2018-02-22 14:52

МУСТА А.Түмэн-Өлзий 10-н жилийн ойдоо тоглолтоороо бэлэг барина

   Арван жилийн өмнө буюу 2008 онд нэгэн уянгалаг хоолоотой дуучин бүсгүй “Сэтэрт тал” хэмээх дууг уртын дууны өнгө аястайгаар нийтийн дууны жанраар чадварлагхан дуулж, дуунд дууртай дуучин ард түмний сонирхлыг татаж эхэлсэн. Өдгөө тэр дуучин бүсгүй “МУСТА А.Түмэн-Өлзий” хэмээх нэр алдарын эзэн болж, түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн. Ийнхүү дуучин А.Түмэн-Өлзий сүүлийн арван жил уран бүтээлээ туурвихдаа 2013 онд анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо “Баясгалантай сайхан” хэмээн нэрийдэж Монгол бөхийн өргөөг үзэгчдээр дүүргэн амжилттай хийж байсан.

   Анхны тоглолтоо амжилттай хийсэн тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл уран бүтээлээ тасралтгүй туурвиж олон гайхалтай дууг хит болгон эгшиглүүлсэн тэрээр энэ удаад уран бүтээлийн ээлжит тоглолтоо удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан 10-н жилийн ойдоо зориулан “Гэгээ билээ би” хэмээн нэрийдэж, энэ сарын 5-нд 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө хийхээр болжээ. Түүнчлэн тус тоглолтын тайзнаа дуучин бүсгүй сүүлийн 10-н жилийн турш бүтээсэн олон гайхалтай хит дуунуудаасаа дээжлэн эгшиглүүлж, сүүлийн жилүүдэд бүтээсэн шинэ уран бүтээлүүдээ түмэн олондоо тайлагнахын зэрэгцээ ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн нэр алдартай уран бүтээлчидтэй хамтран дуулахаар бэлтгэж эхэлжээ. Мөн тоглолтын бас нэгэн таатай мэдээлэл бол үзэгч бүрт “Гэгээ билээ би” хэмээх шинэхэн цомгоо бэлгэнд өгөх гэнэ. Ийнхүү эрхэм уншигч та МУСТА А.Түмэн-Өлзийгийн тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл 86861234, 99883031 дугааруудаар холбогдоорой.

Таныг урлагийн тэнгэр ивээг...
www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу