2018-02-28 03:51

Музейдын хуваарьтай танилцана уу

    БСШУСЯ "Музейн нээлттэй өдрүүд"-ийг долоо хоногийн турш зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд орон даяар музейг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм. Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж хэвшүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэрлэжээ.

   Дараах хүснэгтээс нийслэлд үнэ төлбөргүй үйлчлэх музейнүүдийн хаяг, байршил, цагийн хуваарийн мэдээллийг аваарай. 

Музей Хаяг Цагийн хуваарь
1

Ан агнуурын музей 

Баянгол дүүрэг. Гандантэгчилэн хийдийн урд хаалганаас уруудах замын зүүн талд Даваа-Бямба 09.00-18.00
2

Богд хааны ордон музей 

Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд Мягмар, Лхагва гарагт амарна. Бусад өдөр 10.00-18.00
3

Г.Жуковын музей 

Баянзүрх дүүрэг. Отгонтэнгэр Их сургуулийн баруун талд Г.Жуковын хөшөөний зүүн талд Мягмарт амарна. Бусад өдөр 08.00-17.00
4

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей 

Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай Ажлын өдрүүдэд 10.00-17.00
5

Монгол цэргийн музей 

Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талд, ИЗИС-н чанх урд Мягмарт амарна. Бусад өдөр 10.00-17.00
6

Монголын уламжлалт анагаах ухааны музей 

Хан-Уул дүүрэг, Богдын хааны ордон музейн баруун талд, хамар хашаа Өдөр бүр 10.00-17.00
7

Монголын үндэсний музей 

Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд Ням, даваад амарна. Бусад өдөр 09.00-16.30
8

Монголын үндэсний хувцасны музей 

Сүхбаатар дүүрэг, Гадаад хэргийн яамны баруун талд, Гранд оффисын байранд Ажлын өдрүүдэд 10.00-18.00
9

Театрын музей  

Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд

Ажлын өдрүүдэд 10.00-18.00

Амралтын өдрүүдэд 11.00-17.00

10

Улаанбаатар хотын түүхийн музей 

Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талд Ажлын өдрүүдэд 08.00-17.00
11

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей 

Сүхбаатар дүүрэг. Гранд оффис байрны урд талд Ажлын өдрүүдэд 10.00-17.00
12

Чингис хааны өв соёлын музей 

Хуучнаар хүнсний 4-р дэлгүүрийн зүүн талын 9 давхар шар байрны 3 давхарт 5 тоот Өдөр бүр 10.00-18.00
13

Чойжин ламын сүм музей 

Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн баруун тал
 
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Цэнхэр нүдэн бүсгүй“Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар хөшгөө нээнэУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны эхний тоглолтоо Л.Делиб "Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар эхлүүлэх гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт уг балетыг манай театрын тайзнаа анх тавьсны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Энэ сарын 12-нд үзэгчдэд хүрэх гайхалтай балетыг анх 1870 оны тавдугаар сарын 25-ны өдөр Францын Парим хотноо “Гранд опера” театрын тайзнаа амилуулсан түүхтэй.
  • "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг дахин тайзнааУлсын драмын эрдмийн театр 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваариа дэлгэжээ. Энэ сард тус театрын уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг болон Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулах нь ээ.
  • Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонголын урчуудын эвлэлийн гишүүн зураач М.Ган-Очир, Х.Ариунзаяа болон Японы зураач Ацуши Ямада нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 11-19-ний өдрүүдэд "Бэст арт" галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх гэж байна.
  • УДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарьУДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • “Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоно“Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоноУлсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд /2018.12.15-16/ “Щелкунчик” балетыг тоглох гэж байна.