанчууд үндэсний баяраа "Бурман” гэдэг. Тэд баярын эхний өдрөө эзэн хаандаа урт удаан насыг бэлгэдэн цагаан архи өргөдөг байна. Залуус ахмад буурлууддаа шар өнгийн зүйл бэлэглэдэг. Шар өнгө нь бутанчуудын хувьд урт наслахын бэлгэдэл.

БНСУ

Солонгосчууд Цагаан сарыг “Seollal” хэмээн нэрийддэг бөгөөд энэ жил энэ сарын 15-наас эхлэн тэмдэглэж байгаа юм. Солонгос эмэгтэйчүүд сарны тооллын шинэ жилийг сайтар бэлтгэх бөгөөд “Тток", “Гаретток” хэмээх шарсан махыг заавал хийдэг уламжлалтай. Мөн жимс, загасаар ширээгээ чимдэг ч банш болон “Токкук" хэмээх нэртэй шөлөөр зочдоо заавал дайлдаг байна. “Токкук”-ийг ууснаар амьдралд нь бас илүү нэг нас хайрладаг хэмээн үздэг. Түүнчлэн будаа исгэж хийдэг макколи хэмээх архи ууцгаадаг ажээ. Баярын өдрүүдэд бүгд шинэ хувцас өмсөж, бүхнийг шинээр эхлэхийг зөгнөдөг бөгөөд хамаатныхаа хамгийн өндөр настныдаа цуглардаг. Энэ өдөр солонгосчууд нэг нас нэмлээ хэмээж, уламжлалт тоглоом тоглодог байна. Япончуудтай адил солонгосчууд цагаан сарын баяраа гурван хоног тэмдэглэдэг.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Б.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайБ.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайХөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа "Сэтгэл догдлуулсан орой" тоглолт есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Corporate Concert Hall-д болно. Энэ удаагийн тоглолтод түүний үүсгэн байгуулсан "Kиви" хамтлагийн анхны гишүүдээс эхлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор цуглаж, тоглолтод оролцох юм байна. Мөн Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп дива С.Наран, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Х.Оюунбилэг, Ардын жүжигчин А.Долгор, "Инээмсэглэл" хамтлаг, альтернатив Отгоо, Д.Отгонжаргал, хийлч Дээгий, дуучин Наагий болон бусад хамтлаг, дуучид оролцох юм байна.
  • Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаШ.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаУлсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Жаргаагүй нар” жүжгээ үзэгчдэд энэ сарын 27, 29-нд толилуулах болжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс нь сэдэвлэн энэхүү жүжгийг бичсэн. Харин тус театрын уран бүтээлчид Драмын театр үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан энэхүү жүжгийг найруулан тавьсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.
  • Б.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноБ.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноМонгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн "БИ ЦАГ ТООНЫ ҮРГЭЛЖЛЭЛ" уран бүтээлийн их цэнгүүнд та бүхнийг урьж байна. Тус цэнгүүнийг "Монгол Суутнууд" төслийн хүрээнд "Монгол Медиа Ивэнт Групп" ХХК-аас зохион байгуулж байгаа юм.
  • “Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно“Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болноЭнэ сарын 7-ноос -23 ныг дуустал "Мөрөөдлийн театр"-ын хамт олон "Дундын бүсгүй", "Ичгүүргүй хос"жүжгүүдийг нэг тайзан дээр тоглох гэж байна.
  • Б.Чинбат Б.Чинбат "Хязгааргүйн цаана” бие даасан тоглолтоо толилуулнаХөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат "Хязгааргүйн цаана" бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Тэрээр 2011 онд анхны бие даасан тоглолтоо "Давтагдашгүй" нэртэйгээр эгшиглүүлэн 2012 онд "Эзлэн" зэрэг бие даасан тоглолтуудаа амжилттай хийж байсан юм.