2018-03-02 06:18

"Хурд" хамтлагийн "Бүсгүй" тоглолтын бэлтгэл үргэлжилсээр...

   Монголын рок попын урлагт 25 жилийн турш сонсогчдыг байлдан дагуулсаар ирсэн "Хурд" хамтлаг тун удахгүй болох эмэгтэйчүүдийн баяраар бүх сайхан бүсгүйчүүддээ "Бүсгүй" тоглолтоороо бэлэг барих гэж буй тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тоглолтын бэлтгэл ажил эд өрнөж байгаа бөгөөд энэ удаагийн "Бүсгүй" тоглолт "Хурд" хамтлаг үүсгэн байгуулагдсны 25 жилийн ойн анхны тоглолт гэдгээрээ онцлог юм. Тоглолтонд "Хурд" хамтлагийн үе үеийн шилдэг хит дуунууд эгшиглэх бөгөөд хүрэлцэн ирсэн бүх бүсгүйчүүд маань уран бүтээлчидтэйгээ хамтран дуулж, бүжиглэх чөлөөтэй боломжтойг энд дуулгахад таатай байна. 

   Энэ дашрамд дуулгахад "Бүсгүй" тоглолт үндсэн хоёр хэсэгтэй байх бөгөөд эхний хэсэг амплагет буюу банзан гитартай тоглох бол хоёрдугаар хэсэг электро гитартай тоглогдох юм байна. Мөн хүрэлцэн ирсэн бүсгүй бүр гарын бэлэгтэй гэдгийг дуулгая. Тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайт "Мишээл экспо" төвөөс болон 19001950 утсаар үнэгүй хүргүүлэн авах боломжтой.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 96919196 99139933 дугааруудаар лавлаарай.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Б.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайБ.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайХөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа "Сэтгэл догдлуулсан орой" тоглолт есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Corporate Concert Hall-д болно. Энэ удаагийн тоглолтод түүний үүсгэн байгуулсан "Kиви" хамтлагийн анхны гишүүдээс эхлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор цуглаж, тоглолтод оролцох юм байна. Мөн Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп дива С.Наран, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Х.Оюунбилэг, Ардын жүжигчин А.Долгор, "Инээмсэглэл" хамтлаг, альтернатив Отгоо, Д.Отгонжаргал, хийлч Дээгий, дуучин Наагий болон бусад хамтлаг, дуучид оролцох юм байна.
  • Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаШ.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаУлсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Жаргаагүй нар” жүжгээ үзэгчдэд энэ сарын 27, 29-нд толилуулах болжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс нь сэдэвлэн энэхүү жүжгийг бичсэн. Харин тус театрын уран бүтээлчид Драмын театр үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан энэхүү жүжгийг найруулан тавьсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.
  • Б.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноБ.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноМонгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн "БИ ЦАГ ТООНЫ ҮРГЭЛЖЛЭЛ" уран бүтээлийн их цэнгүүнд та бүхнийг урьж байна. Тус цэнгүүнийг "Монгол Суутнууд" төслийн хүрээнд "Монгол Медиа Ивэнт Групп" ХХК-аас зохион байгуулж байгаа юм.
  • “Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно“Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болноЭнэ сарын 7-ноос -23 ныг дуустал "Мөрөөдлийн театр"-ын хамт олон "Дундын бүсгүй", "Ичгүүргүй хос"жүжгүүдийг нэг тайзан дээр тоглох гэж байна.
  • Б.Чинбат Б.Чинбат "Хязгааргүйн цаана” бие даасан тоглолтоо толилуулнаХөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат "Хязгааргүйн цаана" бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Тэрээр 2011 онд анхны бие даасан тоглолтоо "Давтагдашгүй" нэртэйгээр эгшиглүүлэн 2012 онд "Эзлэн" зэрэг бие даасан тоглолтуудаа амжилттай хийж байсан юм.