2018-02-22 02:21

МСНЭ ахмад сэтгүүлчдэдээ хүндэтгэл үзүүллээ

  Тийн унжлагат хэмээх нөхөрсөг шар Нохой жилийн шинийн тавны билэгт сайн өдөр МСНЭ-ийн үе, үеийн Ерөнхийлөгч нар болон шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд ахмад сэтгүүлчдээ хүлээн авч, сар шинийн золголт зохион байгууллаа.

  Хаврын тэргүүн сарын босгон дээр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл XVII их хурлаа амжилттай хуралдуулж, дүрмээ шинэчлэн, шинэ удирдлагууд сонгогдсон юм. Ахмад сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлэх энэхүү золголтын үйл ажиллагаа нь МСНЭ-ийн анхны нэгдсэн арга хэмжээ бөгөөд 130 орчим ахмад буурлууд хүрэлцэн ирлээ.

  Айлчлан ирж буй нөхөрсөг хэмээх шар нохой жилд Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн ой тохиож буй. 105 жилийнхээ ойн арга хэмжээний хүрээнд МСНЭ-ээс олон цогц арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Энэ талаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр "МСНЭ-ийн удирдлагууд орон нутгийн салбар байгууллагуудаа бэхжүүлэхээс ажлын гараагаа эхэлж, хамтын ажиллагааг тал бүрээр өргөжүүлэх, харилцан ойлголцлоо эрхэмлэх, гадаад харилцаагаа хөгжүүлэх, хууль эрхзүйн орчноо сайжруулах, сэтгүүлчдээ сурган чадавхжуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг өөдрөг хүсэл, өрнүүн зорилт дэвшүүлэн түүхэн ойгоо угтаж байгаа” хэмээн онцолсон юм.

МСНЭ-ийн Ажлын алба

 

 

 

 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу