2018-03-01 03:49

“Сонгодог урлаг-III” үндэсний хөтөлбөрт саналаа ирүүлээрэй

 

Нэг. Үндэслэл

            Монгол Улс дэлхийн соёл, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлагаар чиг баримжаа авч, өөрийн өвөрмөц онцлогийг харгалзан дотоод, гадаад хүчин зүйлийг ухаалгаар хослуулан ашиглах замаар монгол улсад сонгодог урлаг хөгжүүлэхэд чиглэсэн урт, дунд хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж, хэрэгжүүлсээр ирсэн билээ.

         Монгол Улсын Засгийн газраас 2001 оны 266 дугаар тогтоолоор “Сонгодог урлаг-I”  хөтөлбөрийг 2002-2008 онд батлан үндэсний соёлыг дэлхийн соёлын ололттой хослуулан хөгжүүлэх суурь бололцоог хангах, хүн амын гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, шинэ уран бүтээл туурвиж, урын санг баяжуулан дэлхийн болон өрнө дорнын сонгодог урлагийн хөгжлийн түвшинд хүргэх зорилтыг ханган ажилласан. “Сонгодог урлаг-II” хөтөлбөрийг 2011-2016 онд хэрэгжүүлснээр сонгодог урлаг хөгжих эрх зүйн орчин боловсронгуй болж, уран бүтээлчдийг урамшуулах санхүүгийн дэмжлэгийг 2 дахин нэмэгдүүлснээр тодорхой үр дүнд хүрсэн байна. Ингэснээр Олон Улсын уралдаан наадамд онцгой амжилт үзүүлсэн залуу уран бүтээлчид олноор төрөн гарч, Монгол Улсын соёл, урлагийг гадаадад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж, монголын сонгодог бүтээл, туурвил, уран бүтээлчдийн ур чадвар дэлхийд танигдаж эхэлсэн байна.

Сонгодог урлаг I, II хөтөлбөр үе шаттай хэрэгжсэний үр дүнд гарсан ололт амжилтыг цаашид бататган хадгалж, өнгөрсөн хугацаанд төсвийн санхүүжилтийн нөөц бололцоо хязгаарлагдмал байдлаас шалтгаалан хөтөлбөрт тусгагдсан зарим хэрэгжээгүй салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, түүнчлэн Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, соёлын болон бусад салбар хуулиудын эрх зүйн шинэчлэл хийгдсэнтэй холбогдуулан уламжлалт шинэчлэлийн ухаалаг зөв харилцаанд тулгуурлан сонгодог урлагийг шинэ шатанд гарган хөгжүүлэх шаардлага урган гарч байна.

“Сонгодог урлаг - III” /2018-2023/ хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр сонгодог урлагийн чиглэлийн дуурь, бүжгэн жүжиг /балет/, мэргэжлийн найрал хөгжим /оркестр/-т зориулсан монголын зохиол бүтээлийг шинээр туурвих, энэ чиглэлийн Олон Улсын фестиваль, наадмыг монголдоо зохион байгуулах, Монголын алдарт уран бүтээлчдийн нэрэмжит уралдаан наадмуудыг тогтмолжуулах, зэрэглэлийг олон улсын түвшинд хүргэх, орон нутгийн театр, чуулгын үйл ажиллагааны стратегийг оновчтой болгох замаар байгууллагын чадавхийг дээшлүүлж, удирдлагын мэдээллийн системийг сайжруулах, урын сангийн бодлогод дэмжлэг үзүүлэх, урлаг судлал, шүүмжийг хөгжүүлж, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих чиглэлээр эрдэмтэн, судлаачдыг бэлтгэх, сонгодог урлаг дэд хөтөлбөрийг орон нутгийн соёлын асуудал хариуцсан төр захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр нийт улс орон даяар хэрэгжүүлэх замаар бүх нийтийн сонгодог урлагийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл арга хэмжээг зохион байгуулах, хөгжмийн сургуулиудын орчин нөхцөл, сургалтын стандартыг олон улсын жишигт хүргэх, урлагийн байгууллагын үзвэрийн танхим, тайзыг орчин үеийн дэвшилтэд техник технологиор тоноглох, уран бүтээлчдийн өрөө тасалгаа, орчныг сайжруулах, зарим түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг өөрийн байртай болгох чиглэлээр салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь чухал юм.

Хоёр. Нэр томьёоны тайлбар

1. Сонгодог урлаг хөтөлбөрийн хамрах хүрээ – Өрнө, дорнын уламжлалт болон орчин цагийн сонгодог урлагийн төрөл зүйл, бүтээл туурвил, байгууллага, уран бүтээлч, иргэдийн бүтээлч үйл ажиллагаа;

2. Бүтээл - “Зохиогчийн эрх түүнд хамаарах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл” болон зохиогчийн эрхээр үл хамгаалах өрнө ба дорнын уламжлалт бүтээлийг;

3. Уран бүтээлч - Утга зохиол, урлагийн бүтээлийг цирк, тайз, урлагийн тоглолтод зориулан дуулах, бүжиглэх, хөгжимдөх, жүжиглэх, унших, дүрслэх зэргээр гүйцэтгэн тоглох хувь хүнийг;

4. Мэргэжлийн уран бүтээлч - Соёлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-дэх хэсэгт заасан соёлын ажилтан гэх тодорхойлолтод хамаарах иргэнийг;

Гурав. Зорилго

3.1. Хөтөлбөрт оролцогч талуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагааны оновчтой бүтцийг бий болгох замаар сонгодог урлагийг хөгжүүлж, хүний нөөцийн чадварлаг мэргэжлийн багийг бүрдүүлэн, сонгодог урлагаар дамжуулан бүх нийтийг урлаг, уран сайхны боловсролыг дээшлүүлж, улс орны нийгэм, соёл, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

3.2.  Хөтөлбөрийн зорилгыг дараах зорилтуудын хүрээнд хэрэгжүүлнэ.

          3.2.1. Сонгодог урлагийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

          3.2.2. Урлаг судлал-шүүмж судлалыг шинэ түвшинд гаргах;

          3.2.3. Өрсөлдөх чадвар бүхий мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх;

          3.2.4. Бүх нийтийн сонгодог урлагийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх;

          3.2.5. Сонгодог урлагийн үндэсний уралдаан, наадмыг олон улсын түвшинд хүргэх;

          3.2.6. Сонгодог урлагийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлж, урын санг баяжуулах;

 Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим,

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална.

4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг соёлын салбарын хөгжлийн бодлого, холбогдох хууль тогтоомж, бусад хөтөлбөр төсөлтэй уялдуулах,

4.2. Хөтөлбөрийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа нээлттэй, хүртээмжтэй, төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, сонирхогч талын эрэлт хэрэгцээ, оролцоог хангасан байх,

4.3. Сонгодог урлагийн үр өгөөжийг иргэн бүр хүртэх боломжийг хангах,

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хөтөлбөрийн зорилтуудын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

5.1. Сонгодог урлагийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

          5.1.1. Сонгодог урлагийн хөгжлийн бодлого төлөвлөлтийг салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шийдвэрлүүлэх; сонгодог урлагийн үйл ажиллагааг олон                      улсын стандартад хүргэж, улсын хөрөнгө оруулалтын бодлоготой уялдуулна.

5.1.2. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төсөл арга хэмжээг нээлттэй зохион байгуулах, сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журмыг боловсруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулна.

5.1.3. Олон Улсын уралдаан наадамд онцгой амжилт үзүүлсэн соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам, жагсаалтыг шинэчлэн боловсруулж, батлуулна.

5.1.4. Сонгодог урлагийн чиглэлээр үйл ажиллагааг дэмжиж хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, хандивлагч, ивээн тэтгэгчийг дэмжиж ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

5.1.5. Театр, чуулгын барилга байгууламжийн зориулалт, эрүүл ахуй, гоо зүй-дизайн техникийн болон үйлчилгээний стандарт боловсруулан батлуулж, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусган, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

5.1.6. Хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн дуу, хөгжмийн хичээлийн хөтөлбөр стандартыг судлан үзэж, шинэчлэх санал боловсруулж тусгуулах, дуу хөгжмийн жишиг танхимын загвар гаргаж, сургалтын орчныг шинэчилнэ. 

5.1.7. Мэргэжлийн урлагийн байгууллагын удирдлагын тогтолцоо, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох менежментийн хувилбар саналыг боловсруулна.

5.2. Урлаг судлал-шүүмж судлалыг шинэ түвшинд гаргах 

5.2.1. Сонгодог урлагийн төрөл зүйл, тоглолт, уран бүтээлийн шүүмж, судлалыг хөгжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлнэ.

5.2.2.  Судлаач, шүүмжлэгчдийн бүтээлийг хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжинэ. 

5.2.3. Залуу эрдэмтэн судлаачдыг бэлтгэх, тэдний үйл ажиллагааг сурталчлах, мэргэжлийн чиглэлээр давтан сурах боломжийг бүрдүүлнэ.

5.3.  Өрсөлдөх чадвар бүхий мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх;

           5.3.1. Төвийн мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх шаталсан сургалтыг зохион байгуулна.

           5.3.2. Орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байгаа мэргэжилтэй уран бүтээлчдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн урлагийн                     сургуулиудад суралцуулах хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.

5.3.3. Төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийг Засгийн газар хоорондын болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд сонгодог урлаг өндөр хөгжсөн оронд мэргэжил дээшлүүлэх болон туршлага солилцох урт, дунд, богино хугацааны хөтөлбөрөөр суралцуулна.

5.3.4. Төв, орон нутгийн мэргэжлийн уран бүтээлчдийг сэлгэн ажиллуулах боломжийг бүрдүүлнэ.

5.3.5. Сонгодог урлаг өндөр хөгжсөн орнуудаас Засгийн газрын гэрээ хэлэлцээр, хөтөлбөрийн хүрээнд мэргэжилтэн, багш урьж ажиллуулна.

5.3.6. Мэргэжлийн урлагийн байгууллагын тайз, гэрэл, дууны техник, нүүр будалт, жижиг хэрэглэлийн ажилтан, хувцас урлаач чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин, мэргэжлийн урлагийн байгууллагад нэн шаардлагатай тайзны зураач, хөгжмийн удирдаач, найруулагч, хөгжмийн зохиолч зэрэг мэргэжлээр гадаадад орнуудад бэлтгэнэ.

5.3.7. Салбарын хүний нөөцийн судалгаанд үндэслэн сонгодог урлагийн нэн шаардлагатай мэргэжил рүү шилжин суралцах хүсэлтэй уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлнэ.

5.3.8. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх мэргэжил арга зүйн олон улсын болон дотоодын сургалт, семинар зохион байгуулна.

5.4. Бүх нийтийн сонгодог урлагийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх;

           5.4.1. Хөтөлбөрийн 6.1.2-т заасан журмын дагуу дараах төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг нээлттэй сонгон шалгаруулна.

-Сонгодог урлагийн тайзны бүтээлийг шинээр болон сэргээн тавих төсөл, хөтөлбөр

- Хувь хүн болон чөлөөт уран бүтээлчийн рейтингийг өсгөх төсөл, хөтөлбөр

-Хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийг дэмжих төсөл, хөтөлбөр

-Орон нутагт сонгодог урлагийн үйлчилгээ үзүүлэх төсөл, хөтөлбөр

           -Гадаадад урлагийн аялан тоглох төсөл, хөтөлбөр

          - Урлагийн боловсрол олгох төсөл, хөтөлбөр

          -Соёл, урлагийн манлайллын төсөл, хөтөлбөр

Эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тухайн жилийн төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэн жил бүр тэргүүлэх чиглэлийг тодорхойлон хэрэгжүүлнэ.

          5.4.2. Ерөнхий боловсролын сургуулийн дуу, хөгжмийн хичээлийн стандарт, сургалтын агуулга, хөтөлбөрт сонгодог урлагийн талаар зохих мэдлэгтэй болгоход чиглэгдсэн сэдвийг тусгаж, сурагчдын сонгон суралцах боломжийг нэмэгдүүлнэ.

          5.4.3. Аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд орчин үеийн дэвшилтэд техник тоног төхөөрөмж, сургалтад шаардагдах хөгжмийн зэмсэгтэй жишиг дуу, хөгжмийн танхим байгуулна.

5.5.  Сонгодог урлагийн үндэсний уралдаан, наадмыг олон улсын түвшинд хүргэх;

          5.5.1. Олон Улсын уралдаан наадамд онцгой амжилт үзүүлсэн соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журмын жагсаалтад байгаа уралдаан наадамд оролцох уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлнэ.

5.5.2. Олон Улсын уралдаан наадам, фестиваль болон үзэсгэлэнг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон соёл, урлагийн нэрт зүтгэлтнүүдийн ивээл дор нэрэмжит болгон Монгол улсад тогтмол зохион байгуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

5.5.3. Сонгодог урлагийн төрөл зүйлийг жигд хөгжүүлэх зорилгоор уралдаан наадмыг зохион байгуулна.

5.6. Сонгодог урлагийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлж, урын санг баяжуулан, тайзны бүтээлийн мэдээллийн сан бүрдүүлэх;

          5.6.1. Алслагдсан сум, дүүргийн иргэдэд сонгодог урлагийн үйлчилгээг хүргэх ажлыг зохион байгуулна.

          5.6.2. Сонгодог урлагийн төрөл зүйлээр шинээр болон сэргээн тавих уран бүтээлд  санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

5.6.3. Мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын сан дахь нот бичвэрийг хадгалж хамгаалах, цахим хэлбэрт шилжүүлэн хэрэглэгчдийн хүртээл болгоно.

5.6.4. Уран бүтээл, загвар, дизайныг бүртгэлжүүлэн кодолж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлнэ.

5.6.5. Орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжөөр тоноглогдсон аудио хөгжмийн болон урлаг судлалын чиглэлээр төрөлжсөн номын сангуудыг соёл, урлагийн мэргэжлийн сургуулиудыг түшиглэн байгуулна.

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

6.1.Засгийн газар хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ.  

6.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдлага, төлөвлөлтөөр хангах, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.

6.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэн зохицуулах, мэргэжил, арга зүй, удирдамжаар хангах ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар гүйцэтгэнэ.

6.4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Төрийн захиргааны байгууллагын санал болгосноор төслийн нэгж хэрэгжүүлж болох бөгөөд орон нутгийн хэмжээнд зохион байгуулах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцаж, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага удирдан гүйцэтгэнэ. Гүйцэтгэлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичигтэй нийцүүлэн сонгодог урлагийн дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.

6.5. Хөтөлбөрийг Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Үндэсний урлагийн их театр, Драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театр, аймаг, нийслэлийн театр, чуулга болон Соёл, урлагийн их сургууль,Монгол Улсын Консерватори нь хэрэгжүүлэгч үндсэн байгууллагын үүрэг гүйцэтгэнэ.

6.6. Хөтөлбөрийг бүх шатны сургалтын байгууллага нь хамтран хэрэгжүүлэгч байгууллагын үүрэг гүйцэтгэнэ.

Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх

үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт

7.1. “Сонгодог урлаг-III” үндэсний хөтөлбөрийг 2018-2023 онуудад хэрэгжүүлнэ.

 7.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хавсралтаар баталсан үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэслэн зохион байгуулна.

 7.3. “Сонгодог урлаг-III” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлж, тухайн жилд шаардагдах санхүүжилтийн хуваарийн дагуу зарцуулна.

          7.3.1. Улсын төсөв

          7.3.2. Бусад эх үүсвэр

  • Байгууллага, Орон нутгийн төсөв;
  • Гадаад орон, Олон Улсын байгууллагын хандив, төсөл хөтөлбөрийн хөрөнгө;
  • Иргэн, аж ахуйн нэгжийн хандив, тусламжийн хөрөнгө.

7.3.4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд жил бүр шаардагдах санхүүжилтийн хэмжээ:

Хэрэгжүүлэх хугацаа

Улсын төсөв  /тэрбум.төг/

Бусад эх үүсвэр

2018  он

0,5

0,2

2019 он

1,0

0,5

2020 он

2,0

0,5

2021 он

3,0

1,0

2022 он

3,0

1,0

2023 он

2,0

1,5

Нийт

13,0

5,5

                                                                                                                                          Найм. Хөтөлбөрийн хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт

8.1. Сонгодог урлагийг хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүжилтийн тогтолцоо бүрдэж сонгодог урлагийг дэмжих дотоод, гадаадын байгууллага, иргэдийн тоо өсөж түүнд чиглэсэн тусламж дэмжлэг нэмэгдсэн байна.

8.2. Уран бүтээлчдийн сонгодог уран бүтээл туурвих ур чадвар өсөж, гадаадын өндөр хөгжилтэй улс оронд сургах оюутан болон багш нарын тоо 1 дахин нэмэгдсэн байна.

8.3. Сонгодог урлагийн урын сан баяжиж, дэлхийн болон үндэсний бүтээл шинээр нэмэгдэж, олон улсын сонгодог урлагийн хөгжлийн түвшинд хүрнэ.

8.4. Нийт хүн амын сонгодог урлагийн талаарх мэдлэг дээшилж, үзэгчдийн тоо нэмэгдсэн байна.

8.5. Сонгодог урлагийн төрлүүд болон олон улсын уралдаан, тэмцээнд оролцох оролцоо нэмэгдэн, өөрийн оронд зохион байгуулах арга хэмжээний зохион байгуулалт боловсронгуй болно.

8.6. Сонгодог урлагийг хөгжүүлэх, сурталчлах ажлын зохицуулалт боловсронгуй болж, гадаад хамтын ажиллагаа сайжирсан байна.

Ес. Хяналт-шинжилгээ,  үнэлгээ

9.1. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Төрийн захиргааны төв байгууллага, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой гарсан санал зөвлөмж, шинэ хувилбар боловсруулах аргачлалыг төрийн захиргааны байгууллага тус тус хэрэгжүүлнэ.

9.2.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагууд хөтөлбөрийн тайланг жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны дотор Төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

9.3. Хөтөлбөрийг нэгдэн тайланг жил бүрийн 2 дугаар сарын 10-ны дотор Соёлын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

-----оОо----

Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Г.Ичинхорлоод саналаа ирүүлнэ үү

ichinkhorloo.g@mecs.gov.mn

Утас: 51-262467

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Б.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайБ.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайХөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа "Сэтгэл догдлуулсан орой" тоглолт есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Corporate Concert Hall-д болно. Энэ удаагийн тоглолтод түүний үүсгэн байгуулсан "Kиви" хамтлагийн анхны гишүүдээс эхлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор цуглаж, тоглолтод оролцох юм байна. Мөн Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп дива С.Наран, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Х.Оюунбилэг, Ардын жүжигчин А.Долгор, "Инээмсэглэл" хамтлаг, альтернатив Отгоо, Д.Отгонжаргал, хийлч Дээгий, дуучин Наагий болон бусад хамтлаг, дуучид оролцох юм байна.
  • Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаШ.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаУлсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Жаргаагүй нар” жүжгээ үзэгчдэд энэ сарын 27, 29-нд толилуулах болжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс нь сэдэвлэн энэхүү жүжгийг бичсэн. Харин тус театрын уран бүтээлчид Драмын театр үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан энэхүү жүжгийг найруулан тавьсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.
  • Б.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноБ.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноМонгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн "БИ ЦАГ ТООНЫ ҮРГЭЛЖЛЭЛ" уран бүтээлийн их цэнгүүнд та бүхнийг урьж байна. Тус цэнгүүнийг "Монгол Суутнууд" төслийн хүрээнд "Монгол Медиа Ивэнт Групп" ХХК-аас зохион байгуулж байгаа юм.
  • “Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно“Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болноЭнэ сарын 7-ноос -23 ныг дуустал "Мөрөөдлийн театр"-ын хамт олон "Дундын бүсгүй", "Ичгүүргүй хос"жүжгүүдийг нэг тайзан дээр тоглох гэж байна.
  • Б.Чинбат Б.Чинбат "Хязгааргүйн цаана” бие даасан тоглолтоо толилуулнаХөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат "Хязгааргүйн цаана" бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Тэрээр 2011 онд анхны бие даасан тоглолтоо "Давтагдашгүй" нэртэйгээр эгшиглүүлэн 2012 онд "Эзлэн" зэрэг бие даасан тоглолтуудаа амжилттай хийж байсан юм.