2012-07-02 05:33

Суман дэлт - Suman delt

Суман дэлтэй хээр морь нь
Сумнаас хурдан дүүлээд байна аа хөхө
Сүр муутай тэр нэг залуу чинь
Энд ч үгүй тэнд ч үгүй яа хөхө

Торгоод оёсон олбог ширдэг чинь
Орны өмнө байна аа хөхө
Онцлоод хэлсэн хоёр гурван үг чинь
Чиний болоод миний цээжинд ээ

Хөхрөөд байгаа ногоо гэдэг чинь
Хөндий маань ногоо юм аа хөхө
Хөгшин залуу хоёр гэдэг чинь
Хөгтэй ч болоод жигтэйхэн дээ хөхө

Хоёр сайхан гар чинь ээ
Ханцуй дотроо байнаа хөхө
Хажуугаар нь хавираад өнгөрөхдөө
Ёвроод авмаар санагдана даа хөхө

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу