2018-03-06 01:50

МСНЭ-ийн ерөнхийлөгч X.Mандахбаяр үндэсний сэтгүүл зүйн 105 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

   Үндэсний сэтгүүл зүйн 105 жилийн ойг тохиолдуулан МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлч сурвалжлагчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон нийт уншигч үзэгчиддээ хандаж мэндчилгээ дэвшүүлэв.

   Мэндчилгээнд, "Эрхэм хүндэт сэтгүүлч нөхөд, хэвлэл мэдээллийн ажилтнууд, идэвхтэн бичигч болон Монгол улсынхаа нийт ард иргэд, Монгол улсад суугаа гадаадын дипломат ажилтнууд, зочид төлөөлөгчид та бүхэндээ Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

   Мэргэжлийн сэтгүүлзүйн хөгжлийн төлөө хөлс хүч, хөдөлмөр зүтгэл, итгэл сэтгэлээ зориулсан ахмад сэтгүүлчдэдээ гүн талархал илэрхийлж, хүндэтгэн мэхийе. Одоогоос 105 жилийн өмнө Нийслэл хүрээнд “Шинэ толь хэмээх бичиг” нэртэй сонин хэвлэгдэн гарсныг түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Тэгвэл өнөөдөр Монгол улсад 2016 оны жилийн эцсийн байдлаар 125 телевиз, 89 сонин, 80 сэтгүүл, 96 сайт, 56 радио нийт 446 байгууллагад 4726 хүн ажиллаж байгаа тухай судалгааг Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан нь Монгол улсын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын хөгжлийн царааг илтгэж байна.

   Өдрөөс өдөрт даяаршиж буй дэлхийн хэвлэл мэдээллийн зах зээлийн глобал өрсөлдөөнд тэсч үлдэх, олон улсын сэтгүүлзүйн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг хадгалахын зэрэгцээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж, интернэтийн өндөр технологид суурилсан мультимедиа сэтгүүлзүйг нутагшуулах хэрэгцээ шаардлага Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тулгарлаа. Үүний зэрэгцээ, орчин цагийн цахим мэдээллийн сүлжээнд мэргэжлийн цахим сэтгүүлзүйн бодлогыг тодорхойлох, сэтгүүлчийн оюуны болон мэргэжлийн эрхийг хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн контентын үнэлэмж, зохиогчийн эрхийг хамгаалах зэрэг олон талт асуудлууд ар араасаа урган гарсаар байна.

   105 жилийн түүхтэй Монгол улсын сэтгүүлзүйн салбарт 67 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй сэтгүүлзүйн салбарын мэргэжлийн төв байгууллагын хувьд МСНЭ-ийн удирдлагын багийн хамт олон бид өнгөрсөн хугацаанд олж авсан ололт амжилтаа бататгахын зэрэгцээ салбарынхаа ирээдүйн өөрчлөлтөнд дасан зохицох, шинэ дэвшилтэт хөгжилд манлайлан түүчээлэх, гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ бодлого, шинэ менежментийг Монгол улсынхаа сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарт хэрэгжүүлэхийн төлөө идэвхийлэн ажиллаж байна.

   Бид 2018-2022 онд хийж хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ хангах ажлыг орон нутгийн салбар зөвлөлүүдээ дэмжих, чадавхжуулахаас эхэлсэн бөгөөд түүхт 105 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлэх “Үндэсний сэтгүүлзүйн 105 жилийн ойн бүтээлч ажлууд” хөтөлбөрийг 2018 ондоо багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Монгол сэтгүүлчийн үг бүр нь үнэ цэнэтэй, үйлс бүхэн нь өөдлөн дэвжихийн ерөөл өргөе.

   Монгол Улсын сэтгүүлзүйн салбарын хөгжил мандан бадрах болтугай" гэжээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж