2018-03-05 02:33

"Увертюра" хамтлаг “VIP” тоглолтын тасалбараа 1.000.000 төгрөгөөр үнэлжээ

   Жил бүрийн 03-р сарын 08-нд тохиодог Олон Улсын эмэгтэйчүүдийн баяраар олон гайхалтай уран бүтээлчид маань өөрсдийн уран бүтээлийн тоглолтоороо эмэгтэйчүүдээ бэлэг барьдаг. Баярын энэ сайхан өдрөө эмэгтэйчүүд маань хайртай гэл бүл, хамт олон, найз нөхөдтөйгөө сэтгэл баясгасан тоглолт үзэж, дурсамж дүүрэн өнгөрөөхийг хүсдэг. Тэгвэл олон мянган эмэгтэйчүүд дундаас “400” хүнийг онцлон, Монгол поп опера Увертюра хамтлаг “VIP” тоглолтоо толилуулахаар болжээ.

   Түмэн олондоо "Жамаас", "Тэнгэр ээж минь өршөө", "Тэнгэрийн хүү", "Ээж минь", "Халуун элгэн нутаг", "Тэмээн сүргийн говь" зэрэг олон арван гайхалтай уран бүтээлүүдээ хит болгон хүргэж, хайр хүндлэлийг нь хүлээсэн тус хамтлагийн "VIP" тоглолтод бүх хит дуунууд нь 100% амьд эгшиглэж, тав тухтай тансаг орчинд хүндэтгэлийн зоог, хундага дарстай халуун дулаан уур амьсгалтайгаар болох нь дамжиггүй. Тус тоглолтод МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Г.Ариунбаатар зэрэг олон гайхалтай алдар гавьяатаа уран бүтээлчид урилгаар оролцож, тоглолтын үзэгч эмэгтэйчүүдээ магтан дуулцгаах аж.

   "VIP" тоглолтын хамгийн чухал нь үзэгч бүр сэтгэл хангалуун байх учир,  Увертюра хамтлаг гайхалтай дуу хөгжим, тав тухтай орчин, хүндэтгэлийн зоогоор бэлэг барихын зэрэгцээ азтай үзэгчдийг Хайнань аралд аялах эрх, Монгол аялал компаны 3-10 %-ийн хөнгөлөлтийн эрх, Flex gym фитнес төвд 50% хөнгөлөлттэй үнээр явах эрх, Pc mall их дэлгүүрийн азтай худалдан авагч болох эрх зэрэг олон зүйлүүдийг бэлтгэсэн байна. Тус тоглолтын тасалбарын хувьд нэг хүний 100.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд нийт 10 хүн 1.000.000 төгрөгөөр багцалсан тасалбарыг авч, нэг ширээнд тухлан сууж хүндэтгэлийн зоог барингаа хундага дарс шимж, тав тухтай орчинд тоглолтоо үзэх ажээ. Ийнхүү өөрсдийн гайхалтай уран бүтээлүүдээ хит болгон эгшиглүүлж, төр, түмний хайр хүндлэлийг хүлээж, Монгол төрийн үндэсний их баяр цэнгэл наадмыг гурвантаа нээж, сүүлийн арав орчим жил уран бүтээлээ тасралтгүй туурвиж, од болон гялалзаж яваа Увертюра хамтлагийн “VIP” тоглолт энэ жилийн эмэгтэйчүүдийн баярын хамгийн “ТАНСАГ” тоглолт болох нь дамжиггүй юм.

   Энэ дашрамд дуулгахад энэ жилийн эмэгтэйчүүдийн баярын хамгийн дурсамж дүүрэн тансаг тоглолт бол "Увертюра" хамтлаг “VIP” тоглолт байх болно гэдгийг УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт Г.Ариунбаатар, Андра академийн гүйцэтгэх захирал, Мисс, Топ модель Х.Бадамгэрэл нар онцолсон бөгөөд тоглолт 2018 оны 03-р сарын 08-нд 18:00 цагаас “UB event hall”-д 400 хүнд зориулагдана тоглогдох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 90003322, 99998959 дугааруудаас лавлаарай...

УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт Г.Ариунбаатар, Андра академийн гүйцэтгэх захирал,
Мисс, Топ модель Х.Бадамгэрэл нарын “VIP” тоглолтын тодорхойлолт

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнаа“Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнааҮндэсний урлагийн их театрынхан 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ өнгөрсөн сарын 28, 29 өдрүүдэд Төрийн шагналт, УГЗ, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын монгол” нэртэй бүрэн хэмжээний концертоор эхэлж, "Монголын их хатад" бүжгэн жүжгийг тав дахь жилдээ тайзнаа толилуулсан. Харин одоо тус театрын уран бүтээлчид энэ сарын 18 -нд 18.00 цагт "Уул усны шивнээ " шинэ уран бүтээлийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж буй ажээ.
  • Энэ оны хамгийн нандин үдэш “Snow Melody”-д тавтай морилно ууЭнэ оны хамгийн нандин үдэш “Snow Melody”-д тавтай морилно ууУлсын филармонийн Симфони найрал хөгжим Морин хуурын чуулга, “Баян Монгол” жазз найрал, рок попын дуучдын нэгдсэн “Snow melody” тоглолт “Корпорэйт” концертын танхимд энэ сарын 28-ны 19:00 цагт болно. Хуучин оноо үдэж, шинэ 2019 оноо угтах баярын уур амьсгал ноёлсон өдрүүдийн оргил арга хэмжээ нь мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Snow melody” тоглолт байх биз ээ.
  • Үндэсний урлагийн их театрын өвөл цагийн нээлт өнөөдөр болноҮндэсний урлагийн их театрын өвөл цагийн нээлт өнөөдөр болноҮндэсний урлагийн их театр 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын Монгол" бүрэн хэмжээний концертоор хийх гэж байна. Концерт 2018 оны арваннэгдүгээр сарын 28, 29, 30-нд 18:00 цагаас тоглогдоно. Тус тоглолтод Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Монгол төрийн их найрал, зууны манлай бүжиг дэглээч Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцох ажээ.
  • Бүжгийн урлагийг гайхимшгийг мэдрүүлэх “Хувьсахуй” үдэшт саатаарайБүжгийн урлагийг гайхимшгийг мэдрүүлэх “Хувьсахуй” үдэшт саатаарайҮндэсний урлагийн их театрын дэргэдэх “Эрхэмсэг” бүжгийн охидын хамтлаг ирэх арванхоёрдугаар сарын 6-ны үдэш “ХУВЬСАХУЙ” тоглолтоо “Корпорейт конвеншн” центрд толилуулахаар болжээ.
  • “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байна“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байнаНийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн билээ. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.